Эрчүүдийн гоёл… Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой.
-Нүд туссан хээ, зурагтай, дөрвөлжин хээтэй судал бүхий, вандуйн хээтэй, хурц улаан, цагаан зангианууд ч зохимжгүй. Нүдэнд таатай өнгийг сонго.
-Зангиа сонгохыг нүднийхээ өнгийг тодруулах боломж гэж үзэгтүн. Жишээ нь: Сааралдуу нүдтэй хүнд завсрын саарал, хөх өнгийн зангианууд зохидог байхад бор нүд хүнд бараан зангиа сайхан харагдана.
-Зангианы загвар яаж ч эргэсэн төв өнгийн, гөлгөр биш даавуугаар хийсэн зангиа сонгож авах нь хэзээд оновчтой байдаг.
-Улаан зангиа нь хэтэрхий анхаарал татдаг. Харилцагч тань эхлээд тод өнгийн зангиан дээр нүд нь тусч байвал ямар олиг байхав. Ажил хэрэгч эрчүүдэд час улаан зангиа зохимжтой биш.
Зарим нэрд гарсан хүмүүс эрвээхэй зангиа зүүдэг. Хэрвээ та эрвээхэй зангиа зүүхээр шийдсэн бол дутуу орхиж болохгүй бөгөөд эрвээхэй зангиа таны дүр төрхөнд яв цав таарсан байх хэрэгтэй.