АНУ-ын Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтэд зүрхний цоорхой буюу элдэв гажгийг нөхөж, эмчлэх, шархдаж гэмтсэн үед цус тогтоох ид шидтэй мэс заслын супер цавуу гаргаж авсан байна. Энэхүү анагаахын шинэ дэвшилтэт бүтээл нь зүрх, ходоод гэдэс, судас, цусны сувгуудад тавьдаг оёдлыг орлох юм. Эрдэмтэд шинэхэн бүтээлээ гахайн дээр амжилттай туршсан бөгөөд гахайн цоорхой элгийг хэдхэн ормын дотор нөхөж, улмаар төлжүүлэхэд нөлөөлж чадаж байсан байна. Энэ нь нааж, нөхөхөөс гадна анагаах давхар ид шидтэй гэсэн үг. Тиймээс ирэх хоёр жилийн дотор анагаах ухаанд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна.
Энэхүү цавууг зөвхөн мэс засалд хэрэглээд зогсохгүй цаашдаа их, бага ил шархуудыг богино хугацаанд эдгээхэд ашиглаж болно гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл гар, хуруугаа эсгэсэн тохиолдолд “шидэт” цавуу түрхээд л эдгэдэг болох үе ойрхон байна гэсэн үг.