“ETHNOSPHERE”-ийн тайзан дээр “Mongolian Brand” хувцас загварын шоу амилна

fashion“ETHNOSPHERE” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдана.

“ETHNOSPHERE” ҮНДЭСТНИЙ СОЁЛ УРЛАГИЙН НЭГДЭЛ төслийн нээлтийн үеэр “Mongolian Brand” хувцас загварын шоу зохиогдох бөгөөд та бүхэндээ “Mongolian Brandхувцас загварын шоунд оролцогчидыг танилцуулж байна.

 “Торго” салон О.Болд

“Торго” салоны дизайнер О.Болдын бүтээлүүд “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр амилах юм. Уран хийц, дахин давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархалыг хүлээж чаддаг дизайнер О.Болдын бүтээлүүд жил бүр “Торго” шоугаар амилдаг. “Торго загвар” компаний 11 дэх удаагийн “Торго 2014” шоугаар түүний урласан, уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй шилдэг загварууд үзэгчдийн хүртээл болсон билээ. Дөрөвдүгээр сарын 28-ны үдэш “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр дизайнер О.Болд өөрийн шилдгийн шилдэг коллекцио амилуулахаар бэлтгэж байгаа бөгөөд “ETHNOSPHERE” цомгийн ямар хөгжмийн бүтээл түүний загваруудтай уялдан эгшиглэх нь одоогоор таавар байгаа юм.

“Aikon Couture” Л.Болор

“Mongolian Brand” хувцас загварын шоунд “Aikon Couture”-ын дизайнер Л.Болор Герман улсаас хүрэлцэн ирж бүтээлүүдээ үзэгчдэд танилцуулна.

Үндэсний уламжлалт урлалыг хувцас загварын ордны ур хийцтэй хослуулан Герман улсад уран бүтээлээ туурвидаг футуристик загвар дизайны гүн мэдлэгтэй дизайнер юм. Дизайнер Л.Болор “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр өндөр зэрэглэлийн, эрхэмсэг, маш тансаг, нарийн хийцтэй “Үдшийн даашинз”-ны коллекциороо оролцохоор бэлтгэж байна.

Дизайнер Болор цаг үеийн онцгой шинж чанараас санаа аван, футуристик элементүүдийг жинхэнэ детальтай холбож өөрийн дахин давтагдашгүй бүтээлч коллекцио гаргадаг.1977 оны гуравдугаар сарын 1-нд Улаанбаатарт төрсөн түүнийг 12 настай байх үед гэр бүл нь Германд нүүж очсоноор загварын талаар суралцаж эхэлсэн.  Уламжлалт гар урлалд суралцсан тэрээр загвар дизайны чиглэлээр мастерын зэрэг хамгаалж, 2003 оны хоёрдугаар сард Дюсселдорфт анхны коллекцоо дэлгэсэн байна. Загварын арилжааны компанид дөрвөн жил ажилласан тэрээр олон улсын загварын тавцанд нэрээ гаргах “Аikon Couture” брэндээ 2008 оны есдүгээр сард нээн ажлуулж байна.

“Bess Tailor”-ийн Б.Биндэръяа

“Bess Tailor”-ийн Б.Биндэръяа цоо шинэ коллекцио танилцуулах бөгөөд загварын хувьд хөгжмөөр илэрхийлэгдсэн гар урлал маш содон бүтээл байх гэнэ.

26 настайдаа (2009 он) өөрийн хувцас загварын Bess Tailor урлангаа байгуулж, гоёлын загварын шинэ, шилдэг бүтээлүүдийг урлах болсон. Урлангаа байгуулаад хоёрхон жилийн дараа олон улсын “Elite Model Management Asia” тэмцээнээс “Үдшийн гоёлын даашинз” загвараар “Тэргүүн байр” байр эзлэж байсан авъяаслаг загвар зохион бүтээгч. Б.Биндэръяа жил бүр зохион байгууллагддаг “Гоёл” наадамд амжилттай оролцдог. 2011 онд Шилдэг залуу дизайнер, 2012, 2013 онуудад Гоёлын хувцасны загварын “Шилдэг дизайнер”, 2014 онд “ТОП дизайнер” шагналуудыг хүртсэн. Топ дизайнер Б.Биндэръяагийн даашинзны чамин, хээнцэр загварууд залуусын анхаарлыг ихэд татдаг.

Гурван загвар зохион бүтээгчийн сонин содон, шинэлэг, чамин шийдэлтэй бүтээлүүдийг “Монгол Модел” агентлагийн гоо охид амилуулах юм.

2001 онд үүсгэн байгуулагдсан “Монгол Модел” агентлагийн захирал Азийн “Топ модель” Д.Болормаа. Түүний эрч хүч, нөр их хөдөлмөрөөр бүтсэн залуу загвар өмсөгч, охид, залуучууд ямагт шилдэг нь болж чаддаг. “Miss Mongolia 2013” тэмцээний эхний гурван байрт тус агентлагийн бүсгүйчүүд тодорсон нь Топ модель Д.Болормаа шавь нараа хэрхэн бэлтгэдэгийн нэг илэрхийлэл юм. Монголын загварын ертөнцийг дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхуулж, загварын шоуг дэлхийн жишгээр зохион байгуулах нь тус агентлагийн зорилтуудын нэг юм.чехол зарядка для iphone 4middle eastern escorts


“ETHNOSPHERE”-ийн тайзан дээр “Mongolian Brand” хувцас загварын шоу амилна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex