Халаасны хулгайн гэмт хэргийг идэвхтэй үйлддэг хүмүүсийн дундаж нас 16-35 байдаг аж. Үүнээс дээш насныхан үе үе халаасны хулгайн хэрэгт холбогддог бөгөөд насанд хүрээгүй хүүхэд бусдад уруу татагдаж хулгайн хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүйг мэргэжлийн хүн хэлжээ.
Халаасны хулгайн хэрэгт холбогдсон 580 орчим сэжигтэн байдгаас 12 хувь нь эмэгтэй аж. Халаасны хулгайчдын нийт 35 бүлэглэл байгаа ба бүлэглэл тус бүр 3-12 хүний бүрэлдэхүүнтэй байдаг гэнэ.
Тэд ихэвчлэн автобусны буудал, зах, дэлгүүрүүдэд хулгай хийдэг. Гэмт этгээдүүдийн 80 хувь Улаанбаатар хотод, 20 хувь нь орон нутагт байдгийг холбогдох байгууллагаас тогтоожээ.
Өнгөрсөн онуудтай харьцуулахад 2011 онд халаасны хулгай эрс ихэссэн ба шалтгааныг нь хүн амын амьжиргааны төвшин буурсантай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс үздэг.