Монголын охидын хамтлагийн анхдагчуудын нэг гэгдэх Спайк хамтлагийн гишүүн байсан дуучин Минжинсор бие даан уран бүтээлээ туурвиад нэг их удалгүй АНУ-ыг зорьсон тэрээр гэр бүлийн амьдралаа Грек залуутай холбосон юм. Гэсэн ч тэрбээр хоёр хөөрхөн ихэр охиноо төрүүлэхийнхээ өмнө нөхрөөсөө салсан тухайгаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Ямар учраас салсан шалтгаанаа мэдээж дэлгээгүй ч хэдий нь багагүй хугацаа өнгөрсөн болохоор энэ тухайгаа ярих дургүй гэнэ. Мэдээж хэний ч хувийн амьдрал нууцлаг байдаг хойно доо. Гэхдээ дуучин бүсгүй сэтгэлээр унаж суухын оронд улам эрч хүчтэй, жавхаатай болж охидуудаа ээжтэйгээ өсгөж байгаа юм байна. Охидуудаа удахгүй эх орондоо авчирч монгол нутгийг нь үзүүлэхийг нь түүний ойр дотныхон болоод фенүүд нь хүлээж байгаа гэнэ шүү.
С.Анир