Залуу бүсгүй нялх хүүхдийн өхөөрдөм эгдүүтэй царайг харан зогсоно. Буржгар үс, том цэнхэр нүд, жижиг улаан уруул нь яг л зурган дээр байдаг шиг, бүсгүй амьдралдаа харж байсан хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байлаа. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгөхөд багадах мэт санагдана.
Гэнэт ”Надад дахиж битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй ” гэсэн дуу сонсогдов. Залуу бүсгүй цочин эргэн тойрноо хартал охин, бүсгүй хоёроос өөр хэн ч байгаагүй бөгөөд нөгөө дуу дахин сонсогдоход бүсгүй охин дээр очив. ЭЭ бурхан минь дөнгөж төрсөн хэрнээ ярьж байв.
“Надад дахиж битгий ойрт, надаас холд” гэв. Бүсгүй учирлан “би дан эрэгтэй хүүхдүүдтэй. Тэд ч гэсэн маш хөөрхөн. Гэхдээ охин хүүхэд илүү хайр хүргэм байдаг. Тийм болохоор би чамайг үнсхийг хүссэн юм” гэв. Тэгэхэд охин “үнсүүлмээргүй байна” хэмээн уйлж эхлэв.
Бүсгүй гайхан “Яагаад?” гэж асуув. Яагаад гэдгийг та өөрөөсөө асуу. Та мэдэж байгаа гээд бүр чанга уйлав. Бүсгүй юу болсныг санах гэж оролдож байтал ухаан оров. Наркозноос болоод гэдэс нь хүчтэй өвдөж байв. Танил эмч нь бүсгүйд дөхөж очоод “Хурдан эдгээрэй. Амийг чинь арай гэж аварлаа. Мартсанаас авахуулсан хүүхэд чинь охин байсан шүү” гэж хэлэв