“Суварган цэнхэр уулс” “Жинжиймаа” киноны гол дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Батцэцэг гэр бүлийн хамт Америкийг зориод удаж байна. Түүний нөхөр О.Машбатын анхны эхнэр нь СТА, агаарын гимнастикч Ш.Цогцэцэг юм. Циркийн урлагт одоо хэр нь хүчин зүтгэж яваа энэ бүсгүй ид залуухан насандаа бусдын буруугаас болж хүнд гэмтсэн бөгөөд эр нөхрөө зовоохгүй гэсэн агуу их хайрынхаа хүчээр дэргэдээсээ явуулсан гэдэг. Ингээд найруулагч О.Машбат эхнэрээсээ салж, жүжигчин Н.Батцэцэгтэй гэрлэсэн нь тухайн үедээ нэлээн шуугиан тарьж байсан. Харин одоо бол тэд хоёр хүүгийн эцэг эх. Америкт байх хугацаандаа уран бүтээлч гэр бүлийнхэн өөрсдийн хийсэн киногоо гадны зах зээлд гаргаж, хөвгүүдээ өөрсдийн мэргэжлээр сурган, телевизийн цуврал нэвтрүүлэг явуулсан гээд олон ч ажил амжуулсан гэнэ. Дашрамд сонирхуулахад тэрээр хоёр хүүгээсээ ачийгаа нэхдэг болоод байгаа бөгөөд гурваас дээш хүүхэдтэй болохыг үүрэг болгосон гэнэ шүү.
А.Санчирмаа.Factnews.mn