Т.Номин-Эрдэнэ: Азийн супер модельд оролцсоноос хойш олон найзтай болсон

Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн загвар өмсөгч Т.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “Гоёл-2012″ наадмын үеэр “Fashion TV” телевизийн нэрэмжит шагнал хүртсэн анхны монгол модель болжээ.

-Авсан шагнал, үзүүлсэн амжилтыг чинь харахад багагүй амжилт гаргаж яваа юм байна. Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би VI дунд сургуулийн есдүгээр ангид сурдаг. Загвар өмсөөд жил гаруй болж байна. Анх ээж маань намайг охин хүүхэд биеэ зөв авч явж сурах ёстой гэдэг үүднээс “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгчийн дамжаанд бүртгүүлж байсан юм. Тэнд суралцаж байх хугацаандаа “Хаврын гоёл”-д оролцсон маань миний анхны тэмцээн байлаа. Би “Хаврын гоёл”-ын тэргүүн байрын шагнал хүртсэн. Энэ тэмцээнийг Хятадын маш том загварын агентлагийн тэргүүн нь өөрөө ирж шүүсэн юм. Түрүүлсний шагналд “Азийн супер модель” шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх авсан.

-Олон улсын тэмцээнд оролцох ямар байсан бэ. Тэмцээний талаар ярихгүй юу?

-Загвар өмсөгч болоод удаагүй байгаа хэдий ч гадны нэр хүндтэй тэмцээнд оролцоно гэдэг маш нэр хүндтэй хэрэг байлаа. “Азийн супер модель” шалгаруулах тэмцээнд 12 орны 40 гаруй загвар өмсөгч оролцсон. Энэ тэмцээнийг анх Хятад, Солонгос, Япон улс зохион байгуулж байсан болохоор давуу эрх эдэлж тав, таван модель оролцуулсан. Харин бусад орноос гурав, гурван загвар өмсөгч оролцсон байгаа. Манай улсын хувьд “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Х.Туяамаа, н.Ариунжаргал бид гурав оролцсон. Манай хоёр тун амжилттай оролцож хоёрдугаар байр, дэд байр эзэлсэн. Харин миний нас балчирдаад тэмцээнд өрсөлдөх насанд хүрэхээрээ дахин очиж оролцох урилга авсан байгаа.

-Хэдээс хэдэн насныхан оролцдог юм бэ?

-Уг нь бол 17-23. Би 14 настай учраас балчирдсан. Ерөнхий зохион байгуулагчийнх нь урилгаар оролцсон учраас бүх тэмцээнд нь өрсөлдсөн л дөө. Харин яг шалгаруулалтын үед “Нас чинь бага байна” гэж хэлсэн. Гэхдээ өдий насандаа ийм нэр хүндтэй тэмцээнд оролцсон маань цаашдын замд минь маш их туршлага болсон л доо. -Гадны моделиудаас сурах юм их байв уу? -Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Тэндээс сурах юм их байлаа. Олон улсын тэмцээнд ямар бэлтгэлтэй оролцдог, очоод биеэ хэрхэн авч явдаг, эх орныхоо нэрийг гаргах учраас юун дээр анхаарах хэрэгтэй байдаг гэхчлэн сурах юм ихтэй юм билээ.

-”Гоёл-2012″ наадмаас шагнал хүртсэн байх аа?

-Тиймээ. Монголд болдог загварын хамгийн том тэмцээнд энэ жил анх удаа оролцлоо. Маш мундаг зохион байгуулалттай болдог юм байна лээ. Загвар өмсөгчөөс өндөр хариуцлага шаарддаг. Би анх удаа оролцоод “Fashion TV”-ийн шагнал хүртсэн. Өнөө жилийн “Гоёл-2012″-ыг “Fashion TV” хамтран зохион байгуулснаараа онцлогтой болсон. Дэлхийн 170 гаруй оронд нэвтрүүлгээ цацдаг энэ том телевизийн суваг монголчуудтай, Монголын загварын ертөнцтэй хамтран ажиллаж байна гэдэг бидний хувьд том боломж байна гэдгийг харуулсан хэрэг болсон л доо. “Fashion TV”-ийн “Гоёл-2012″ наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг тун удахгүй цацагдах байх. Миний хувьд уг телевизийн хамгийн анхны шагналын эзэн болсон.

-Шагнал нь юу байсан бэ?

-”Fashion TV”-ийн лого бүхий сертификатын эзэн болсон. Энэ шагналыг гадны нэр хүндтэй ихэнх моделиуд хүртсэн байдаг юм байна лээ.

-Сурагч байхдаа чамлахааргүй амжилт үзүүлжээ. Ангийнхан болон найзуудын хүрээлэл өөрчлөгдөж байна уу?

-Өөрчлөгдөж байгаа юм шиг ээ. Сургууль дээрээ болон ангидаа нэр хүнд гайгүй шүү. Азийн супер модельд явж ирснээс хойш нэг л мэдэхэд зөндөө найзуудтай болчихсон байсан.

-Хэд сурдаг вэ?

-Онц сурна аа. Хааяа агентлаг руугаа дуудагдаад явчихдаг болохоор хичээлээсээ хоцорчих гээд байдаг юм. Гэхдээ багш нар маань ойлгодог болохоор гайгүй ээ.

-Уралдаан, тэмцээнд орохоос гадна загвар өмсөх ажил хэр гардаг вэ?

-”Шилмэл загвар” агентлагтай гэрээтэй ажилладаг учраас янз бүрийн загварын шоунд оролцдог юм. Энд, тэнд очиж тайзан дээр гараад өөрийнхөө хэрэгцээнийхээ мөнгийг олчихно шүү.

-Гэрээт модель гэхээр цалин авна биз. Сарын орлогыг чинь сонирхож болох уу?

-Цалин авнаа. Нэг гараа нь янз бүрээр үнэлэгдэнэ. Тэгэхээр янз бүр л байна даа. Ямар ч байсан аав, ээжээсээ нэг их гуйлгүйгээр өөрийнхөө хэрэгцээг болгоод л байдаг юм.

-Загвар өмсөгч байхын сайхан нь юундаа байдаг юм бэ. Атаархал ихтэй юм шиг санагддаг?

-Ихэнх охидын мөрөөдөл загвар өмсөгч болох байдаг байх. Би ч гэсэн модель болоогүй байхдаа мөрөөдлийн минь нэг хэсэг загвар өмсөх байлаа. Одоо хүссэн мөрөөдөлдөө хүрч чадсан болохоор сэтгэл хангалуун байдаг. Хэдийгээр дандаа эмэгтэйчүүд байдаг ч гэлээ хүмүүсийн боддогчлон нэг нэгэндээ атаархах зүйл бараг байдаггүй юм аа. Одоогоор би сайхныг нь л мэдэрч байгаа болохоос муухай санагдахаар зүйл алга байна. Ер нь би охидыг загварын дамжаанд суралцаасай гэж боддог. Бүгд загвар өмсөгч болох албагүй ч гэлээ бүгд биеэ зөв авч явж сурах хэрэгтэй. Мөн бусадтай харилцаж сурах хэрэгтэй. Миний хувьд маш их зүйл өөрчлөгдсөн болохоор бусдыг ч гэсэн тийм байгаасай гэж хүсэж байна. Дээрээс нь маш олон боломж гарч ирдэг юм шүү гэж хэлмээр байна. Би нэг жил л болж байгаа гэхэд хойшоо, урагшаа хилийн дээс алхаад үзчихсэн.

-Орос руу бас тэмцээнд явсан юм уу?

-Үгүй ээ. Тэмцээнд биш шоунд оролцохоор явсан юм. ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон “Шилмэл загвар” компанийн загварын шоунд оролцоод ирсэн. Монгол хувцасны гайхамшгийг харуулсан шоуг Улаан-Үүдэд тун амжилттай зохион байгуулахад нь оролцоод ирсэн.

С.АЛТАНЦЭЦЭГкак зарегистрировать сайт в яндекс каталогепоисковая оптимизация сайта на googlearacerкак взломать страницу одноклассников видеоakvalooсрочные онлайн микрозаймы через интернетfree casino online for real moneyescorts independentmalpas casino1 place to play blackjack onlineкрасивые места в танзаниярадиаторы дизайнерские купитьдам деньги в долг под расписку липецкальфа банк кредитная карта изменения условийденьги в долг под расписку томскденьги в долг владикавказ адресатур сафари в африку ценатанзани¤new york caricature makerпутевка фортуна на кипруголовный кодекс украины 2012 годаtranslate french toturkish language translatorэтапы сео продвижениядом в ижевскеоптимизация сайта для поисковиковsexe vibro


Т.Номин-Эрдэнэ: Азийн супер модельд оролцсоноос хойш олон найзтай болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex