Сүүлийн үед маш их асуудал дагуулж буй улс бол ОХУ юм. Тэд их наймаас хасагдаж, НАТО зарим гэрээгээ цуцалсан дээрээс нь Крым гэх том асуудалд орсон.
Харин тус улсын ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт олон нийттэй шууд ярилцлага хийсэн байна. Энэ үеэр түүнээс Сочигийн тухай, Аляскийг нэгтгэх, НАТО-гийн тэлэлтийг, Крымыг нэгтгэсэн тухайд гээд олон зүйл тодруулсан байна.
Тэгвэл нэгэн оролцогч албаны уур амьсгалыг өөрчилж хувийн амьдралынх нь талаар асуужээ. Тодруулбал “ олонд тэргүүн хатагтайгаа хэзээ танилцуулах вэ” хэмээн асуусан байна. Харин Путин уг асуултыг тоглоом болгож “эхлээд хуучин эхнэр Людмила Александровнаг нөхөрт гаргах хэрэгтэй. Дараа нь өөрийн тухай бодно” гэж хариулсан байна.