Монголын рок, попын эмэгтэй дуучдын дотроо айргийн тавд багтдаг авьяалаг дуучин Ж.Алтанцэцэг ардын дууны цомог гаргаснаас хойш нэг ч дорвитой уран бүтээл хийлгүй гэр бүл, реалити шоуны шүүгч хавьцаа л өдөр, сарыг барж байгаад фэнүүд нь гомдонгуй байна. Түүнд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх саналыг найз нөхөд нь тавьдаг ч өмнөх хоёр тоглолт нь менежмент муутайгаас шатсан учир эрхэм дуучин эрс татгалзжээ. Ж.Алтаагийн бие даасан тоглолтуудыг түүний хань, бизнесмэн Сүхээ ивээн тэтгэж хайртдаа хичнээн үнэн ч гэдгээ харуулсан. Нөгөөтэйгүүр, Ж.Алтай нөхрийнхөө бизнесийг дэмжихийн оронд тоглолтоо хийх нэрээр олсон мөнгийг нь салхинд хийсгээд байх сонирхолгүй байгаа аж.
FACTNEWS.MN