Ариун Рашааны Дусал
Түмэн нулимст минь
Тунгалаг нүдэн минь
Миний дээр хөвөх үүл минь
Миний зүг тонгойн орсон бороо минь
Миний зүрх рүү шүрших рашаан сүрчиг минь
Би ийм хурын усыг үгүйлж
Би ийм ангижралыг хайж
Би ийм хувилгаан дуслыг эрж
Би ийм нууцын увьдасыг зүүдэлж явсан юм.
Буман нулимст минь
Бумбат зүрхний хур минь
Сэтгэлийн үүлээр бүрхээд
Сэр сэр салхилан бур бур буух
Бум буман нулимст минь
Чиний нулимс надад гэмшилийг авчирна
Би гэмшиж сурна.
Чиний нүдний дуслууд надад өрөвдөхүйг өгнө
Би өрөвдөл энэрэлийг олно.
Ангид усан дүрс минь
Ариусгалын гэрэлт сувдан минь
Нэг нулимс чинь нэгэн явдлын нууцыг тайлна
Нэрмэл мянган дусал чинь нэгэн насны утгыг заана.
Чиний нүдний шүүдэр цээжний үндэсийг дэвтээнэ.
Чи минь уйлж өгч миний хайрын ар үрийг цэцэглүүлнэ.
Зовлонг зурж, бичиглэх зуйван нүдэт минь
Зовлонгийн шалтагийг тоочин уйлагч минь.
Хилэнт догшин төрхийг хагалан хайлуулагч минь
Хэрэг зориг чинь өнөө надад бүтэн дэлгэрлээ.
Давст шорвог угаал чинь миний зүрхийг
Далайн шүр шиг мөлийлгөв.
Дахиад бүү уйлдаа
Дарь эх минь.
b.batregzedmaa (REGZED)
Төгөлдөр дэлхий АСОАДАРЭ дэлхийн шүлгүүд