Бие дэх тосны хэмжээг тодорхойлох нь маш чухал асуудал.Эмэгтэй хүний биед өөхний идэвхитэй хуримтлал үүсдэг газар нь гуя байдаг бөгөөд лийрийн төрөлд хамруулж үздэг.Бас нэг эрүүл мэндэд хортой өөх тосыг хуримтлуулдаг газар бол бэлхүүс.Үүнийг алимны төрөлд багтааж үздэг.Танд эрсдэл хэр ойр байгааг дараахи байдлаар тооцоолоод үз.Бэлхүүсний хэмжээг 2 гуяныхаа хэмжээнд хуваагаад тэдгээрийн харьцааг гаргаж ирнэ.
· Бэлхүүсний хэмжээ-(гуя бэлхүүсний харьцаа)
А. 0.8-с бага
Б. 0.8 ба 0.85 хооронд
В. 0.85-с их
- Хуруугаараа гуяныхаа арьсан дээр дараад үз.
А.Гараа авангуут хонхорхой шууд арилж байна.
Б.Гараа авангуут хэсэг секунд өнгөрсний дараа хонхорхой маш удаан арилж байна.
В.Атгаж базалгүйгээр арьсан дээрх хонхорхой сайн харагдаж байна.
- Цомцойн суух дасгалыг хийгээд үз.Дасгалыг хэдэн удаа гүйцэтгэж чадах вэ? Нуруугаа эгц байлгаж өлмий дэрээ басч суу.
А. 20-с илүү
Б. 10-с 20-н хооронд
В. 10-с бага
- Автобусанд амжиж суухын тулд 200м гүйх ёсой боллоо гэж бодъё. Та ингэж чадах уу?
А.Ямар ч хүч гаралгүй амархан хүрч чадна.
Б.бага зэрэг амьсгаадах байх
В.Ёстой чадахгүй дараагийн автобусыг хүлээнэ.
- Та өдөр хэдэн удаа иддэг вэ?
А. 4-5 удаа
Б. 3 удаа
В. 1 удаа нилээд их идээд амтай юмыг байнга иддэг.
- Та гудамжинд юмуу эсвэл Макдональдийн төрлийн зуушны газар хоол иддэг үү?
А. Хааяа
Б. 7 хоногт 1 удаа тогтмол
В. 7 хоног 3-4 удаа
- Бүдүүн гурилан буюу хар талх макароны төрлийн бгтээгдэхүүн иддэг үү?
А. Тогтмол
Б. Хааяа
В. Хэзээ ч үгүй
Одоо таны ямар бие галбиртайг тодорхойлох цаг ирлээ! а,б,в вариантаас алийг нь олон удаа сонгосон байна гэдгээс шалтгаалж доорхи хариултыг үзнэ үү.
А.Та тун аятайхан галбиртай юм байна.Гэхдээ таны бие тэжээллэг бодис витаминуудаар цангаж байж мэднэ. Мөн та байнгын идэвхитэй хөдөлгөөнд байдаг бол төрөл бүрийн дасгалыг сонирхох буюу спорын ямар нэг шинэ төрлөөр хичээллээд үз.
Б.Тийм муу биш ч гэлээ бас тийм ч аятайхан биш биетэй юм байна. Хоол хүнснийхээ тал дээр анхаарал тавь.Та өдөр бүр шинэ жимс ногоо , цэвэр үр тариан бүтээгдэхүүн идэж байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол тос байгатай хоол ид. Спорт таны хувьд яршиг төвөгтэй зүйл шиг санагддаг. Тийм болохоор энэ бодлоо тайтгаруулахын тулд заавал аль нэг спортын төрлийг сонгож авах шаардлагатай. Өөрт чинь тохирсон аль нэг зөвлөгөөг энэ мэдээллээс сонгож авах боломжтой гэж бодож байна.Ямар нэг шинэ зүйлийг эрхлэх нь ямагт сонирхолтой байдаг шүү дээ.
В.Таны биеийн идэвхитэй үйл ажиллагаа тэр дундаа хооллолт маш тэнцвэргүй байдаг юм байна.Та өдөр юу идсэн бэ гэдгээ нэг 7 хоногийн турш бичиж тэмдэглэ. Дараа нь бидний хоол тэжээлийн талаар бичсэн зөвлөгөөэй тулгаад үз. Тэгээд хэтэрхий их тос , сахар орсон хоолныхоо доогуур нь зураад тэдгээрийг тэжээллэг витаминлаг тосгүй бүтээгдэхүүнээс орлуулаад үз. Өдрийн тэмдэглэлээ хөдөлгөөний идэвхитэй дасгал хийх цагийг тусгаж өг. Ямар нэг группээр юмуу эсвэл спорын нийгэмлэгт орж хичээллэ.
Та туршаад үзээрэй.