Франц улсад цомгийнхоо зургийг авхуулж, нэртэй sound мастераар дуугаа бичүүлсэн Киви хамтлагийн дуучин Укагийн “I`am in love” цомог борлуулалтаараа тэргүүлж байгаа сурагтай. Түүний цомог хөгжмийн ертөнцөд шинэ дугаралт бэлгэлнэ гэж байснаараа үнэхээр шинэ дугаралт, шинэлэг бүхнийг фенүүддээ төдийгүй хөгжмийн урлагийнханд бэлгэлж чадсан.
Түүний цомог 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд 7 хоног бүрийн жагсаалтаар нэгдүгээрт орж байгаа гэнэ.Удахгүй болох Укагийн тоглолт дээр түүнийг хамтлагаа орхин хувийн уран бүтээлдээ орно хэмээн шуугиад байгаа ч энэ талаар хамтлаг дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй. Түүний цомгийн нээлтэн дээр хамтлагийн продюссер Ангирмаа ч мөн мэдээлэл хийгээгүй юм. Киви хамтлагийн фенүүдийн хувьд хамтлаг тараагүй хэмээн няцаасаар байгаа ч удахгүй хамтлагийнхан үүнд тайлбар өгөх бизээ.
С.Анир