Хүүгийн минь хайртай охин /захидал/

“Би төрсөн өдрөөрөө Буянаагаа гэртээ авчраад барбины палааж өмсгөж байгаад хуримаа хийнэ ээ” Хүү маань ингэж хэлсэн. Тэр одоо таван нас зургаан сартай. Гэхдээ ингэж хайр зарлаж байхдаа тэр дөрөвтэй байсан юм. “Буянаа гэж хэн юм?” гэж бид түүнээс асуулаа. “Манай ангид хоёр Буянаа байдаг. Нэг нь шар, нөгөөдөх нь хар үстэй. Хар үстэй Буянаа миний найз. Тэр хөөрхөн” Хэрэгт дурлан маргааш нь цэцэрлэгт нь очиж Буянааг нь хартал тайрмал хар үстэй, булцгар цагаан охин байлаа. Хүү маань ганц чихэр олдсон ч “Буянаатайгаа хувааж иднэ” гэдэг боллоо. “Буянаа надтай муудчихсан” гээд заримдаа хачин гунигтай ирнэ. “Сайндчихсаан” гээд инээд алдана. Хүүгийн минь бяцхан зүрхэнд тэр нэг энхрийхэн охин хаана нь ч юм бэ үүрээ зассан шувуу шиг суужээ. Тэгж явсаар цэцэрлэг амарлаа.
“Ээж ээ, Буянаа цэцэрлэгтээ ирээгүй” Есдүгээр сарын 1-нд гэртээ хүү маань урамгүйхэн ирлээ. “Өөр цэцэрлэгт орчихсон гэж багш хэлсэн” хэмээн араас нь дуу муутайхан нэмж хэлэв. Уйдах завгүй өдөржин тоглодог байсан хүү маань зуны гурван сар Буянаагаа санаж байжээ. Байсхийгээд “Буянаа яагаад өөр цэцэрлэгт явсан юм бол?” гэж асууна. Намар өнгөрч, өвөл боллоо. Байн байн өнөө нэхэл хатуутай асуулт хүүгийн маань амнаас гарна. Удалгүй цэцэрлэгийнх нь таван жилийн ой болов. Баярт нь уригдан, багш нартай нь хууч хөөрөн, хүүхдүүдийнхээ хөгтэй явдлын тухай ярилцан инээлдэн оройжингоо хөгжилдөв. Хүүгийнхээ хайрын түүхийг ярьтал багш нар дуугаа хураачихлаа. Хажууд минь суусан эмч багш “Хөөрхий тэр охин аав, ээжтэйгээ хөдөө явж байгаад осолд ороод өнгөрчихсөн шүү дээ” гэж хэлэв. Тэр уйлж байлаа. Зүрхийг минь зүсээд хаячих шиг л болов. Өөр цэцэрлэгт ороогүй, өнгөрчихсөн юм байж. Хүүгийн минь бяцхан зүрхэнд энхрийхэн төрхөө үлдээчихээд тэр охин яваад өгчихөж. Тэр өдөр гэрт маань гуниг дүүрэн өнжлөө. Өөр цэцэрлэгт яагаад орсныг нь бодоод бодоод олохгүй яваа муу хүүгээ хачин ихээр өрөвдөв.
Хэдхэн хоногийн өмнө ажлаар гадагшаа яваад ирэхдээ нөхөр маань охиндоо ганган ээмэгнүүд авчирлаа. Гартаа шинэ машин барьсан хүү маань эгчийнхээ гоёлыг үзэлцэн хошуу дүрж сууна. Буйдан дээр зэрэгцэж суучихаад толгойгоо нийлүүлэн сонжино. Нэг ээмгийг хоёулаа дуу алдан шохоорхов. Хос ээмэгний нэг нь цэцэг барьсан хүү, нөгөө нь хөөрхөн охин байх юм. “Энэ чинь та хоёр юм уу даа?” гэтэл “Үгүй ээ, Буянаа бид хоёр” гэх нь тэр. Инээмсэглэл минь салхинд хөөгдсөн үүл шиг арилж, нулимс урсаад ирлээ. Одоо хүртэл санасаар.
Энэ амьдралд дөрөвхөн жил болчихоод явахдаа тэр жаахан охин өөдөсхөн хүүгийн маань зүрхэнд нандин мэдрэмж үлдээгээд явчихаж. Тийм нандин хайрын эзнийг нь өнгөрчихсөн гэж хүүдээ хэлэхээс би айдаг. Өөр цэцэрлэгт орсон, тэгээд өөр сургуульд орно. Өөр юуг ч хэлж чадахгүй.
Эрээн алаг даашинз, ууттай бэлэг, хүүхдийн парктай баярын өдөр энхрийхэн тэр охиныг өөрийн эрхгүй дурслаа. Хорвоод зуурын төдий ирээд хайранд умбаж яваад тэнгэрт ниссэн Буянаадаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Чамайг энхрийлэн илбэж байсан тэр их хайрын чинь нэг хэлтэрхий миний хүүгийн зүрхэнд байсан юм шүү. Одоо ч байгаа. Том болохоор нь би түүнд чиний тухай ярьж өгнө өө.

 

Бүсгүй.нэтраскрутка сайта через поисковые системыпродвижениеaracer.mobiвзлом wi fi для android скачатьпротивоударный чехол для iphone 4онлайн заявка на кредитную карту альфа банкаgaming club online casinouk escort agenciesroyal meritsiteтуры в мае 2015фитнес для детейкредиты для малого бизнеса в втб 24как взять в долг на теле2 алматыбизнес план кредитного кооператива образецотдых в испании в маепутевки в испанию на май 2015деньги в долг арзамасenglish into dutch translationкупить посуду в магазине москватур в польшу из харьковараскрутка сайтов быстрорепутационный менеджмент этодоработка сайта спбкаркасные дома владивостокбиомедис купитьсрубы деревянный дом


Хүүгийн минь хайртай охин /захидал/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: boby Огноо: 7 March 2014 Reply

oo yamar huurhun bas yamar aimar uruvdmuur um be minii huu bas tsetserlegt orood ingeh vii de

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex