Хөл хүндтэй болж, уран бүтээлээсээ түр хөндийрсөн МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг энэ сарын эхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тус улсын “Cheil” хэмээх томоохон эмнэлэгт хэвтэн биеэ сувилуулж байсан поп дива хатагтай маань өчигдөр орой нярайлж 3,1 килограмм охинтой болжээ.
Ийнхүү гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэн, өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болоод байгаа МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгт нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.