Эрчүүдээ эхнэртээ анхаарал тавиарай!

couple_margaan7“Хууль ёсны эхнэрээс гадна нууц амрагтай эрчүүдийн тоонд миний нөхөр орно. Нууц амраг нь гэр бүл, үр хүүхэдгүй хээнцэр нэгэн. Гэтэл надад үс зүсээ янзлах, гоё ганган хувцаслах нь бүү хэл нялх балчир хүүхдүүдтэйгээ зууралдсаар бие засах ч зав ч хэтрүүлж хэлвэл гардаггүй. Бид хоёрыг харьцуулашгүй. “Нөхрөө тогтоохын тулд өөрийгөө арчилж торд” ч гэх шиг зөвлөмж зөвлөгөөг би ойлгодоггүй. Гэр орноо цэвэрлэх, хүүхдээ асрах, хоол ундаа бэлтгэх, угааж индүүдэхийг тэгээд ямар хувцастай ч хийх болж байна вэ? Даашинз өмсөөд, өндөр өсгийтэй туфльтэй хийх боломж байна уу?
Залуу сайхан цагт нь авч суучихаад, хүүхдийг нь гаргасан авааль эхнэрүүдээ одоо болохоор гэрийн халаат, шаахайгаар нь өө сэв эрэн янз бүрийн хүүхнүүдтэй орооцолдож байдаг эрчүүд өөрсдөө хэн билээ. Бөгсний бузраас болж гэр орондоо өвчин зовлон, гай түүтгэр авчирна шүү дээ.
Эрчүүд гэртээ костюм зангиатай байдаггүй биз дээ?
Гэтэл ажлын хүндийг нугалж байгаа эмэгтэйчүүд яагаад өөрчлөгдөх ёстой гэж?
Би түүний авааль эхнэр, үр хүүхдийг нь гаргасан эх мөн юм бол тэр намайг халааттай ч бай, шаахайтай ч бай хайрлах ёстой. Эсвэл өөрөө гэрийн бүх ажлаа зохицуулж, би гоёж гоодоод хархүү сугадаад ресторан, бааранд сууя л даа. Ийм хувилбар эрчүүдэд таалагдах уу?

чехлы для айфона 4сasian girl on girl massage


Эрчүүдээ эхнэртээ анхаарал тавиарай!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.