“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон шинэ амрагтай болжээ. Тэрээр Кэти Перригийн найз Клео Уэйд хэмээх стилист бүсгүйтэй харилцаа тогтоогоод байгаа аж.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Коачелла хөгжмийн их наадмын үеэр тэр хоёр хамтдаа цагийг их зугаатай өнгөрүүлж нэг нэгэндээ таалагдсан тул харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ.