2022-08-16 00:32
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

А.Бүтэд: Анх Хөхөөдөө гологдож байлаа

munkhzul munkhzul
2014-04-18
0 0
0

Манай улсын хөгжлийн эхэн үе болсон 1960-аад оны үед эх орныхоо ирээдүй, цэцэглэлтийн төлөө амьдралын хаалгаар дөнгөж алхаж буй залуус атар газар эзэмших аянд мордсон түүхтэй. Тэд Монголын анхны газар тариалан, ирээдүйд тэмүүлэх итгэл сэтгэлийн галыг асаасан. Харин энэ бүхнийг түүх болгон үлдээсэн дэлгэцийн бүтээл нь Б.Жамсран найруулагчийн “Хөхөө гэрлэх дөхлөө” кино юм. Энэ бүтээлд залуусын ажил хөдөлмөр, хайр дурлалын тухай өгүүлдэг. Киноны эмэгтэй гол дүрийг Гавьяат жүжигчин, дуурийн дуучин А.Бүтэд бүтээсэн. Түүнийг хоёр салаа гэзэгтэй, хонгор хөөрхөн, худалдаачин Сувдаагийн дүрээр нь одоо ч үзэгчид хайрлан хүндэлдэг билээ. Тус кино энэ жил 52 жилийнхээ ойтой золгож байна.

Худалдаачин Сувдаатай уулзахаар Хөгжим бүжгийн коллежийг зорилоо. Тэрээр хүүхэд бужигнаж, хөгжим цангинасан их өргөөнд тэртээх 50 гаруй жилийн өмнөх нүдэнд дулаахан инээмсэглэлээрээ мялаасаар биднийг угтсан юм. Гал цогтой, эрхэмсэг бардам нөгөө л Сувдаа. Кинонд гардаг даруухан инээмсэглэл нь өөрийн эрхгүй нүдэнд буусан. Бидний яриа түүний хүүхэд насны гэгээн дурсамжаас эхэлсэн юм. Төв аймагт төрсөн тэрээр багадаа урлаг, уран сайханд сонирхолтой байжээ. Харин долдугаар ангиа төгсөхөд нь Барилгын техниккумын хуваарь иржээ.

Тэр үед хүсэл мөрөөдөл нь унтрах шиг болсон ч “Ийм амархан бууж өгөхгүй шүү” гээд өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө зүтгэхээр сургуулийнхаа хуваариас татгалзаж, дуучин болохоор шийдээд Цэргийн чуулгад шалгуулсан аж. Ийнхүү 1960 онд чуулгын хоорын дуучин болсон түүхтэй. Энэ үеэс амьдрал нь урлагтай холбогдож, одоо ч энэ л замналаараа амьдарч буй. 1961 онд улсын хэмжээнд том хэмжээний тоглолт болж, урлагийнхан бужигнаж байх үед кино пробонд ор гэсэн тушаал иржээ. Тухайн үед одоогийнх шиг кинонд тоглуулж шалгадаг байгаагүй тул театрын үүдэнд зогсоож байгаад зургийг нь авчээ.

Кино зураг авалт гэж юу байдгийг ч мэдэхгүй 17 настай охин тэр үед гайхаад л өнгөрч. Харин сарын дараа дахин проб өгч, ярилцлага хийснээр худалдаачин Сувдаагийн дүрд тоглох эрхтэй болсон байна. Эхний зураг авалт Зэлтэрийн сангийн аж ахуйд эхэлжээ. Эхлээд Хөхөөд хэн тоглох нь тодорхойгүй байсан гэнэ. Тухайн үед гавьяат жүжигчин Б.Жамсранжав гуай тоглоно гэж байсан ч сүүлдээ театрын Б.Дашдаваа тоглохоор боллоо гэсэн яриа гарсан ажээ. Тэд Хөхөөгөө зургийн талбайд угтаж авахын тулд хээр талаас цэцэг түүж, нэг ёсны хүлээн авалт зохион байгуулж байж.

Энэ үеэс зураг авалт жинхэнэ утгаараа эхэлж Хөхөө нь Сувдаагаа, Сувдаа нь Хөхөөгөө олсон түүхтэй. Гавьяат жүжигчин, дуурийн дуучин А.Бүтэдтэй хүүхэд шуугисан их өргөөнд нь “Хөхөө гэрлэх дөхлөө” киноных нь тухай нандин дурсамжаас хуваалцсанаа хүргэе.

17 НАС МИНЬ ЭНЭ КИНОНД МӨНХӨРСӨН

-Анх Хөхөөг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Их сайхан залуу байсан. Царцаа ногооноос бууж ирээд найруулагчтай мэндэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Тухайн үед 24 настай, авъяас нь цалгисан идэр залуу байсан. Даанч их эрт бурхны оронд заларсан даа. Магадгүй одоо байсан бол олон кинонд дүрээ мөнхлөх байсан байх. Өндөр нуруутай, хөрслөг царайтай залуу . Харин би их жижигхэн биетэй охин байсан юм.

-Таныг хараад юу гэж хэлж байсан бэ?

-Би эхэндээ нүдэнд нь ерөөсөө тусаагүй юм билээ. Кино багийнхантай танилцахдаа миний өөдөөс харчихаад “Миний дурлах бүсгүй аль юм бэ” гэж асууж билээ. Миний ичсэн гэж жигтэйхэн. Ямар “би байна” гэлтэй биш. Би гэж үсээ ард нь шодойлгоод боочихсон жаахан охин. Кино багийнхан намайг заахад Б.Дашдаваа ах миний мөрөөр тэврээд “Энэ үү дээ жаахан охин байна ш дээ” гэж хэлж байсан юм. Анх би чинь ингэж Хөхөөдөө гологдсон түүхтэй. Хамт тоглоход их түшигтэй жүжигчин байлаа. Чадахгүй байвал зөвлөнө, сургана. Тэр хүнээс олон сайхан зан чанарыг нь сурч, биширсэн.

-Нөгөө Сувдаатайгаа хэр дотно байсан бэ?

-Нөгөө Сувдаад театрын жүжигчин М.Цэнджав эгч тоглосон юм. Миний хажууд мундаг жүжигчин шүү дээ. Надад зөвлөгөө өгдөг байсан. Их сайхан зантай, цайлган эмэгтэй. Түүнээс гадна Н.Нямдаваа, М.Цэгмид Р.Дарамбазар гээд тухайн үеийн сор болсон уран бүтээлчидтэй хамт тоглосноо аз завшаан гэж боддог юм. Дээрээс нь найруулагч Б.Жамсран, зураглаач О.Уртнасан гээд Монголын урлагийн акулууд шүү дээ. Тэднээс би ганцаараа жүжигчин биш, дуучин байсан. Гэхдээ өөрийнхөө хэрээр л тоглохыг чармайсан. Урлагийн байгууллагад нэг жил ажилчихсан болохоор өөрийгөө бас тэднээс дутахгүй шүү гээд зоригжуулчихнаа.

-Баянцогтын сангийн аж ахуй дээр ямар хэсгийн зургийг авсан юм бэ?

-Шуургатай хэсгийн зургийг авсан юм. Мөн нөгөө “Хөхөөгийн хүүхэн нь ирчихэж гэнээ” гээд сүйд болдог хэсэг байсан даа. Тэрийг нь сонсоод миний уйлдаг хэсгийн зургийг авсан санагдана.

-Уйлдаг хэсгийн зургийг яаж авахуулсан бэ. Жүжигчин биш хүн уйлна гэхэд хэцүү байсан уу?

-Анх сургуулилт хийж байхад өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд байсан хүн чинь яг зураг эхэлсэн чинь бүр инээд хүрээд болдоггүй. Өөр зүйл бодогдоод инээчих гээд. Тэгтэл зураглаач, найруулагч хоёр маань намайг “Яасан хариуцлагагүй нөхөр вэ чи. Улсын үнэтэй хальс үрээд” гэж загнаад. Тэгэхээр нь л өөрийн эрхгүй уйлчихсан. Намайг уйлж байхад тэр хэсгийн зургийг авчихсан юм билээ.

-Киноноос таныг харахад их гоё өтгөн хар хөмсөгтэй, хоёр салаа сүлжсэн урт гэзэгтэй харагддаг?

-Уул нь манай кино чинь нүүр будагчтай байсан юм. Тэр нь надтай чацуу жаахан охин. Кино зураг эхлэх болохоор миний хөмсгийг жаахан тодруулж өгнө, нүүрэн дээр нэг юм түрхээд байдаг байсан нь одоо бодоход крем байсан байх. Тухайн үедээ нүүрээ будуулчихаад толинд ч харахгүй тэр чигээрээ л тоглодог байсан. Харин үсний хувьд багаасаа л би урт үстэй охин байсан юм. Гэхдээ кино зураг авахад багахан хэмжээний үс залгасан санагдана.

-Одоо бодоход санаанаас гардаггүй ямар хэсэг байдаг вэ?

-Хүзүүндээ цагаан алчуур зүүчихсэн байдаг даа. Тэр алчуурыг харах бүрт инээд хүрдэг юм. Учир нь би уг нь их аятайхан зүүсэн юм. Тэгсэн чинь найруулагч “Наадхаа битгий янзалж зүүгээд бай. Зүгээр л энгэрлүүгээ чих” гэдэг юм байна. Одоо харахад эв хавгүй, их инээдтэй харагддаг шүү. Гэхдээ кино гэдэг сайхан юм. Дөнгөж 17-хон насыг минь тэр л хэвээр нь мөнхөлсөн. Одоо ч хүмүүс намайг Сувдаагаар минь хайрлаж, хүндэлдэг. Өөрөө ч киногоо үзэх бүртээ залуу насаа дурсаад сайхан байдаг юм.

-Тэгвэл таныг хамгийн их зовоож, олон дахин авсан хэсэг аль нь вэ?

-Машин барьдаг хэсгийг их олон удаа авсан.

-Та машин барьж чаддаг байсан юм уу?

-Манай жолооч Сүхээ гэж хүн байсан. Надад машин барихыг зааж өгсөн юм. Ямар ч байсан машин хөдөлгөдөг, кадраас гараад явчихдаг болсон. Хамгийн сүүлийн зураг авалтыг Төв аймгаас Айдсын даваа руу явдаг замд авсан юм. Тэр их хөгтэй. Би жолооныхоо ард суухаар толгой нь бараг харагддаггүй, жоохон өндөрлөөд суухаар хөл нь хаазандаа хүрдэггүй байлаа. Тэгээд кино багийнхан надад зориулж хаазан дээр мод суурилуулж өгсөн юм. Киноны төгсгөлд намайг машинтай явж байхад Хөхөө давхиж ирээд урдуур орж зогсоодог хэсэг байдаг даа. Тэр зургийг авахад их айж байсан. Хөхөөгөө дайрчихвий дээ, машинаа зогсоож чаддаг л байгаа гэж бодогдсон.
-Сувдаагийн дүр Бүтэдээс хэр өөр байсан бэ. Та хоёрын хувьд төстэй зан чанар байсан уу?

-Насны хувьд адилхан байсан. Сувдаа дөнгөж сургуулиа төгсөөд атар газар эзэмшихээр илгээлт авсан бүсгүй. Амьдрал, ажил хөдөлмөр, хайр дурлалын амтыг дөнгөж мэдэрч эхлэх үе. Миний хувьд ч ялгаагүй дөнгөж амьдралд хөл тавьж байлаа. “Хөхөө гэрлэх дөхлөө” кино залуусыг ажил хөдөлмөрт уриалсан юм шүү. Манай киноны дараа олон залуус атар газар эзэмшихээр илгээлтээр явж байсан түүхтэй. Залуус өөрсдөө хийж, бүтээж чадна гэдгийг манай киноноос мэдэрсэн гэдэг.

-Сувдаагийн дүр танд, таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан бэ?

-Их нөлөөлсөн. Би бүр кино драмын ангид оръё гэж бодож байлаа. Манай киноныхон чинь их сайхан улс. Уран бүтээлийн төлөө хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддаг байж. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноноос хойш би энэ урлагаараа л явах ёстой юм байна гэдгээ ойлгосон.

-Киногоо анх хаана үзэж байв?

-“Элдэв очир” театрт үзэж байсан юм. Бид чинь нээлт хийгээд их сүртэй юм болсон. Нэг л их мундаг дүр бүтээчихсэн юм шиг баярлаж байсан санагдана.

-Тухайн үедээ таныг одоогийнхоор бол од болж байсан гэдэг юм билээ?

-Гадуур явахаар хүмүүс “Цаана чинь Сувдаа явж байна” гээд эргэж хардаг байсан. Тэр бүхэнд баярлаж хөөрнө, догдлоно. Бага, залуу байсан учраас өөрийгөө жинхэнэ од л гэж боддог байлаа.

-Кино багийнхантайгаа хэр уулздаг байв?

-Бид чинь байнга уулздаг байсан. Зураг авах хугацаанд хоорондоо их дасцгаадаг юм билээ. Сүүлд би гадагшаа сурахаар яваад хэсэг уулзаагүй. Одоо ч манай уран бүтээлчдээс цөөхөн нь үлдэж дээ.

Ч.ГАНТУЛГА

Зууны мэдээчехол для ipad 3 купитьmost expensive hooker

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг
Урлаг

А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг

munkhzul
2022-08-11
Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН
Хүмүүс

Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН

munkhzul
2022-08-11
Брүүклин Бекхэм ээж, эхнэр хоёрынхоо “ХҮЙТЭН ДАЙН”-Д тайлбар өгчээ
Оддын амьдрал

Брүүклин Бекхэм ээж, эхнэр хоёрынхоо “ХҮЙТЭН ДАЙН”-Д тайлбар өгчээ

nomun
2022-08-11
Монгол хувцсыг мooдонд opyулсан Г.Эрдэнэчимэгийн шинэхэн зургаас
Хүмүүс

Монгол хувцсыг мooдонд opyулсан Г.Эрдэнэчимэгийн шинэхэн зургаас

munkhzul
2022-08-10
А.Урангоо: Ард кино театрын суурин дээр Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн төвийг босгоно
Бизнес

А.Урангоо: Ард кино театрын суурин дээр Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн төвийг босгоно

munkhzul
2022-08-10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Мянган нутгийн “уран гар”
Мэдээ

Мянган нутгийн “уран гар”

munkhzul
2022-08-15
0

Мянган нутгийн “уран гар”     Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо...

Цааш унших
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2022-08-15
ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

2022-08-15
БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

2022-08-15
​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

2022-08-15

Санал болгож байна

Хардалтыг яах вэ
Мэдээ

Хардалтыг яах вэ

2014-07-07
PlayBoy сэтгүүлийн шинэ нүүр царай
Мэдээ

PlayBoy сэтгүүлийн шинэ нүүр царай

2013-04-17
Мэдээ

Adultcamlover Token Currency Hack

2022-07-15
Америкийн ерөнхийлөгч Жо Байден романтиклав
Хүмүүс

Америкийн ерөнхийлөгч Жо Байден романтиклав

2021-02-22
Хайр дурлалд гаргадаг эмэгтэйчүүдийн алдаа
Зөвлөгөө

Хайр дурлалд гаргадаг эмэгтэйчүүдийн алдаа

2016-03-11
Танайд зочлоё – Золоогийнд
Сонин хачин

Танайд зочлоё – Золоогийнд

2013-02-21
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In