2. Сохор болзоонд явтал өөрийгөө өндөр гэж хэлж байсан намхан залуусыг царайг харах. Ийм үед эрчүүд өөрөөсөө өндөр эмэгтэйчүүдээс эмээх явдал элбэг байдаг бөгөөд болзоо нурж дуусах нь элбэг байдаг аж. Үнэндээ зайнаас харилцаж байсан эрчүүд, эмэгтэйчүүд хэзээ ч өндрийнхөө хэмжээг үнэнээр нь хэлдэггүй.
3. Намхан найзуудаасаа зэмлэл хүртдэг. Болзоонд ирсэн өөрөөс чинь эмээж, зайгаа барьсны дараа намхан найзууд чинь таныг зэмлэнэ. Учир нь тэд таныг өөрсөд шиг нь намхан эрчүүдийг тоосонгүй гэж шүүмжилнэ.
4. Өндөр залуу, намхан бүсгүйтэй гудамжинд үнсэлцэж буй үзэгдэл. Үнэндээ хэн ч өндөр эмэгтэй намхан залуутай үнсэлцээд зогсож байхыг төсөөлөхгүй. Эрэгтэй нь өлмийгөө өргөсөн байна гэвэл бүр ч санаанд буухгүй.
5. Намхан өсгийтэй гутал өмссөн ч нэмэр алга. Гудамжинд үнсэлцэхтэй адил та хэчнээн хичээгээд ч найз залуугаасаа намхан харагдаж чадахгүй.
6. Өндөр өсгийт өмсөж чадахгүйн зовлон. Мэдээж эмэгтэй хүн өндөр өсгийтөөр гоёлгүй яах вэ. Гэхдээ найзууд чинь болон бусад хүмүүс хэт өндөр учраас тийм гутал өмсөхгүй байхыг уриална.
7. Өмд богинодохын зовлон. Санаанд нийцсэн өмдөө оллоо. Өмсөж үзтэл бэлхүүс, ташаагаар яг таг таарч байлаа. Гэтэл шуумаг нь хэтэрхий богинохон байх нь бас л хэцүү. Азаар шагайгаар татсан бариу жинсэн өмд моодонд орсон нь сайхан хэрэг.
8. Өндөр эмэгтэйчүүд өсвөр нас болон залуу насандаа өөрсдийгөө тийм ч өндөр биш гэж боддог. Гэвч нас ахиад ирэхээр яах аргагүй бусдаас сондгойрно.
9. Спортоор хичээллэх тухай. Байнга их хэмжээний ус уухгүй бол өндөр хүмүүс хол явахгүй.
10. Хүн бүр өндрийн хэмжээ асууна. Найз нөхөд байнга л чи хэр өндөр билээ? гэж асууна. Энэ ч яах вэ дасчихна. Харин танихгүй болон дөнгөж танилцсан хүмүүс бүгд байнга өндрийн хэмжээ асууна.
11. Цамцны ханцуй урт ч цээж нь богинодоно. Зуны сайхан цагт богино ханцуйтай цамц сэрүүхэн. Харин өвлийн цагт урт ханцуйтай хувцас сайхан. Гэтэл цээжин хэсэг нь богинодож, сийгээд байх нь даан ч хэцүү.
12. Энэ цамцыг даашинз болгож болох уу? Хариулт нь шулуухан “Үгүй”. Намхан охид бол урт цамцаар даашинз хийчихнэ.
13. Мөлхөө өмд хүртэл салтаа барина. Битгий ийм өмд өмсөөрэй дөө. Зун ч гэсэн.
14. Ор хүртэл богинодоно. Коллеж, их сургуулийнхаа дотуур байранд найз залуутайгаа байлаа гэж саная. Гэтэл хоёулангийн чинь хөл орноосоо илүү гараад унжаад байна гээч. Ямар аймшигтай хар дарсан зүүд вэ?
15. Аялалаар явахад үнэхээр тамтай. Дундаж нуруутай хүмүүс галт тэрэг, машин, нисэх онгоцны суудал дээр тухтайхан шиг сууж байна. Гэтэл өндөр бүсгүй та өвдөгөө, гараа байнга нугалж суухгүй бол урд хойноо тулаад хэцүү. Ядах нь ээ, урдуур хойгуур дараалалд зогсох хүмүүс налаад байх нь тамтай.
16. Хувцасны хэмжээ. Хэр барагийн хувцас таарахгүй. Хөхний даруулга ч гайгүй хэрэг. Гутал авах гэхээр эрэгтэй хүний хэмжээнийх нь хэрэгтэй болно.
17. Бүжиглэх үед. Шөнийн цэнгээний газар гол төлөв намхан нуруутай эмэгтэйчүүдийн дунд өвдөгөө нугалж бүжиглэхгүй бол ганцаараа цамхаг шиг ялгараад байна.
18. Эрчүүд гол төлөв гоо сайхныг чинь өндөртэй хольж хутгаж ярина. Тэгэхээр тэднийг залхтал нь секс хийх хэрэгтэй.
19. Толгойгоо цохих. Дурын айлд ороход тааз нь намдаж, толгойгоо цохичихоод болохгүй. Бөгтийгөөд явъя гэхээд хүзүү чилээд болохгүй.
20. Өргөх, ор руу шидэх зэргийг март. Залуучууд хайртай бүсгүйгээ өхөөрдөж, дээш өргөж, орой ор руугаа шидэж эрхэлдэг. Гэвч өндөр эмэгтэйчүүдийг яалтай билээ.
21. Найзуудтайгаа хувцсаа сольж өмсөх боломжгүй. Дотны найзуудад үе үе нэгнийхээ хувцсаар гангарах үе бишгүйдээ л гарна. Тэгвэл өндөр эмэгтэйд дундаж өндөртэй эмэгтэйн хувцас ямар харагдах бол?
22. Найз нөхөд, гэр бүлийнхэн чинь чамд авсан хувцсаа үргэлж томдуулна. Сайн танилууд, аав ээж, нөхөр гээд гэр бүлийнхэн чинь хаа нэгтээ явж ирээд чамд хувцас авчирлаа гэж саная. Гэтэл тэд чамд авсан хувцсыг томдуулж авсан байх нь элбэг. Жижгийг авъя гэхээр багадна гэж эмээгээд томыг авах нь аргагүй л юм.
23. Найзууддаа эршүүд санагдах үе. Ийм явдал дунд болон ахлах сургуульд элбэг тохиолддог. Хөвгүүд өндөр охидыг бараг л эрэгтэй хүн шиг бодож, харьцдаг.