ГЭРИЙН НӨХЦӨЛД СОРМУУСАА ХЭРХЭН УРГУУЛАХ ВЭ?

Сормуус  нүдийг хамгийн ихээр гэрэлтүүлж өгдөг. Сормуусаа будчихад л нүд сэргээд ирдэг шүү дээ. Бүсгүйчүүд ч сормуусаа будах дуртай байдаг. Тэгвэл яаж сормуусаа урт ургуулах вэ?

Бүсгүйчүүд маань сүүлийн үед суулгадаг сормуусыг ихээхэн сонирхож хийлгүүлэх болсон. Өглөө болгон ажилдаа яарч байж нүд будна цаг алдахгүй амар л даа. Гэвч энэ арга нь эрүүл ахуйн хувьд тийм ч таатай сонголт биш юм шүү. Хичнээн булган, торгон гэж байгаа хэдий ч гадны биет шүү дээ. Дээрээс нь унахдаа өөрийн сормуусыг хайр найргүй зулгаан хамт унадаг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болно.

 

 

Бас урт, өргөн, өтгөн, шингэн, богино гээд төрөл бүрийн наадаг сормуус хэрэглэдэг эмэгтэйчүүд бий. Энэ ч бас тийм зүйтэй сонголт биш.

Баяр ёслол, зайлшгүй нөхцөолд л ганц, нэг зүүж болох юм. Үргэлж хэрэглэнэ гэдэг нүдээ өөрийн гараар гэмтээж байнаа гэсэн үг юм.

 

 

 

 

Ямар нэгэн хиймэл юм ашиглалгүй өөрөөрөө гоёно гэдэг хамгаас сайхан.  Тэгвэл яаж сормуусаа урт ургуулах талаар маш энгийн зөвлөгөөг хүргэе.

1. Нүдний будгийг маш сайн арилгах ёстой. Сормуусны будагны үлдэгдэлтэй үлдээж огт болохгүй. Хэрвээ будаг үлдвэл сормуус унах, шингэрэх, гэмтэх бүр цаашлаад нүдэнд орж өвтгөдөг. Болж өгвөл нүднийхээ будгийг зориулалтын нүдний будаг арилгагч шингэн, гель, тос зэргээр арилгавал сайн.

.

 

 

2. Сормуусаа самнаж байх хэрэгтэй. Үсээ самнаад байвал хурдан эргадаг гэдэг шиг сормуусаа самнавал бас хурдан ургадаг. Нэг ёсондоо сормуусанд массаж болж өгч байгаа юм.

3. Унтахдаа вазелин түрхээд унтчихаад байвал сормуус маш сайн ургадаг. Энэ бол батлагдсан зүйл. Вазелинаа сайн тарааж, хурууныхаа өндгөөр түрхэх хэрэгтэй.

4. Сормуусаа будаад байгаарай.  Уртасгагчтай сормуусны будаг сормуус ургуулах бас үйлчилгээтэй байдаг шүү. Бараг сормуусгүй байсан охин 3 жилийн турш уртасгагчтай сормуусны будгаар будаад сормуус нь маш сайн ургаж байсан түүх бий.

прикольные чехлы для iphoneout call escorts


ГЭРИЙН НӨХЦӨЛД СОРМУУСАА ХЭРХЭН УРГУУЛАХ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.