Номин 18+ Эротик өгүүллэг

daafb1d90bb536f34584b49192530f6f

Шоронгийн хүнд төмөр хаалга баяртай гэх шиг дотор зүсэм чихарч дуугарсаар нээгдэж намхан ултай хар ботинк, урт саарал пальто өмссөн дөч эргэм насны өндөр бор хүүхэн “Нар,нар энэ нар уу” гэж хэдэнтээ амандаа үглэсээр гарч ирлээ. Тэрээр өөрийг нь хэн ч тосож авахгүй гэдгийг мэдсээр байж хэн нэгэн өөрийг нь хүлээгээд зогсож байх вий гэсэн горьдонгүй харцаар орчин тойрноо гүйлгэн хартал гурингатаж эцсэн эм жингэр “Чи надтай адил бусуу энэ орчлонд чи бид хоёр шиг хань ижилгүй хорвоогийн наранд ад үзэгдэж яваа амьтад байгаа болов уу” хэмээн зэмлэх шоолох мэт гаслан урдуур хойгуур нь шиншлэн гүйхэд Номин өөрийн эрхгүй газар нулиман хараал урсгаж. Чөтгөр ав надад нар үзэх нэгэн сайхан өдөр тохиож байхад чи юугаа шивнэн намайг ээрнэ вэ.

Миний зам дээрээс зайлаад орхи хэмээн нэг хүчтэй өшгөлтөл өнөөх жингэр “чи ч дээ мөн сайн явах вий дээ” гэж муу муухайг дуудах адил гаслан гийнасаар холдон одлоо. Бүсгүй дахин өнөөх нохойны араас хэдэнтээ нулимаад хот орох 500-н төгрөгний унаанд суун одлоо. Түүнийг гэрийнхээ гадаа иртэл хэдэн жил ургаж ширэнгэ шиг болсон өтгөн шарилж хаалгыг нь даран ургасан харагдав. Номинд энэ бүхэн өөрийг нь гадуурхан чи хэрэггүй гишгэх газаргүй гэж хавчин шахах адил санагдсан ч хэзээний хөдөлгөөнтэй дав дэв хийсэн хүний хувьд сэв хийтэл хашаа даван цаад талд нь гарч орхив. Тотгоны завсараар гараа явуулан түлхүүр авч хаалга нээн орлоо. Номинг “аавынд “байх хугацаанд хүлээн амьсгал хураах эцсийн мөч хүртлээ ганц охиноо бурханд даатган амандаа хэдэн маанийн үсэг холбосоор босож чадахгүй хэвтэн насыг үдсэн ээжийнх нь намхан төмөр ор нүдэнд тусахуйд өөрийн эрхгүй задгай асгах бөмбөрсөн нулимсаа барьж тэвчилгүй тоос дарсан шалан дээр сөхрөн борлож хиртсэн дэрийг үнэрлэн удаан мэгшиж уйлсаны эцэст. Ингэхэд би гэдэг хүн ээжийнхээ амьд ахуй үед ганц ч гэсэн удаа баярлуулсан юм болов уу. Яагаад энэ утга учиргүй гунигийн амьдралд хөл дүрэн эргэж гарахгүй болтол шигдсэн юм бол гэж бодоход нүднийх нь өмнүүр урт удаан зовлон шаналлаар дүүрэн амьдрал нь үзэгдээд өнгөрөх шиг боллоо…
Номин хөл газар хүргэлгүй шахам үсэрсээр гэртээ орж ирлээ. –Ээж ээж та охиноо юунд хүрсэнийг хар даа. Да ра ра дам д да ра дам д да ра да да дм дм да гэж ёслолын ая хэдэнтээ аялаад дөрвөлжин цагаан цаас гаргаж толгой дээрээ өргөн тулгаа тойрон гүйж. Энэ дээд сургуульд орох урилга.

Охин чинь мундаг боловсролтой хүн болчихоод ижийгээ газар хүргэхгүй асарч тансаг байранд амьдруулах үүд хаалга нээгдэх нь энэ дээ гэсээр Долгорын хүзүүгээр тэврэн хацраа өгөн үнсүүллээ. Хөөрч догдолсон охиноо хэсэг ширтэн гэзгийг нь илбэн –Эвий миний муу гозгор бор охин зөв сэтгэлтэй байвал аяандаа хүсэл мөрөөдөл чинь биелэнэ. Харин хоёул яаж төлбөр мөнгийг нь төлж барагдуулна даа. Харин тиймээ тэр асуудал жаахан сэтгэл зовоож байгаа ч эхний нэг жил үнэгүй сургана гэсэн учир тэр хугацаанд амьд хүмүүс л болсон хойно болно биз. Харин та үүнд санаагаар унах хэрэггүй. Ямар хөөрхөн сэргэлэн охин төрүүлснээ та мартаагүй биз дээ. Яалаа гэж алив ээж нь годгор охиноо дахиад нэг үнэрлээдэх үү. Одоо хоёулаа хоолоо хийчихээд унтаж амархаа бодъё. Энэ өдөр л ээжийгээ анх удаа магнай хагартал баярлаж суухыг харсан билээ. Номин 10 жилд байхдаа толгой дээгүүр хөдөлгөөнтэй юм юманд оролцчихдог сэргэлэн охин байлаа. Тооны чиглэлийн хичээл дээр яаж ч хичээгээд эх орны алтан гурав гэдэг алдарт дүнгээс хэтэрдэггүй ч бусдыг нь зажлахгүй залгихаар суралцдаг байв. Хаврын шалгалт дуусч бүх хүүхдүүд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж байхад Номин л санаа зовох юмгүй хэн нэгэнд тусалсан шиг 9-р сарын 1-ыг тэсэн ядан хүлээж суулаа. Номинд МУИС-ийн Аялал жуулчлалын ангид хөл тавих тийм хэцүү ажил байсангүй төдхөн орж явчихсандаа сэтгэл хангалуун байлаа. Тэрээр шинэ газар шинэ хүмүүсийн дунд хөл тавина гэж бодохоор биеэ бэлдэх хэрэгтэй болж мэдээж ээжийнх нь авдаг тэтгэвэрийн хэдэн төгрөг сургуульд бэлдэхэд хаанаа ч үгүй тул ажил хайхаар гарлаа. Хэдэн өдөр халуун наранд шарагдан гадуур зарын сонинг үнгэгдтэл явсан боловч дорвитой санаанд нийцэх ажил олсонгүй тул яах ч аргагүй зөөгч үйлчлэгч авна гэсэн заранд хандахаар шийдлээ.
- Байна уу би зарын дагуу ярьж байна.
- аа тийм, тийм тэгээд өөрөө аль ажлыг нь сонгож байгаа юм бэ гэсэн хижээл насны болов уу гэмээр эрэгтэй хүн утсаа авлаа.
- Уучлаарай ах аа үйлчлэгч гэхээр яг юу хийх юм бол
- Буудал баарны нийт цэвэрлэгээ хийнэ түүнд нь ОО хүртэл багтана даа. Сарын цалин нь 40 000 гэхэд
- Баярлалаа ах аа энэ сонин дээр байгаа хаягаар яваад очиход болно биз дээ.Та хэдэн цаг хүртэл ажил дээрээ байх юм бэ.
- Орой 21 цаг хүртэл байна гэсээр харилцуураа тавилаа. Номин гэртээ ирж ээждээ үнсүүлээд
- Та намайг ажил олсон гэвэл итгэх үү?
- Миний үр ядрахгүй юу, тэгээд тэр чинь ямар ажил юм бэ дээ.

- Буудлын цэвэрлэгч, танд таалагдахгүй байсан ч та дургүйлхэх хэрэггүй. Охин чинь мөрөөдөлдөө хүрэхэд тун ойрхон байна. Энэ сургуулийг төгсчихвөл сэтгэл төвдөхгүй амьдрал тэгширч мөнгө гэдэг чинь аяндаа л урсаад ороод ирнэ гэхэд
- Цөг гэм, хүн ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөлгүй яахав, гэвч тэгж их мөнгө мөнгө гэж ярих муухай. Ээж нь муу охиндоо өвлүүлээд өгөх хөрөнгө зоорь байхгүй ч нүд анихаасаа өмнө гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхсэн гэж бодох юм. Тиймд охиныхоо тавьсан саналыг хүлээж авна, гэхдээ тэр цэвэрлэгчийн ажлыг чинь ээж нь хийж болохгүй юм уу?
-Та хүнд өвчтэй байж яаж болдог юм бэ? зүгээр л надад халуун хоол унд бэлдээд охиноо ирэхийг хүлээгээд сууж бай. Яалаа гэж Хөтөлийн цемент шохойд эхлэхээс нь аваад зүтгээд олж авсан өвчин. Энэ муу уушиг ч дээ архагшиж гүйцсэн. Одоо зүв зүгээр. Энэ зах зээл гэдэг юманд шилжээгүй байсан бол би яалаа гэж 45-хан насандаа тэтгэвэрт гарч гэрийн авгай болчих вэ дээ. Ээж нь охинтойгоо хот орж ирсээр гурван жил болж байна. Энэ муу үзүүрийн хашааны Янжинтай нийлж тамхи ширхэглэсний хүчинд хоёр биенээ мөр бүтэн ходоод цатгалан байлгах юм.
- Ээж минь та бид хоёр бусдаас илүү гарахгүй ч хоёр биендээ болоод л байна. Энэ орчлонд та бид хоёрыг орхиод аав ах хоёр яваад өгчихсөн шиг та ч гэсэн намайг ганцааранг минь үлдээх гээгүй л юм бол миний үгэнд орж биеэ бод. За за ижий нь бууж өглөө. Тэгээд үр минь ажил олгох хүнтэйгээ уулзана гэсэн байх аа. Одоо эртхэн яваад ир, чамайг ирэхэд сайхан хоол хийчихээд сууж байя. Номин аминдаа л гоёж толины өмнө хэсэг эргэлдсээр гарлаа. Салж унах шахсан төмөр хаалгаа тачигнуулсаар түлхэн гартал Мөнхжин хашааны үзүүрээс
- Өө ашгүй чамайг дуудах гэснээ ээжээс чинь айгаад зогсож байсан юм. Өнөө орой намуухан гоё үдэш байна. Хоёулаа гадуур юм ярьж алхах уу. Чамайг цасанд ч юм уу бороо орж байхад алхах дуртайг би мэднэ. Гэхдээ ийм орой нэг алхаад үзчих л дээ. Хэрэв зөвшөөрвөл орос зайрмаг авч өгнө шүү хэмээн урдуур хойгуур нь ээрэн алхлах түүний хөөрхөн дүр төрх эгдүүтэй санагдаж байсан ч өнөө л үнэрхдэг зангаараа
- Найз нь ажилтай байна ер нь чи яах гэж намайг байнга дагаж явдаг миний сүүдэр шиг хүн бэ? Мөнхжөөн хоёулаа маргааш орой 19 цагт манай гудамжинд уулзах уу? Харин надад хоёр орос зайрмаг авч өгнө шүү баяртай гээд салав. Манай ангийн тэнэг банди нарыг бодвол сайн зөв сэтгэлтэй хүүхэд шүү. Ээжтэйгээ Мөнхжинтэйгөө сайхан амьдрах цаг ирнэ ээ. Хааяа тэднийд ороход олуулаа шуугилдаад элэг бүтэн атаархмаар байдаг шүү. Хэдийгээр олон дүүтэй, авсан талх нь хүрэлцэхгүй ч, дээрээ ч ахгүй доороо ч дүүгүй надаас илүү аз жаргалтай байдаг улс. Хөөрхий минь надад байнга зэмлүүлсэн ч ер үг гэж бодохгүй ёстой сайн хүүхэд бид хоёр ч хөтлөлцөн гүйдэг болсоноос хойш хоёр жил өнгөрч дээ гэх мэт Мөнхжингийн талаархи бодлоос салж чадахгүй явж байтал өнөөх ажилд авна гэсэн газрынхаа өмнө ирчихсэн байлаа. Дотогш гүйн орж текны ард сууж буй барменаас

- Уучлаарай би Цогтдэлгэр гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэтэл өнөөх залуу
- Аа тийм зарын дагуу яваа хүн үү наад хаалгаараа ороод баруун гар талын 3 тоот өрөө гэж хэлээд нүд салгалгүй Номинг далд ортол ажлаа. Номин өрөөний үүдэнд очоод гурвантаа тогшиж орж болох уу гэж асуусаар яваад орчихов. Дунд зэргийн нуруутай махлаг бор залуу буруу харан зогсож байснаа эргэн харж
- Өө чи хүрээд ирэв үү. Энэ хавар 10-р анги төгссөн гэсэн байхаа. Алив суугаач хэмээн зузаан линзнийхээ цаанаас хялайн толгойноос хөл, хөлөөс толгой хүртэл нягтлан харж.
- Ингэхэд чи үйлчлэгчийн ажил сонирхоод байсан, тэр чам шиг сайхан охинд тохирохгүй харин манайд зөөгчөөр орвол яасан юм бэ.
- Үгүй юу л даа надад зөөгчийн мэргэжлийн үнэмлэх байхгүй шүү дээ гэж үгээ зөөж ядан өгүүлтэл. Яваандаа мэргэжлийн үнэмлэх болно биз. Чамд л гэж хэлэхэд энэ сайхан биеийг арай өөр юманд ашиглавал чи ч мөнгийг амархан халааслах охин байна даа. Манай зөөгчийн цалин 60.

Амьтан хүний ялгадас шал шавхай угаагаад байхаар гар хуруу биш л байна даа хө, Хэрэв чи зөвшөөрвөл маргааш 16-н цагт богино хар банзал цагаан цамц өсгийтэй гуталтай ирнэ биз мөн энэ анкетыг бөглөөд орхичих хэмээн цэгцтэй бичсэн цагаан цаас урьд нь тавьж суудлын араар тойрч хоёр мөрнөөс нь зөөлөн бариад эргэж ширээнийхээ ард суув. Номин 60 мянган төгрөгний цалинтай ажилд орсондоо хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан ч Мөнхжинтэй тавьсан болзоогоо нураах болсонд түүнд яаж ойлгуулах вэ хэмээн жаахан харамсаж байв. Ээжид харин үнэнээ хэлэх үү яах билээ гэж удаан бодсоны эцэст бүгдийг тас нуухаар шийдлээ. Өглөө эртлэн босч оройн ажилдаа бэлдэн хоёр найз охиныхоороо орон хар банзал, өсгийтэй гуталны эрэлд мордов. Мөнхжин Номинг холоос ирэхийг ажсан бололтой урдаас нь тосон гүйж ирээд найз нь 19-н цагийг хүлээж тэвчдэггүй ээ. Яг одоо хоёулаа хүүхдийн парк явж тоглох уу, оройтож ээжид чинь загнуулж байснаас өдрийг зугаатай өнгөөж болохгүй гэж үү. Чи ямар төвөгтэй хүн бэ. Үг хэлүүлэхгүй чалчих юм. Чиний наад санал чинь сайхан сонсогдож байгаа ч найз нь ажил хийхээр болсон. Орой болзоондоо явж чадахгүй юм байна, чамд яаж дуулгахаа мэдэхгүй байсан юм.
- Өө нээрээ чи ажилд орчихсон гэж үү хэрэв чамайг өнөөдөр надтай явсан бол 10 зайрмаг авч өгч баярлуулах гэж байсан юм. Миний гэнэтийн бэлэг бас л талаар өнгөрлөө. За за шинэ ажилдаа хичээгээрэй хонож ажилладаг нь надад жаахан таалагдахгүй л байна. Чи ямар миний үгэнд орох биш. Май үүгээр зайрмаг авч идээрэй гээд үнгэгдэж үнгэгдсэн 500 төгрөг сарвайлаа. Номин түүнийг удаан ширтэж байснаа хацар дээр нь зөөлөн үнсээд баярлалаа хоёулаа зөндөө мөнгөтэй болчихоод манай ээжтэй гурвуулаа сайхан амьдарна аа гэж хэлээд хацар нь улайн гүйн одлоо. Шинэ ажил хэдийгээр төвөгтэй, орсон гарсан болгонд татаж чангаалгаж түнжин хагарах шахав ч эд чинь үйлчлүүлэгч шүү дээ, энэ ажлаас гарвал хэн надад зүгээр суралц гэж хэдэн төгрөг өгөх вэ гэж бодохоос өөрийн эрхгүй шүд зуун явсаар сар шахам боллоо. Номин хүмүүсээ гарсны дараа хэдэн ширээ сандлаа засаад хоёр буйдан нийлүүлэн унтах санаатай чирж явтал арын өрөөнөөс Цогтдэлгэр захирал гарч ирээд манаачдаа хандан

-Та миний машиныг хашаан дотор оруулчих, нэгэнт оройтчихсон тэгээд ч энд жаахан хийх ажил байна.
- Захирал аа би таньд гал зуухнаас буцалсан ус эсвэл кофе дөхүүлэх үү гэхэд
-Хэрэггүй ээ харин Номин хоноод дандаа өглөө явдаг гэсэн байх аа унтахаасаа өмнө түлхүүрээ өг гэж хэлнэ биз хэмээн албаар чанга өндөр дуугаар хэлэхийг сонссон Номин зааланд юм хийж байгаа хүн болж арчсан ширээгээ дахин дахин зүлгэн зогслоо. Номин жижүүрийг орж ирүүт
- Би өнөөдөр гэртээ харина, ээжийн бие жаахан тааруу байгаа. Та хаалгаа түгжилгүй орхичих
- Охин минь цаад захиралдаа нэг кофе хутгаж өгөөд явахгүй юу
- За за. Номин захиралын өрөөнд орно гэхээс бие нь тавгүйрхэж байсан ч намайг явлаа гэхэд араас гүйгээд гараад ирэхгүй нь лав биз. Тэгж байгаад тэнэг амьтан шүү, эхнэрийнхээ нүдийг хариулж энд тэндээс зулгаадагийг нь бодохоос дургүй хүрэх юм. Энэ шөнө ихийг санаж байгаа бол чиний хүслийг талаар болгоно доо гэж дотроо бодон хөмхий зуун өрөөнд нь орлоо. Тэрээр Номинг харуут нүд нь сэргэн мишээж
- Чи зааланд унтаад сэрүүхэн биш үү, тэр буйдан дээр нүднийхээ хорыг гаргаад ав. Өглөө эрт захирал нь дөхүүлээд өгье дөө. Чи ч ажилдаа дадлагажаад аливаа юмыг амархан сурдаг хүүхэд юм гэхэд.
- Үгүй ээ би одоо явахгүй бол болохгүй.
- Энэ шөнө дунд уу? Чи чинь бусдыгаа бодвол энд илүүтэй их хонодог биш бил үү, яагаад өнөөдөр явна гэж хэмээн нялуун дуугаар өгүүлээд Номинг цоолох шахам ширтэж улам дөхсөөр бүсэлхийгээр нь тэврэн өгзгөн дээгүүр нь хальтхан гараа явуулав. Тэрээр чихэнд нь шивнэх шахам үгээ зөөж ядан
- Хэрэв чи миний саналыг зөвшөөрвөл би чамд хэрэг болохуйц боломжийн хандив өргөөд байж болно шүү гэлээ. Номин ийм зүйл болно гэдгийг эртнээс тааварлаж байсан тул түүний тэврээс суга үсрэн
-Уучлаарай би харихгүй бол болохгүй нь гэсэн хэдхэн үгийг үзэн ядалтын харцтай чулуудаад гарч гүйв. Нэлээд хол газар гүйсний эцэст сая тайвширч харих таксины ч мөнгөгүйгээ мэдэв. Тэр шөнө алхаад бай гэсэн юм шиг дулаахан үдэш байсан болохоор болсон явдлыг бүгдийг мартан ирээдүйд сайхан амьдрах мөрөөдөлдөө автан алхсаар явлаа. Хэдийгээр шөнийн түнэр харанхуйгаас жаахан эмээж явсан ч нэг л мэдэхэд гэртээ тун дөхсөн байсан учир бүүр тайвширч ганц нэг алхан амьсгаагаа даран гэлдэрч байтал ард нь гарах хөлийн чимээ нэг л түгшүүртэй санагдав. Өнөөх хөлийн чимээ улам бүр тод сонсогдож ойртсоор байлаа. Номингийн алхаанд тааруулж түргэсэж байгаа нь мэдрэгдэж эргэж харахаас эмээн бүр хурдан хамаг эрчээрээ гүйж эхлэв. Гэнэт нүүрнийх нь өмнүүр харанхуй татан “аа” гэж хашгирахын завдалгүй аман дээр нь скочоор дараад авлаа. Ноосон малгай дугтуйлан өмссөн, эхүүн үнэртэй хоёр залуу Номинг шуудайнд чихсэн новш мэт чирч хажуугийн жалга руу ороход түүнийг эсэргүүцэж чадалгүй сарвалзах үед нь дэнж дээр харагдах гэрийнх нь тооноор гялтайх гэрлийн тусгалд ээжийнх нь царай үзэгдэх шиг болж ухаан балартан уналаа.
Xар дарсан аймшигт зүүд адил дутуу эрэгцсэн амьдралд эмгэнэх адил тэнгэр хүчтэй дуугаран бороо цутгахад Номин сая ухаан оров. Арай ядан дөнгөж төрсөн янзага шиг хөл дээрээ тэнцэж чадахгүй эргэн газар унан тусах түүний бие шархиран өвдөнө.
- Ээж ээж гэж хичнээн хүчилж хашгирах гэсэн боловч хоолой нь цахиртан дуу гарсангүй. Түүний алдагдсан амьдралд харуусан уйлах тэнгэрийн нулимс Номингийн цээжнээс угшин гарах халуун нулимсуудтай холилдон урсаж дэндүү дэндүү шорвог гашуун амтагдах боловч хэнч түүнийг анзаарсангүй. Номин арай ядан дөрвөн хөллөж мөлхсөөр гэрийнхээ гадаа иртэл амандаа маанийн үсэг шивнэн өрхөө хошуулдаж яваа Долгор охиноо шавар шавхайд хутгалдан нүднээс гарчихсан амьтан эхэр татан уйлан зогсохыг сая анзаарав.
-Yгүй тэнгэр минь энэ чинь миний бяцхан үр мөн үү яагаад, яагаад ийм болчихов оо.Эвий үр минь дээ. Алив хоёул ямар ч байсан дотогш оръё. Ээж нь охиноо түшье, хэмээн өрөөсөн гарыг мөрөн дээгүүрээ дамнан гэрт орлоо. Бөмбгөнөтөл чичрэн асгартал уйлан зогсох охиноо харахад зүрх зүсэх үрийг ямар бузар амьтад ийм болгочихов. Муусайн новшнууд гэж үглэн түмпэнд ус халаан улаан эрээн болчихсон өмд дотуур хувцасыг тайлан шатааж арцтай ногоон усанд хөх эрээн болсон гуя цавийг чичрэн байж угаалаа. Номин тэр аймшигт мөчийг цаг тутам бодох бүрийд тэдний эхүүн үнэр хан хийх шиг болж дагжин чичирдэг болов. Номин хэдэн өдөр гэрээсээ гарахгүй тооно ширтэн хэвтэх юм уу эсвэл зүүлэг юм шиг гөлийтлөө ямар нэгэн юмнаас нүд салгахгүй мэлрэнэ. Энэ байдлыг ажиглан хэдэн өдрийн сэтгэлийн шаналанд автан цагдаа шүүхээр явсан ч Номингийн биеийг бузарласан гэмт этгээдүүдийн өчүүхэн төдий ул мөрийг ч гаргаж чадаагүй дээ бухимдан охиноо харахаас элэг нь эмтэрч дотор нь харанхуйлавч яаж ч чадахгүйдээ охиноо дэмий л аргадан

-Миний муу гозгор бор охин эвгүй байдлаар охин насаа гээсэн ч нэгэнт л ямар ч бүсгүй үр эрт орой хэзээ нэгэн цагт хүүхэн болох нь тодорхой учир одоо тэвчээртэй зоригтой бай чамд амьдрах нас зам чинь урт байгаа болохоор одоо болно. Ингэж шаналхаас суугаад алдагдсан зүйл эргэн нөхөгдөхгүйгээс одоо бүгдийг мартахыг хичээгээд сайхан амьдарч болно шүү дээ. Ээж нь хэн хэнээс илүү охиноо хамгийн сайн ойлгох хүний хувьд чамайг ямар хэцүү байдалтай байгааг илүү их мэдэрч байгаа ч тэвчээртэй чанга ямар ч зовлонг даагаад гар хэмээн зөвлөж байна. гэж ярих ээжийнхээ яриаг сонсож суусан тэрээр нээрээ ч би ингэж уйлж унжлаа гээд алдсан зүйлээ хэзээ ч нөхөж авахгүй юм байна гэсэн бодолд автсан ч тэр нэгэн аймшигт шөнийн дүр зураг огтхон ч санаанаас гарахгүй Номингийн дотоод сэтгэлээс бага багаар мэрэн хумсалж суулаа. Мөнхжин хоёр долоо хоног шахам Номинг хараагүйдээ бараг галзуурах шахам сэтгэл тогтохгүй түүнтэй өдөр бүр уулздаг цэцэрлэгийн хашааны сандал дээр тамхи татан бодолд автана.
- Өнөөдөр Номин бас л гарч ирэхгүй юм байх даа гэсэн юм шиг юм бодоод сууж байтал тэдний гудамжны үзүүрийн хашааны эмгэчүүлийн яриаг санамсаргүй сонсоод сууж байтал хорооны дотоод ажил зохион байгуулдаг хэмээн айл бүрээр хэсэж тэнд тэгээд энд ингээд хэмээн хошуугаа урах шахам чалчдаг Цэрэн авгай
- Хүүе ээ хөгшин минь цаана чинь сүйд болсон байна
- Өө цөг гэм хүн цочоож орхих юм тэгээд яагаав
-өнөө Долгорын ганц годгор охинг чи таних уу тэр охин шөнө болсон хойно ажлаа тарж яваад тэр өөрийнхөө зүүн талын жалганд хүчиндүүлсэн юм гэнэ.
- Ээ бурхан минь чи үнэн ярьж байна уу?
- Yнэн байхгүй яах вэ одоо бүүр тэнэг зүүлэг болсон аж. Хөөрхий муу Долгорт ямар сайн байхав. Газар дээр ганцхан охин үртэй юм гэнэ билээ. Бид хоёр муугүй хууч хөөрдөг юм.Даан ч ойрд манайхаар үзэгдээгүй юм. Ингэхэд чи яаж мэдээ вэ?
- Хорооны цагдаа нартай эх нь уулзаад өргөдөл энэ тэр гээд л явж байсан гэж ярих ам халсан хоёр авгайг үзэн ядсан харцаар хэдэнтээ ширтэж худлаа тийм зүйл байхгүй, юугаа мэдэж хамар дор ангархай байдаг гэсэн юм шиг чалчаад байгаа юм. Худлаа худлаа гэж цурхиран хоолой зангируулан хоёр хөгшиний дундуур чихэн мөрөөрөө ганц сайн ёворч гүйн одов. Мөнхжин нулимсаа арчин гүйсээр нэг мэдэхэд Номингийн гадаа хүрээд ирчихсэн байлаа. Тэрээр ээжээс нь эмээх сэтгэл аль эрт алга болчихсон хурдхан Номингоо л харахыг хүсэж байсанд гэрийнх нь хаалгыг эргэлзэх бодолгүй татан орлоо. Орон дээрээ дээш харан хэвтэх Номинг харсан тэрээр нээрээ миний хайр мэдрэл муутай болчихоогүй байгаа гэсэн бодол зурсхийн харван орж ирээд зогтусав. Долгор

- Өө миний хүү суугаач цай уу гэв.
– Эгч ээ Номингийн бие яаж байна
– Уул нь гайгүй өөрөө л ихэд цочирдсон учир сэтгэл санаагаар унаад буруу харж хэвтээд байх юм. Чи чинь нээрээ миний охинтой хөтлөлцөж гүйгээд өглөө үдэшгүй дуудаж байдаг хүү юу даа. Миний хүү хэлээд үзвэл цаадах чинь хүлээж авах байх. Номин Мөнхжинг орж ирсэн цагаас нь аваад мэдэрч хэвтсэн ч түүний өмнө түмэн буруутай юм шиг сэтгэж өөдөөс нь харна гэсээс айдас төрөн буруу харан задгай асгах нулимсаа барьж дийлэхгүй дэрээ нэвтэртэл уйлж байлаа. Мөнхжин Номингийн орны урдуур суугаад
- Миний хайр найз руугаа эргээд хараач яагаад чи надад энэ бүгдийг дуулгаж болоогүй юм бэ?-Би чамайг харах нүүргүй болчихсон байхад тэр бузрын юмыг ярихаар очно гэж үү. Би хангалттай доромжлуулсан над шиг бузартсан бүсгүй одоо чамд хэрэггүй явж үз чиний сайхан сэтгэл биеийг эзэмдэх хүн ариун байх ёстой. Одоо би тэнцэхгүй болсон.-Yгүй Номико чи буруу ярьж байна. Найз нь чамайгаа ямарч байсан хайрлах болно. Ээжтэй чинь гурвуулаа энэ амьдралыг хамт туулж болохгүй гэж үү. Миний найз л босоод ир. Алив ганцхан удаа ч гэсэн над руу хараач би гуйя гэж түүнийг нүд цавчилгүй ширтэн духан дээр нь зөөлөн үнслээ. Мөнхжингийн хэлсэн үг хэдийгээр жаахан ч гэсэн урам зориг өгч байсан ч зөрүүд зангаараа -Yгүй ээ би өөрийн аз жаргалтай мөрөөдөл ариун сайхан биеэ бүгдийг нь алдчихсан хэрнээ юу гэж чамтайгаа зэрэгцэн амьдарч болох билээ. Чи намайг орхи энэ зовлон шаналал зөвхөн надад үлдэг. Хөндлөнгийн хүмүүст наамааргүй байна. –Би анх чамтай танилцсан цагаасаа л өөрийгөө чиний хувьд хөндлөнгийн гэж үзэхгүй болсон. Би чамайг энэ ертөнц нураад ирсэн ч орхих хүн биш гэдгийг сана.

Амьдрал хэдийгээр хар цагаан сүлэлдэн байдаг ч гашуун хэрнээ амттай бас сонирхолтой. Ганц олдсон хүмүүний биеийг нандигнан тэмцэж өнгөрөх хэрэгтэй. За за одоо миний нйз унтаж амар гээд духан дээр нь зөөлөн үнсээд нэвтлэх шахам цоо ширтэж суулаа. Миний хайр гадаа ямар гоё байна гээч маргааш орой найз нь чамайг дагуулж гадуур зугаална аа гээд гарч одлоо. Хэдэн өдөр цээжин дотор бөглөрөөд байсан хүнд хар чулууг аваад явчих адил дотор нь онгойлгоод явчихав. Номин Мөнхжинг дагаж хэдэн өдөр гадуур явж олны дунд орон хөгжсөөр сар хүрэхгүй хугацааны дараа сургуульдаа орох байсан тул дэлгүүр хоршоогоор явсаар нэг л мэдэхэд хар дарсан зүүд шиг тэр оройн аймшигт явдлыг бага багаар мартаж байлаа. Номин дуу аялан сууж байтал Мөнхжин орж ирээд миний хайрын бие дажгүй юу.Өнөөдөр хоёулаа хамт байж би чамд олон юм үзүүлмээр байна. Энэ үдшийг чамтай мартагдахааргүй өнгөрүүлмээр байна. Найз нь 19 цагийн үед ирнэ чи гараад ирээрэй гэлээ. Тэд орой хайр сэтгэлийн сэдэвтэй кинл үзэж Номин бүүр өнөөх хайранд уярч хайр гэдэг ийм сайхан гэж үү. Мөөгий би чамд яг энэ кино шиг хайр бэлэглье найз нь энэ хайраар өвчилөхөд бэлэн байна.-Номико би чамд бүүр гоё сюрприз барих болно гэж хэлээд нүдийг чинь боочих уу? энэ бол бэлэг байгаа юм гэлээ. Номин эргэлзэх зүйлгүй шууд нүдээ боолгов. Удсан ч үгүй машин зогсож түүнийг түшиж буулгаад зөөлөн дрожтой шалан дээгүүр хөтөлсөөр намуухан зөөлөн үнэр анхилсан өрөөнд орж одоо боолтоо авч болно гэлээ. Яг л үнэртэх эрхтэнд мэдрэгдэж байсан шигээ тансаг өрөөнд бяцхан ширээ зассан харагдана. Удалгүй хаалга тогшин

– Эрхмээ таны пицца гэсээр үйлчлэгч орж ирэв. Номин халуун пиццанд дурлан амтархан идэж суухыг Мөнхжин зүгээр л ширтэн сууж байсныг сая анзаарсан бололтой
- чи өөрөө яагаад идэхгүй байгаа юм бэ алив хурдан идээрэй гэснээ, ингэхэд би чамд баярлаж буйгаа илэрхийлж болох уу гээд хацар дээр нь зөөлөн үнсэв. Тэд элдвийг ярин хооллож түүнийхээ хажуугаар нэг шил оргилуун дарс дуустал уусан байлаа. Мөнхжин Номинг тэврэн орон дээр зөөлөн хэвтүүлээд чи битгий нүдээ ань зөвхөн намайг л хараад бай би жинхэнэ секс ямар амттай байдгийг мэдрүүлмээр байна. Хэрэв чамайг зөвшөөрхгүй бол би албадахгүй үүр цайтал чамайгаа хараад л сэтгэл дотроо энхрийлээд байж болно. Энэ үгийг сонссон Номинд сайхан нэг л дотно санагдаж байсан ч секс гэж бодохоос өөрийн эрхгүй дотор нь чичирч нүдээ аньлаа.
– Номико зөвхөн намайг л бод өөр юу ч биш хэмээн уруул дээр нь зөөлөн элбэн үнсэж нүүрэн дээгүүр нь гараараа дээрээс нь доош алгуурхан элбэн хэдэнтээ буулгаад чихнийх нь омгийг хэлээрээ элбэн зөөлөн хазалж цамцыг дээш шувтлан тайллаа. Энэ бүх үнсэлт үнэхээр гайхамшигтай байсанд Номингийн толгойноос өнөөх муу бодол аль эрт нисэн одсон байв. Номинд харин ч таатай байгаа бололтой Мөнхжинд улам тэмүүлж өөрийн эрхгүй харилцан үнэсэлдэж жинхэнэ хайрын мэдрэмж ийм сайхан гэж үү дахин үнсээч хонгор минь гэж дуу алдан тэсэн ядаж айдас бус сэрэлийн чичрэлтээр дохио өгөх шиг түүний тэвэрт нялхарч дуу алдан тэмүүлэв. Энэ мөчийг хүлээж байсан гэлтэй Номингийн хувцасыг нэг нэгээр нь тайлан чулуудсаар хоёулаа эхээс төрсөн биеэрээ үлдсэн байлаа. Найз нь чамайг өвтгөхгүй харин ч дэндүү сайхныг мэдрүүлмээр байна. Миний хайр ямар гоё биетэй юм бэ.Найз нь хөөрхөн хөхөнд чинь хүрч болох уу.Оов, ямар гайхамшигтай юм бэ, яг л гүйцэд боловсорсон жүрж гэлтэй гэж шивнээд хөхний товчийг хэдэнтээ эмэрч дөнгөж гарсан халуун зайдас адил мэнэрч улайн гозойтлоо боссон эрхтнээ Номингийн гарт атгууллаа. Энэ огтхон ч аймшигтай зүйл биш.Харин үүнээс ямар их жаргалыг амталж болохыг мэдрэх болно гэж гуяыг нь дагуулан гараараа элбэн гүйлгэсээр цөөхөн хэдхэн буржгар үсэнд хүрч бяцхан завсараар шурван орж чийг даан чинэрч хатуурсан хэлүүг хэдэнтээ эмрэн амсарыг нь дагуулан хүрч ядан хүрч ядан эмрэхэд Номин өөрийн эрхгүй дуу алдан түүнд уусах адил чанга тэврэн тэмүүлэв. Одоо л яг миний найз хөлөө дээш өргөн чөлөөтэй дэлгэ. Айгаагүй биз дээ, би хийлээ шүү гэж сануулахад өнөөх бяцхан халуун орон зай руу алгуурхан шургууллаа. Мөнхжингийн хөлс нь бөнжигнөн тусалж уухилан тэмүүлсээр дуу алдан ямар гоё юм бэ ээж ээж гэ дээвэр нураад ирэв үү гэмээр хашгиран зэрэг дур тавилаа.
Бүдэг ногоон өнгийн пансан хөшигний завсараар тусах туниа муутай нарны туяа Номингийн нүцгэн зоо нурууг гижигдэн, нэг л ер бусын халуун амьсгал үлээхүйд сая сэрэв. Тэрээр хэдэнтэй хоолой засан Мөнхжинг нударч:
- Хөөе сэр сэрээчээ аль эрт өглөө болчихсон байхад хоёулаа босох уу хэмээн эрхлэнгүй өгүүлээд: хэсэг амьсгаа даран түүний юу гэж хэлэхийг чагнан хэвтлээ. Шөнөжин эдэлсэн жаргалдаа ядарсан тэрээр нүд нээнэ гэхээс залхуутай санагдан арай гэж өрөөсөн нүдээрээ Номинг ширтэн хошуу дэвсэн байж:

- Миний найз хоёулаа дахиад жаахан унтаж болохгүй гэжүү. Найз нь ядраад байнаа. За за хэрэв чамайг хүсвэл босохоос гэж дурамжхан өгүүлээд эргэн харж Номингийн эргэлдсэн хар нүдэн дээр зөөлөн үнсээд чи гомдоогүй биз өнгөрсөн шөнө чи бид хоёрын анхны шөнө байсан тул найз нь чамдаа аль болох сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээсэн шүү хэмээн хэн нэгэн түүнийг үгийг сонсчих вий гэсэн янзтай шивнэн хэлэв. Энэ хорвоо ертөнцийн бүх юм худал хуурмаг хар бараан байдаггүй юм байна. Над шиг хэнд ч хэрэггүй болсон амьтаныг хайрлаж тусалж дэмждэг хүн бас байна аа. Эсвэл би анхнаасаа амьдралыг шал өөр өнцгөөс хараад байсан юм болов уу? Чиний энэ хайр хэзээ ч бөхөшгүй энэ хэвээрээ байвал сайн сан. Над шиг ариун биеэ хэн нэгэн гудамжны архичин юмнуудад эргэн нөхөгдөхөөргүй бузарлуулчихсан энэ биеийг хайрлаж байдаг. Чи үнэхээр тийм сэтгэл сайтай нэгэн юм уу? Ингэхэд чи миний яриаг сонсож байна уу? Мөөгий гэж дуудан эргэн хартал Номингийн яриаг сонсох нь бүү хэл гүн нойронд автсан хүн үнэгчилэн унтаж байлаа. Тэрээр дуугаа хураан энэ хүн надад бие сэтгэлээ бүгдийг өгсөн болохоор бидэнд ярилцах боломж олдох биз гэсэн зурвасхан бодолд автан Мөнхжингийн цээжинд наалдан унтахаар нүдээ анилаа. Хаалга хэдэнтэй пижгэнтэл тогшин цангинсан нарийн хоолойгоор:
- Залуусаа гарах болсон байна, цэвэрлэгээ хийх гэсэн юм өрөөгөө сулал гэсэн үйлчлэгч бүсгүйн дуугаар зочин сэрж цаг хартал үдийн 12 цаг болж байлаа. Хоёул за гэсэн ганцхан үгээр хариу хийгээд яаран хувцаслаж ямар их унтаа вэ Мөөгий чи намайг өөрийн гараар ээжид хүргэж өгнө биз.
- Мэдээж өөрөө гуйж авч гарчихаад буцааж хүлээлгэж өгөхгүй юм бол би Долгор эгчид толгойгүй л гэсэн үг. Чи минь юунд санаа зовсон юм вэ? Харин өчигдөрийн миний чамд өгсөн болгон чамайг дахин эрч хүчтэй амьдрах жаахан ч гэсэн итгэл өгсөн байх гэдэгт найдаж байна. За за хөдлөх үү хө гэсээр Номинг хөтлөн гарлаа. Өдөр хоног өнгөрөх тусам Номингийн сэдэрсэн сэтгэл бага багаар нимгэрч тасарсан зай төлжин нөхөгдөн эдгэрсээр Мөнхжингийн хайр халамжинд умбасан нэгэн хөл нь гадар хүрэхгүй дэгж дэрвэсээр явдаг боллоо. Охиноо ийнхүү өөрчлөгдөн буйг харсан Долгорын сэтгэл хүртэл тогтуун. Анх нэгдүгээр ангид орох жилээ хөл хөөр болж шөнөжин цурам хийлгүй хонон, өглөө аав ах хоёрыгоо дагуулан хөл мэдэн сургууль руу гүйж байсан тэр үеийн нэгэн адил маргааш оютан болох анхны өдөр гэхээс сэтгэл хөдлөн өнжлөө. Өглөө эртлэн босож ээжтэйгээ өдөржин явж авсан шинэ өмд цамцаа өмсөж:
- Ээжээ би гоё байна уу? Ингээд таны бяцхан охин том оюутан бүсгүй болчихлоо. Том сургуулийн том хүнд юу гэж захимаар байна даа.
- Эвий миний муу бяцхан гозгор бор охин ээждээ бол нялхаараа юм шүү дээ. Алив охиноо ганц үнэрлэе. За тэгээд олонтой эвтэй их эрдэм сурдаг юм шүү. Ээж охин хоёрын ирээдүй зөвхөн чиний гарт гэдгийг санаж яваарай цайгаа уучихаад явахгүй бол хоцрох вий. Хичээлийн нээлтэн дээр чинь ээж нь очих хэрэг байна уу? За дөнгөж сая охин чинь том болсоноо дурсаад байхад ямар нэгдүгээр ангид орох гэж байгаа мангар бацаан биш. Тэглээ ч төгсөж байгаа оютан биш яалаа гэж таныг дагуулж явах вэ Харин орой ирэхэд миний дуртай борцтой цайг чаначихсан байгаарай гэсээр гарч одлоо. Номинг цоо шинэ орчин, цоо шинэ гэрэл гэгээ угтсанд өмнөх зовлонгоо бага багаар мартагнаж байв. Намрын шаралсан навчис бөөн бөөнөөр хөл дор хуйларч гишгэхэд шажигнан дуугарах нь чамин хэрнээ уйтгартай хөгжимийн эгшиглэн мэт сэтгэлд хоногшин буусаар. Тэр нэгэн жаргалтай агаад олон зүйл бодогдуулсан сонин шөнөөс хойш сексыг жигших бус харин бүр хүсэмжлэх болсоноо гайхаад, гайгаад олсонгүй.Номин өдөржин 4 парын хичээлд нухлуулж сая суларсанд, ингэхэд би чинь ойрд Мөнхжинтэйгөө уулзаагүй юм байна. Хичээл ном нь дажгүй л байдаг байгаадаа гэсэн бодол өвөрлөн замыг нь тосон уулзахаар явлаа. Мөнхжингийн ангийх нь гадаа зогсож байтал урт цагаан цув өмссөн хар нүдний шилтэй нэлээд ахимаг насны залуу өөрийг нь их л танимхайран
- Таньдаг бүсгүй юу даа Чи ч ахыгаа мартаагүй л баймаарсан гэсээр нүдний шилээ автал, Золоо мэл гайхсан байдалтай нүдээ бүлтийлгэн нэг их том харсанаа:
- Өө ямар сонин хүн бэ? Нээрээ уулзаагүй удсан байна шүү. За тэгээд таны ажил төрөл сайн биз дээ. Хэл чимээ өгөөгүй алга болсонд уучлаарай. Би яаж ч болохгүй хэцүүхэн асуудалд орчихоод ажлаа хаяхаас аргагүйд хүрсэн юм. Гэхдээ та шинэ зөөгчтэй болсон л биз дээ.
- Мэдээж яаж хоосон орон тоо байлгаад байхав. Нэг хүн авсан л даа. Ингэхэд хичээл ном чинь бага бол манайд ажиллахгүй юм уу? Ах нь хэзээч ирсэн хүлээж авна. Харин ажил алдагдуулж хэл чимээгүй явсаныхаа хариуг тэгж байгаад ахдаа барина биз. За баяртай гээд нэрийн хуудас болох жижиг дөрвөлжин цаас атгуулж цаанаас цахиртан дуудах нэгэн залууг чиглэн алхав. Тэр залуугийн дуу нэг л танил мэт санагдаж дотор нь арзайгаад явчихав. Номинд хуучин ажиллаж байсан баарныхаа эзны хэлсэн үгийг юман чинээ бодоогүй хэрнээ гараа даллан Цогоо, Цогоо хөөе гэж хашигчих тэр залуугийн дуу л сэтгэлд нь нэг л зэвүүн сонсогдож байлаа. Номин бүтэн өдөржин бодоод олсонгүй. Түүний энэ ямар нэгэн юманд санаа зовж бодлогширсон байдал Мөнхжинд хачирхалтай санагдаж байсан ч өөрөө уулзалгүй нэлээд хэд хоног алга болсондоо бантсан тэрээр асууж зүрхлэсэнгүй. Оройжин шиврэн орох бороонд шимтэн баахан гадуур алхаж, нэвт норчихсон хоёр юм сая гэрийнхээ гадаа ирэв.
- Номко найз нь ингээд явах уу даа. Маргааш хичээл гайгүй бол би танай сургууль дээгүүр очиж чамайг авах уу? Өнөөдөр чи бид хоёрыг явган зугаал гэсэн юм шиг ямар гоё бороо орж байна аа. Чи надад нэг зүйлийг ярьсангүй. Найзыгаа ирсэнгүй гэж жаахан гоморхоод байгаа юмуу даа. Хэдийгээр уулзах гэж хичээсэн боловч үнэхээр амжсангүй. За за бороонд бүр норчихсон байна ингэж байгаад өвдвөл яана ор доо гээд духан дээр нь зөөлөн үнсээд эргэв. Номинд өдрийн таарсан залуугийн дуу сонсогдож хэн нэгэн хажууд нь юм ярьж байгааг огтхон ч анзааралгүй мэлэр ч байсанаа гэнэт гүн нойрноос сэрсэн аятай -Өө за баяртай маргааш уулзах уу тэгээд гэсээр гүйн орлоо. Тэрээр гэртээ орон
- Өнөөдөр бороотой сайхан өдөр байна та гэртээ ганцаараа уйдав уу? Хичээл тарсаны дараа Мөнхжин бид хоёр жаал гадуур алхаад та ч охиныгоо бороонд дуртайг андахгүй мэднэ дээ. -Тэгээд цаадах чинь чамайг хүргэж өгсөнгүй юу ?
- Мэдээж хүргэж өгөлгүй яахав
- Тэгээд тэр чинь орж ирдэггүй яадаг хүүхэд вэ хөөрхөн орж гараад гүйгээд байсан байж. Миний охинд овоо дэм болох хүүхэд шиг санагдах юм. Сайн хүнийг гомдоов зай
- Мөөгий маргааш шалгалттай учир яараад явчихсан юм. Дараа заавал оруулаад гаргаж байхаас. Та ямар хоол хийсэн бэ? Охин нь хоолоо идчихээд хэсэг хичээл хийж суухаас гээд босов. Номин хичээл хийхээр суусан болов ч өдрийн таарсан хүний дуу чихэнд нь соногдоод салахгүй байсанд дэвтэр номоо хумин ээжийнхээ араар орон хэвтэв. Хэсэг зүүрмэглэж байсан Долгор сэрж охиноо өвөртөө ороод ирсэнд ихэд гайхан
- Өө миний үр хичээлээ хийгээд дуусчисан уу? Ийм том болсон хүүхэн чинь яаж зөнөг залгаж байгаа юм бэ? Яагаад өвөрт ороод ирэв гэж асуусанд

- Ээж ээ өнөөдөр би хуучин ажиллаж байсан газрынхаа эзэнтэй таараад намайг яагаад ор сураггүй алга болсон гээд
- Тэгээд миний үрийг яасан гэж, загнаж айлгасан юм биш биз.
- Yгүй л дээ. Харин түүнийг дуудаад хамт явсан хүний дуу нь одоо хэр бодогдоод салахгүй юм. Нэг л танил юм шиг санагдаад тэгсэн хэрнээ аймаар зэвүүн аймшигтай сонсогдоод байх юм.
- За за юу дэмий юмаар санаагаа зовоодог юм. Өглөө эрт хичээлтэй байж хурай, хурай гэж Долгор охиноо хөхөөрөө даллаад тэврэн хэвтлээ. Номин түгшүүртэй атлаа тас харанхуй гудамжаар ганцаараа алхаад байгаагаа мэдсэн хэрнээ яагаад ямар учиртай хаа хүрэх гэж яваагаа ойлгосонгүй. Атгахан бор зүрх нь амаараа гарах шахам хурдан цохилж явтал чихран дуугарах хүнд хөлийн чимээ улам бүр ойртсоор Номингийн мөрөн дээр дараад авлаа. Айсандаа тэрээр өмнөх мөрөө харахгүй хаа гишгиж яваагаа ч мэдэхгүй ургаш тэмүүлэн зугтаах түүнийг ганцхан хоёр талаас нь дүүрэн амыг нь таглан хажуугийн жалга уруудан орлоо. Тэдний нэг нь цахиртсан муухай дуугаар “Шинэ юм болгон амттай агаад сайхан байдаг шүү дээ. Энэ бие үү” гэж хүүрнэн эхүүн үнэр ханхлуулан цээжийг нь дараад авсанд нөгөө залуу нь хэлгүй мэт толгой дохин түүний заавараар хөдлөх мэт хоёр гарыг зөрүүлэн дараад өмхий үнэртсэн хошуугаар үнгэн ноцов. Богино банзалын хормойг шуун нимгэн дотоожийг зад татан хаяад гадас шиг хатуу зүйлээр хэдэнтэй доороос нь бүлэн хатгаж гарлаа. Хоёр залуугийн доороос хичнээн ноцон чадлаараа тийчилсэн ч тэдний гараас мултарч чадахгүй болсон нь тодорхой байв. Аргаа барсан тэрээр ээжийгээ дуудан аврал эрэн хашгирах гэсэн болов ч хүчлээд хүчлээд дийлсэнгүй битүү боосон скочинд баригдаж байгааг мэдсэн ч хичээсээр бүх хүчээ шавхан дахин нэг аврал эрэн дуудав. Номин ээж, ээж, ээжээ гэж хэдэнтэй сарвалзан хашгирсанд Долгор охиноо угзран байж арай гэж сэрээв. Номингийн хүйтэн хар хөлс нь байдагаараа цувчихсан дагжин чичирч байлаа. Эвий миний муу гозгор бор охин юунд хар дарсан юм бэ? Алив ээж нь босоод нэг сан тавиад өгье. Битгий элдэв юм бодож санаа сэтгэлээ хямраагаад бай. Хичээл ном, найз нөхөд,хайртай хүнээ бодоод явбал илүү дутуу дэмий юм толгойд чинь эргэлдээд байхгүй байхсан.
– Ээжээ зуны болсон явдалыг давтаж зүүдлээд. Тэр хүний дууны өнгө өнөөдөржингөө миний санаанаас гарахгүй байсан хүний дуутай яг адилхан байсан. Та ойлгож байна уу арай…
- Yгүй байлгүй дээ. Яалаа гэж захирал чинь тийм юм хийж байх вэ?
- Яг мөн байсан, тэр хүний дуу яг мөн байсан, даан ч миний санаанаас огтхон ч гарахгүй өнөөдөржингөө намайг зовоосон юм. Миний амьдралыг үнс нурам болгох шахсан хүн өнөөдөр инээгээд явж байна шүү дээ. Түүний ард хэн нэгэн үүрэг өгөх болгосоныг би одоо л ойлголоо. Тэр ямар нэгэн байдлаар хийсэн хэргийнхээ үйлийг эдлэнэ гэдгийг амлаж байна хэмээн шөнөжин шахам уйлсаар үүр цайлгав.
Номин бармен залууг хариу хэлэхийг хүлээсэн ч үгүй шууд арын өрөөг чиглэн алхах гэтэл өөдөөс нь юун чимээ шуугиан болов гэсэн шинжтэй “Фанда” баарны эзэн болох Зоригт их л янз муутайхан гарч ирэв. Номин яг энэ мөчийг хүлээж байсан шинжтэй түүн рүү жигтэй сонин харц чулуудаад сайн байна уу гэж үгээр илэрхийлэхийг хүссэнгүй бололтой дутуу толгой дохин их л цоглог хөгжилтэй дуугаар ангийхандаа хандан: – Найзуудаа дуртай газраа сонгоод сууцгааж бай. Халаасандахаа мэдэж захиалгаа өгнө биз. Би энэ хүнтэй маш түргэн хоёр үг солиод орхъё гэсээр арын өрөөнөөс гарч ирсэн жижигхэн шөвгөр шар залууг чиглэн захын ширээг сонгон тухлан суулаа. – Удаан уулзсангүй шүү. Өнөөдөр олон газар шинэ жил тэмдэглэж байгаа бололтой.

Төвөөр байдаг баар зоогийн газрууд бүгд суудалгүй болчихож. Ажлыг чинь хаяад явсанд уучлаарай хүндэтгэх шалтгаан байсан гэдэгт итгэнэ биз, тэр тусмаа та. Дүү нь нэг их хүндрэл учруулахгүй сууж байгаад гараад явчихна. Үгүй тийм биш юм байна. Таниас нэг зүйл аминчлан гуйхаар ирсэн шүү дээ. Намайг ажилд минь буцааж авахгүй юу? Би одоо хичээнээ. Жижиг сажиг асуудал байтугай тэнгэр нурж ирээд намайг тамд авиачиж байсан ч ажлаа таслахгүй гээд амалчихаж болно биз дээ гэх Номингийн яриаг сонсож суусан тэрээр дотроо эмээж байсан ч – Энэ муу тэнэг охин яав л гэж дотроо сэмхэн бодоод – Хүндхэн хүсэлт ч гэлээ чиний ирээдүйг, мөн хүслийг тань харгалзаж үзээд бодолцож болох л юм. Гэвч чиний зав зай хэр байгаа юм бэ дээ. Хичээлтэй, шалгалттай гэсэн шалтгаанаар ажил тасдаад байж болохгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ. -Та юу ярина вэ. Хичээл ном шалгалт шүүлэг үдээс хойш, шөнө дунд явагддаггүй л байхгүй юу. Шөнийн ажилтай хүн өдөр нь хичээлд сууна гэдэг бас чиг хэцүү асуудал биш гэж үү. За яахав харж л байя чиний бие л ойр ойрхон хямрах байхдаа. Шинэ оны мэнд хүргэе. Он гараад шалгалтаа нэг мөр дууссаны дараа ирээрэй, сайхан баярлаарай гэсээр босоод явчихав. Номин уурсан танайд ажиллаж байгаад чиний муу бууны нохой архичин хар юмыг чинь заавал олно доо, заавал гэж өөрөө өөртөө хэдэнтэй амлаад бослоо.

Номин ангийнхантайгаа тэр газрыг ёстой л нураах шахам бүжиглэж байгаад шөнийн 04 цагт гарцгаав. Номинд оюутаны шинэ жил сүртэй сайхан болсон ч Мөнхжинг алдаж Зоригоог өмнөө сөгдүүлэхээр өөрийг нь өчнөөн доромжилсон хүмүүсийн үүрэнд орох болсондоо харамсах сэтгэл төрж байлаа. Сүүлийн хоёр шалгалтаа амжилттай өгсөн тэрээр эл байдлаараа далимдуулан ээждээ ажилд орохоор болсоноо дуулгахаар шийдэж гараад ирэхийн хооронд нь хэдэн бууз чимхэн жижигхэн ширээ засаж ээж яаж хүлээж авах бол гэсэн янзтай сэтгэл догдлон, дэнслэн суулаа. Долгор их л даарсан бололтой гаднаас орж ирсэнээ – Өө миний охин яасан сайхан дулаахан суух юм бэ? Гадаа ч овоо хүйтэн байнаа. Миний үр чинь юу болоод сайхан хоол унд хийчихсэн байх юм бэ дээ.За тэгээд өнөөдрийнхөө шалгатыг хэд өгөв дөө. Охин нь 98 өгсөн. Арай л 100 авч чадсангүй. Гэвч бүх шалгалт онц гэсэн үг л дээ. Ээжээ охин чинь таньтай нэг зүйл зөвлөх гэсэн юм. Одоо энэ хагас жил дуусаа л бол ирэх жилийнхээ төлбөрийг нэхэх болоод байдаг. Би хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэсэн юм зөвшөөрнө биз дээ. Долгор хэсэг чимээгүй болж урдаа байгаа аягатай цайнаас хүчтэй сорон уух зуураа за байз, дэмий гээд хэлчихвэл урьд өмнө болсон айхтар зүйл нь сэдэрчих болов уу яах бол хэмээн эргэцүүлэн суусанаа Номингийн – Ээж та бас яагаад дуугаа хураачихсан бэ дургүй байгаа бол түүнийгээ хэлж л орхихгүй гэж уурлангүй дуугаар өгүүлхэд сая нэг юм сэхээ авсан бололтой толгойгоо өндийлгөн охиноо өөр лүүгээ татан духан дээр нь зөөлөн үнсэнгээ – Үгүй дээ яалаа гэж мэдлэг боловсрол олж авахын тулд сурах хэрэгтэй. Сурахын тулд мөнгө хэрэгтэйгээс хойш миний охины ингэж их махруун зүтгэх ч аргагүй хүн шүү дээ. Нэг их шөнө дөл болгоод байх ажил биш болж ор доо гэж хэлэх ээжийнхээ зөвшөөрлийг авсандаа сэтгэл хангалуун байсан ч охиноо юу сэтгэж явааг ижий минь мэдэхгүй шүү дээ гэхээс цээжнээс нь нэг юм өмлөөд аваад явах шиг болж хоёр нүднийх нь угаар арган нулимс хурж байгаа.

Тэрээр эл байдлаа нэлээд нуун байж. – Ээжээ охин нь үдээс өмнө хичээлтэй болохоор яах ч аргагүй орой үдэш л ажиллах болоод байна. Харин та бүү санаа зов. Би хэзээ ч шөнө дөлөөр ганцаараа алхахгүй гэдгээ амлаж байна. Өнгөрөөд явчихсан үүл буцаж ирдэггүй шүү дээ. Би дахин өөрийгөө бас таныг зовоохгүй гэж ээждээ эрхлэн хацараа өгөх түүний ярихыг сонсож суусан Долгор санаа алдан байж охиноо үнслээ. – Номио… ингэхэд ойрд яагаад Мөнхжин манайхаар үзэгдэхгүй байгаа юм бэ? ээж нь сураг тавиад л байдаг орж ирэх нь битгий хэл үүднээс буцаж байгаа юм хүртэл мэдэгдсэнгүй. -Өө тийм би таньд хэлэх гэж байгаад мартаж орхиж. Цаадах чинь гадаадад суралцах болсон гэсэн. Намайг шинэ жил тэмдэглэдэг орой над дээр ирээд маргааш нисэх боллоо гэж дуулгаж байгаа юм даа. Эртхэн хэлж болох л байсан. Гэтэл заавал цагийг нь тулгаад байхдаа яахав дээ. Би уурандаа нэлээд гомдонгүй явуулчихсан тэр өдийд нисээ биз. Мэдээж юу гээд л юу ч үгүй хоосон тэнэгхэн бүсгүйгээс болж ирээдүйн амьдралаа алдахыг хүсэх билээ. Бараг тэр хүний замаа хөөгөөд явсан нь зөв чиз дээ. – Тэгээд хүү минь тэр чинь сурч дуусаад ирнэ биз дээ. Миний охин тэр болтол хүлээж л байна биз. Ямар бүр мөсөн явах гэж байгаа, би чам дээр иргэж ирэхгүй шүү гэж хэлсэн биш. Тэр хүү ч миний охинд хайртай сайн хүү шиг ээжид нь үнэлэгдсэн шүү. Үгүй дээ ээж минь та битгий өөрийнхөө амьдарч байсан залуу үе шигээ санал даа.

Одоо чинь цаг өөр болсон үе гадагшаа сурахаар хөөцөлдөж байсан хэрнээ надад огтхон ч дуулгалгүйгээр явах өдрийнхөө урьд өдөр ирчихээд би явлаа чи өнөөдөр надтай хамт байгаа ч гэх жишээтэй. Ямар санаа агуулж ирсэн юм билээ. Цагаан цайлган байсан бол юу гээд л явах тухайгаа хэлэхгүй нуугаад явах вэ дээ. Гадны орны гоё сургуульд хөөрхөн охидтой суралцаж байхад над мэтийн бүсгүйг яалаа гэж санах вэ дээ. Ээж минь хоёулаа түүний төлөө цэц булаалдаад байж юу хийх вэ? Ирэх цагийг нь л хүлээгээд сууж байя. Долгор охиныхоо яриаг хичнээн ухаж бодож ойлгох гээд чадсангүйд дэмий л сүүрш алдан унтахаар хэвтэв. Номин шалгалт дууссан тул өглөө эртлэн босож хэд дахин хувцас сольж өмссөн боловч сэтгэлд нийцэх нэгээхэн ч хувцас гарч ирсэнгүйд жаахан бухимдаж байсанаа. Би ингэхэд заавал тэр муу арчаагүй арга хэрэглэн хүсэл сонирхолоо хангадаг амьтанд сайхан харагдах хэрэгтэй гэж үү гэсэн бодолдоо хөтлөгдөн гартаа таарсан цамц өмдөө шүүрэн авч өмсөөд – Ээжээ би өнөө ажилд орох газрынхаа хүнтэй уулзахаар явлаа. Энэ өдрөөс эхлэн та бид хоёрын эрин зуун эхлэнэ дээ гэсээр гарч одов. Номин автобусанд орж явах замдаа тэр аймшигт энэрэл хайр, хүний мөс гэх мэт өчүүхэн ч байхгүй аймшигт газар луу яагаад өөрөө явж орох болсоноо гайхан бяцхан айдас төрж байлаа.

Гаднаас яваад ортол боломжийн гайгүй нуруу туруу болсон бүсгүй текний ард сууж байсанаа өндийн – Өдрийн мэнд та юу захиалах вэ гэсээр босоод ирэв. Номин түүнийг хөлнөөс нь толгой хүртэл ажиглан нүдний булангаар ширтэнгээ – Эвий энэ амьтан бас л хөгийн амьтны өвөрт орсон л байх даа гэсэн юм бодож. Үгүй ээ намайг бодвол боловсон доромжлуулсан биз өөртөө хэлээд – Би танай захиралтай уулзах гэсэн юм гэтэл -Захирал уу тэр түр гарсан та сууж байхгүй юу нэг их удахгүй гэсэн одоо ороод ирнэ биз дээ гэж ярих замдаа Номинд ус аягалан өглөө. Номинд түүний зэвүүн муухай царайг яаж харна даа гэхээс илүүтэй – Чамаас хариугаа заавал авах болно гэсэн үзэн ядалтаар бодон сууж байтал гаднаас хаалга дуугаран хоёр хүн хүүрнэлдэн орж ирэх чимээ сонсогдов. Гэнэт зүүдлэж байгаа мэт санагдан өнөө хар дарсан зүүдэнд орж ирдэг аймшигт цахиртсан хоолой эхүүн үнэр ханхлах шиг болж дотор нь арзагнан хорсолтойгоор өндийн харлаа.чехол для планшета ipadanal escorts uk


Номин 18+ Эротик өгүүллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Нэр: ssss Огноо: 20 June 2014 Reply

yu bolchwoooo buten tawilda

Нэр: smile Огноо: 29 June 2014 Reply

ooooooo yg goy heseg deeree ni bku blchihiin vrgeljliig ni yj unshihiin ve

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.