Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Балжиннямын Амарсайхан Казахстанаас мэндчилгээ ирүүллээ.
Тэрбээр “Нефтликс” компанийн санхүүжилтээр бүтээгдэж буй “Марко Поло” олон ангит киноны Аригбөхийн дүрийг бүтээж буй бөгөөд кино багийнхан өдгөө Казахстаны Хантэнгэр уулын хормойд зураг авалт хийж буй юм. “Марко Поло” киноны зохиолч Жон Фуско ч монголчуудад хандаж мэндчилсэн бөгөөд “Бид Амараагийн ур чадвар, дайчин чанараар маш их бахархаж байна. Та бүхэн түүний тоглосон “Марко Поло” киног ирэх арванхоёрдугаар сард үзээрэй” хэмээсэн юм.
Жон Фуско нь алдарт Жэки Чан, Жэт Ли нарын тоглосон “Хориотой вант улс” болон “Идальго” уран сайхны, “Spirit Stallion kf the Cimarron” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн алдартай зохиолч юм.
Н.ОРГИЛ