Ж.Уранчимэг: Хүнд хийж бүтээх цаг хугацаа маш богино байдаг юм

Ж.Уранчимэг“Эх үрсийн злбэрэл”, “Ханийн дуу”, “Оюутны натар” зэрэг дуугаараа олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа. 1970-80-аад оны эстрадын урлагт од , болон гялалзаж явсан тзрбээр өдгөө ч уран уран бүтээлээ туурвиж буй. Тэрбээр энэ сарын 15-нд хань П.Хатанбаатартайгаа хамтран “Бид жаргалтай” тоглолтоо зохион байгуулсан билээ.
-”Бид жаргалтай” тоглолт маш сайхан болж өнгөрсөн. Таны 1970-1980-аад онд дуулж байсан дуунд үзэгч, сонсогчид одоо болтол дуртай хэвээрээ байгаа нь анзаарагдаж байсан?
-Харин тийм ээ. “Оюутны намар”, “Ханийн дуу”, “Эх үрсийн элбэрэл” зэрэг дуугаа 30 гаруй жил дуулж байна. Энэ олон жил өнгөрсөн ч хүн бүрийн сонсох дуртай дуу хэвээрээ байгаад маш их баяртай байдаг. “Алтан үеийхэн” гэгддэг сайхан уран бүтээлчдээс төрсөн болохоор энэ олон жил ард түмний дунд дуулагдаж байгаа гэж боддог. Ханьтайгаа хамтран хийсэн тоглолт үнэхээр сайхан болсон. Яг үнэнийг хэлэхэд би, үзэгчдийг тэгж хүлээж авна гэж бодоогүй. Тоглолт болоод долоо хоног өнгөрсөн ч баяр хүргэсэн дуудлага ирсээр л байна. Би Монголын эстрадын урлагт 35 жпл зүтгэхдээ нэг ч удаа ам барьж байгаагүй. Энэ ч утгаараа зүрх сэтгэлээс гарсан дуу хоолой хүний сэтгэлд хүрнэ шүү дээ. Гавьяат болсноосоо хойш хийсэн анхны тоглолтоос гадна нөхөртэйгөө хамтран гаргасан цомгийн баяр юм. Миний тоглолтоос олон хүн эрч хүч авснаа хэлсэн нь надад маш их урам өгсөн. Ханиа алдаад удаагүй байгаа эмэгтэй миний тоглолтыг ирж үзээд амьдрах итгэл, эрч хүч авсан гэж хэлсэн. Би ч гэсэн 28-хан настайдаа хоёр нялх хүүхдээ тэврээд үлдэж байсан. Гэтэл өнөөдөр 55 настай, тайзан дээрээ дуулаад бүжиглээд явж байгааг минь хараад “Би ингэж амьдрах ёстой” гэж бодсон гэж байна билээ. Уран бүтээлч хүний хамгийн том шагнал энэ шүү дээ. Тоглолтдоо зориулж 10 гаруй хувцас хийлгэсэн. 1970-80-аад оны уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тоглолт болж өнгөрлөө.
-Та аль аймгийн хүн бэ. Хэрхэн урлагийн хүн болов?
-Миний аав Увс аймгийн Улаангом, ээж Түргэн сумын хүн. Аав, ээж хоёр минь хоёулаа багш. Эцэг эхээсээ наймуулаа. Хамгийн том эгч Увсад, бусад нь Улаанбаатарт төрсөн. Сурагч байхдаа л Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд дүүтэйгээ явдаг байлаа. Харин би урлагийн хүн болж, дүү минь санхүүч болсон. Миний хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн. Би Төмөр замын 20 дугаар сургуульд 1968 онд орж, 1978 онд төгссөн. Эхлээд ангийнхаа дуучин охин  байсан. Дараа  нь Улаанбаатар төмөр замын “Ган зам” чуулгын дуучин болсон. Тэгээд “Улаан бүч” чуулга, Улсын филармонийн дэргэдэх “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин болсон доо.
-Анх “Соёл-Эрдэнэ” хамтлагт орж байсан дурсамжаасаа ярихгүй юу?
-Дуучин болно гэдэг миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Аравдугаар ангиа төгсөөд гадаадад соёл урлагийн сургуульд шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Тухайн үеийн Багшийн дээд сургуулийн зураг. хөдөлмөрийн багшийн ангийг авсан. Ээж. аав хоёр минь багш байсан болохоор намайг их ятгасан. Гэтэл би дуучин болохыг хүсч, мөрөөдөж байсан болохоор сураагүй. Тэр үед Хотын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуус” хамтлагт хөгжмийн авьяастай залуусыг шатгаруулж авсан юм. Тэнд 200 гаруй хүн шалгуулахад би ганцаараа тэнцэж байлаа. Тэр хамтлагтаа уран бүтээл туурвиж байтал Олон улсын улс төрийн дууны наадам БНАГУ-д болохоор тов гарсан. Би ч “Улаан туг” хамтлагийн гоцлол дуучнаар явахаар болсон. Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч Уртнасан бидний тоглолтыг найруулсан юм. Уртаа ах биднийг гаргаж өгөхдөө надад “Чамд онцгой авьяас байна. Мэргэжлийн уран бүтээлч болохыг хүсвэл ирээд ахтайгаа уулзаарай” гэж хэлсэн. Германаас ирээд удаагүй байтал Уртаа ах филармони дээр намайг аваачаад төгөлдөр хуурын ард зогсоож байгаад дуулуулсан. Тэгэхэд Янжиндулам, Галхүү ах, Баяраа гээд тухайн үеийн одод байсан юм. Тэд бүгд надад маш их урам өгч билээ. Уртаа ах “Чамайг дагалдан дуучнаар авч болно. Гэхдээ ур чадвараа сорих хэрэгтэй. Удахгүй Соёлын яамнаас Эстрадын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан зохион байгуулах гэж байна. Тэнд ор. Үнэхээр чамд авьяас байвал 18 аймгийн залуустай өрсөлдөөд гараад ир” гэсэн. Тэр уралдааны эхний гуравт орсон хүмүүс улсын филармонид дуучин болох болзолтой байсан юм. Гуравдугаар шатанд тэнцсэн хүмүүс шинэ дуу дуулж амьдруулна гэсэн шалгууртай байсан. Тэмцээний үеэр бид “Баян Монгол” чуулгатай бэлтгэл хийж байсан юм. Тус чуулгын басс гитарчин Бэхбат ах “Гаваасүрэн надад “Эх үрсийн элбэрэл” гэдэг дууны үт өгсөн. Сонсоод үз” гэсэн. Тэр нь Гаваасүрэн ахын анхны шүлэг байсан юм билээ. Гаваасүрэн ах залуухан офицер шүлгээ өгөөд батлагдчихсан, дуучинд өгөх гээд байж байхад нь би таарсан юм. Тэгж 1969 онд анх “Эх үрсийн элбэрэл”-ийг “Баян Монгол” чуулгатай дуулж байлаа. Тэгээд л уралдааны болзлыг хангаж филармонид орсон доо.
-”Соёл-Эрдэнэ” хамтлагт хэдэн жил дуулсан бэ?
-Би 1983 он хүртэл “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагтайгаа дуулсан. Миний анхны хань “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Дамдин гэж хүн байсан юм. “Сайхан монгол бүсгүйд би хайртай” дууг надад зориулж бичсэн. 1983 онд Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордон ашиглалтад орж, манай нөхөр уран сайхны удирдаач, би дуучнаар очиж байв. Бид Эрдэнэтэд зургаан жил амьдарч, Оюу-Эрдэнэ, Оюударь гэдэг хоёр сайхан охинтой болсон. “Оюутны намар” дуу минь ч Эрдэнэтэд төрж байлаа. 1988 онд том охин гурав, бага нь ой хүрээгүй байхад миний хань бөөрний дутагдлаар 31-хэн насандаа хорвоог орхисон. Тэгэхэд би дөнгөж 28 настай, хоёр охиноо тэврээд үлдэж байлаа. Түүнээс хойш миний амьдралын хүнд үе эхэлсэн дээ. “Уурхайчин” соёлын ордны удирдлагууд “Амьдарч байгаа байрыг чинь болон талийгаачийн цалинг өгье. Чиний цалинг нэмнэ. Эндээ ажиллаач” гэдэг санал тавьсан. Хар залуугаараа хагацал үзсэн хүн чинь юун орон байр, цалин мөнгө. Тийм зүйл бодогддоггүй юм билээ. Аав, ээж хоёр минь хотод байсан  учраас тэднийгээ түшхийг бодсон. Арай гэж 49 хоногинг нь дуусгаад хотод ирсэн юм. Эргээд “Баян Монгол” чуулгадаа орох гэтэл Уран сайхны зөвлөл “Энэ хүн уран бүтээл хийж чадах уу. Хагацал зовлон үзсэн хүн сэтгэл зүрхнээсээ уран бүтээл гаргаж чадна гэхэд итгэхгүй байна” гэж байсан. Тэгэхэд манай хамт олон хуралдаж, “Урнаагаа буцааж чуулгатаа авна” гээд намайг батлан даалт гарган авч байлаа. Тэгээд ажилдаа орж хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд 45-60 хоног хөдөө бригадаар явдаг байсан даа.
-Хөтөлийн Соёлын төвд хэдэн жил ажилласан гэдэг байх аа. Яаж яваад тэнд ажилд орсон юм бэ?
-Чуулгадаа ороод нэг, хоёр жил болж байтал зах зээл эхэлж, “Баян Монгол” чуулга ч тарсан. Тэгээд л Хөтөлийн Соёлын төвд уран сайхны удирдаачаар ажиллах боломж гарч, тийшээ явсан юм. Иэнд ажиллаж байхдаа нэг залуутай ханилаад сайхан хүүтэй болсон. Одоо миний хүү 22 настай сайхан залуу бий. Хөтөлд гурван жил болсон.

-Хүүхдүүд чинь хаана ямар ажил хийдэг вэ, Урлагийн хүн бий юу?

-Хөтөлд байхад Хөгжим бүжгийн коллежид хүүхэд шалгаж авч байсан юм. Том охин гуравдугаар ангид суралцдаг бага нь таван настай байсан. Тэгээд шалгалт өгөөд хоюулаа тэнцсэн. Том нь ёочин, бага нь төгөлдөр хуурын ангид орсон. Аав нь амьд сэрүүн байхдаа “Хоёр охиноо Хөгжим бүжигт оруулна. Урлаги йн хүн болгоно” гэж ярьдаг байсан юм. Тэгээд л би хоёр охиноо дагаад Улаанбаатарт буцаж ирсэн. Хүүхдүүдээ ХБК-ийн дотуур байранд өгөөд, хөдөө гадаа тоглолтоор явдаг болсон. Гурван хүүхдээ тэжээж, хүний зэрэгт хүргэх гэж их л хөдөлмөрлөсөн дөө. Том охин ёочин хөгжимчин ч одоо өөр салбарт ажиллаж байгаа. Бага нь Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Москва руу сургуульд яваад ирсэн. Одоо сургуульдаа төгөлдөр хуурын багш. Сая миний тоглолтод оролцсон. Бүх дууны минь найруулгыг хийсэн. Хүү барилгын чиглэлээр ажиллаж байна. Нэг үе амьдрал дааж давшгүй зовлон шаналалаар дүүрэн байсан бол одоо жаргалтай байна. Зовсны эцэст жаргана гэж үнэхээр үнэн юм байна.
-Таны нөхөр Хатанбаатар та хоёр олон насны зөрүүтэй. Насны зөрүүнээс болж үл ойлголцол гардаг уу?
-Тийм ээ, бид хоёр 20 насны зөрүүтэй. Миний хань П.Хатанбаатар 2004 онд СУИС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Бас дуучин, өсөх ирээдүйтэй залуу бий. Сүмд пастер хийдэг. Биднийг бурхан учруулсан болохоор бидний амьдралд завхайрал, архидалт, үзэн ядалт, хардалт, үл ойлголцол байхгүй. Бид хоёр тайзан дээр танилцаж, үзэл бодол нийлж ханилж, суусан. Одоо есөн жил болж байна. Анх цуг алхаж ч чадахүй, цувраад л явдаг байлаа. Гэхдээ бид бие биенээ нэгэнт сонгосон учраас бусдаас санаа зовохоо байсан. Миний хань “Бид хоёр л жаргалтай байвал бусад хүнд огт хамаагүй” гэж хэлдэг. Би олон жил ганцаараа явсан. Зах зээлийн нийгэмд хүүхдүүдээ ганцаараа өсгөх үнэхээр хүнд байсан. Гудамжаар аз жаргалтай яваа гэр бүлийг хараад өөрийн эрхгүй атаархдаг, уйлдаг байлаа. Би ч гэсэн ийм л байсан гэж боддог байсан. Хоёр охиныхоо аавыг нас барсны дараа амьдрах хэрэг байна уу ч гэж бодох үе байлаа. Гэхдээ хоёр нялх охиноо хараад амьдрах итгэл төрнө. Ингэж явсаар итгэгч болж амьдрал минь өөрчлөгдсөн. Амьдралыг үзэх үзэл ч минь өөр болсон. Миний ханийг бурхан надад өгсөн. Би одоо аз жаргалтай амьдарч байна. Миний хань өглөө бүхэн надад хайртай гэж хэлдэг. Үүн шиг аз жаргал байхгүй шүү дээ. Анх амьдрал зохиогоод, үр хүүхэд гаргаад удалгүй ханиасаа хагацсан болохоор хайртай гэдэг үгийг би бүр мартсан байсан шүү.
-Итгэгч болоогүй бол таны амьдрал ямар байх байсан бол?
-Итгэгч болоогүй бол би өнөөдөр ийм аз жаргалтай амьдарч чадахгүй байсан. Бурханыг ойлгоогүй, амьдрал хэцүү байхад би хүүхдүүдээ ‘Та нар намайг зовоолоо” гэж загнадаг байсан. Харин одоо би гурван хүүхдээ, зээ охидоо үнэхээр их хайрлаж харшшдаг. Би гурван зээ охинтой. Миний гурван хүүхэд, зээ нар минь бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг. Хэдийгээр би зовж явахдаа тэднийгээ өсгөсөн ч амьдрал надад ямар сайхан бэлэг өгснийг ойлгосон. Миний хань, хүүхдүүд, хадам ээж бүгд итгэгч. Тиймээс бие биенээ ойлгохгүй, гомдож, туних зүйл байдаггүй. Одоо би нөхөртэйгөө хаана ч явсан цугтаа байдаг. Гадаад, хөдөө, тайзан дээрээ байнга цуг болохоор нэг нэгнээ сайн мэдэрдэг. Бид хоёр Монголын бурханы библийн сургуулийг хамтдаа төгссөн. Нэг ангийн, нэг ширээний хоёр. Би 50 гарсан хойноо оюутан болж, 52 насандаа анх удаа хуримын бөгж зүүсэн.
-Та хорих ангиудаар явж тоглолт хийдэг Яагаад энэ газрыг сонгодог юм бэ?
-Бурхан бидэнд алдаж яваа нэгнийгээ энэрч хайрлан, зөв зам руу нь оруулах хэрэгтэй гэж сургадаг. Өмнө нь би гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүнд юм холоос шидэж өгдөг байсан. Гуйлгачин хүнд гараасаа юм өгвөл буян, заяа нь арилчихдаг гэж багаас минь хэлдэг байсан болохоор тэр шүү дээ. Гэхдээ одоо бол би тэдэнд сайн, сайхныг хүсч, тусладаг. Тэдний төлөө залбирдаг. Энэ ч утгаараа алдаж, эндээд эрх чөлөөгөө хасуулсан олон сайхан залуусдаа сайхан амьдрах итгэл, найдвар төрүүлэх гэж хорих ангиудаар явж тоглолт хийж байна. Хэдийгээр ял эдэлж байгаа ч тэд чинь хүн шүү дээ. Тэндээс гараад дахиж алдахгүйн тулд тэдэнд сайхан амьдрах боломж бий гэдгийг ойлгуулахыг хичээдэг юм. Өчигдөр л гэхэд Чойрын хориход тоглолт хийчихээд ирсэн. Тэнд хүмүүжиж байгаа Н.Равданрэнчин гэдэг залуу маш их баярлаж байгаагаа, эндээс гараад дахиж алдахгүй гэдгээ хэлж надад захиа бичсэн. Энэ чинь л миний ажлын үр дүн шүүдээ.
-”Алтан үе”-ийн дуучдыг төр засаг хангалтгай үнэлж чадаагүй юм шиг санагддаг. Та ч гэсэн хоёрхон жилийн өмнө гавьяат болсон шүү дээ?
-Авьяас бол бурханы бэлэг. Энэ авьяасыг минь төр засаг үнэлсэн. Хамгийн гол нь ард түмэн үнэлдэгт баярладаг. Олон хүн “Таны дууг сонсохоор гэрлэж байсан үеэ санадаг, оюутан насаа дурсдаг” гэж хэлдэг. Энэ л хамгийн сайхан шагнал. Би 1995 онд Соёлын тэргүүний ажилтан болж, 2001 онд Алтан гадас одон авч байлаа. 1990-ээд онд л хүмүүс намайг “Гавьяатаа аваач ээ” гэдэг байсан. Тэр үед Нандиа эгч, Оюунчимэг эгч хоёрыг л гавьяат болоосой гэж хүсдэг байлаа. Харин одоо хоёр гуравхан жил дуулаад гавьяат цол авч байгаа хүн олон байна. Тэгтэл 20, 30 жил дуулсан ч Соёлын тэргүүний ажилтан цолтои олои хүн бий. Гэхдээ ялгааг нь ард түмний хайр хүндэтгэл, уран бүтээлийнх нь нас харуулдаг болохоор эмзэглээд байдаггүй. Залуу хүмүүст шагналыг улам сайн хийгээрэй гэж өгдөг бол бидэнд хийсэн бүтээснийг нь үнэлж өгдөг байх. Гэхдээ би гавьяат болчихлоо гээд уран бүтээлээ орхихгүй. Надад хийх зүйл их байна.
-Ингэхэд та зээ охиддоо зав гаргаж чадаж байна уу?
-Хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан. Бид хоёрыг “Манайд ир, энэ долоо хоногт манайд бай” гэцгээдэг юм. Ээж хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Ажил их болохоор хүүхдүүдээ дуудах бүрт нь очиж чадахгүй үе байна. Гэхдээ ажлынхаа зав чөлөөгөөр зээ охид дээрээ очиж нялуурна шүү дээ. Надад эрч, хүч байгаа дээр ажлаа хийе л гэж боддог. Тэртээ тэргүй 60 гараад гэртээ сууна шүү дээ. Хүнд хийж бүтээх цаг хугацаа маш богино байдаг юм.

 

Л.Одончимэг /Өдрийн шуудан/чехлы macbookfantasy escorts dubai


Ж.Уранчимэг: Хүнд хийж бүтээх цаг хугацаа маш богино байдаг юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.