Розамунд Эбдон: Би Монгол хүнтэй гэрлэсэн

 

Монгол эмэгтэйчүүд гадаад иргэдтэй гэрлэдэг талаар сайн, муу мэдээлэл түгэх болсон билээ. Судалгаанаас үзвэл тэд ихэвчлэн солонгос буюу хятад эрчүүдтэй гэр бүл болж байна. Гэвч гадаад иргэдтэй гэрлэдэг нь зөвхөн эмэгтэйчүүд биш ажээ. Монгол эрчүүд ч гадаад иргэдтэй гэрлэж байна. Гэхдээ тэд ихэвчлэн япон буюу герман, англи, америк зэрэг цагаан арьст эмэгтэйтэй гэр бүл болжээ.

Сэтгүүлч, зохиолч Сэлли Ховард гэгч эмэгтэй Их Британы “Телеграф” сонинд Монгол хүнтэй гэрлэсэн Розамунд Эбдон хэмээх нэгэн Британи бүсгүйн ярилцлагыг нийтлүүлжээ. Төрийн албан хаагч Розамунд, түүний нөхөр санхүүч Батаа нар 11 настай Баяраа, 8 настай Заяа хэмээх хоёр охины хамт энх тунх амьдарч байна. Розамунд Батаатай хэрхэн танилцсан тухай Сэлли Ховардад ингэж өгүүлжээ:

Батаа бид хоёр 1995 онд Монголын нийслэл Улаанбаатарт уулзсан. Би “Save the Children”-д ажиллаж байв. Бид Монголын засгийн газрын институтэд нэг албан өрөөнд суудаг байлаа. Батаа математикийн багш. Би ингэж санадаг юм. Хэдийгээр бид хоорондоо нэг их ярилцдаггүй байсан боловч өрөөний анд инээмсэглэл тодруулан харагддаг байв.

Бид нэг нэгнээ мэддэг болох үеэр ер бусын тохиолдол болов. Би болон миний нэг найз морь унахыг үнэхээр их хүсдэг байсан юм. Хамт ажилладаг найз маань нэг удаа биднийг гэр бүлийнхэн дээрээ аваачаач хэмээн Батаад санууллаа. Тэд Монголын тал нутагт амьдардаг малчин хүмүүс. Үнэхээр үзэсгэлэнтэй нутаг байсан. Хараа хүрэх газарт хөх тэнгэр, найгасан өвст тал үргэлжилсээр, энэ бүхний дунд түүний гэр бүлийн жижиг цагаан гэр байв. Түүний гэр бүл ямар сайхан дотно байсан гээч. Энэ нь намайг гайхшруулсан юм.

Хэдэн долоо хоногийн дараа бидний анхны болзоо Монголын цорын ганц энэтхэг ресторанд боллоо. Бид жил хагасын дараа гэрлэсэн. Хэдийгээр Монголын нийгэмд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр өөр тогтсон үүрэгтэй боловч тэд маш эрх тэгш байдаг юм.

 

Орчуулсан А.Аагий

айфон 3 чехлыdubai massage girl


Розамунд Эбдон: Би Монгол хүнтэй гэрлэсэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.