“Шинэ үе” продхкшины жүжигчин Туулын биеийн байдал тааруу түлэнхийн төвд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлэлж байсан билээ.Түүний түлэнхийн зэрэг 65%-тай байгаа бөгөөд ар нуруу, хүзүү, цээжин бие бүхэлдээ түлэгдэжээ. Тодруулвал: Аялан тоглолтоор явж байсан тус хамтлагийн жүжигчин бүсгүйчүүд өмнөх шөнө нь маргалдаж, улмаар жүжигчин Алдармаа,Туулын дээрээс буцалсан халуун ус цацаж түлсэн. Харин энэ удаа жүжигчин Алдармаа түрүүлж ам нээлээ. Тэрээр хэлэхдээ: “Туул өөрөө эхэлсэн. Над руу ус буцалгагчтай халуун ус цацахаар хариуд нь аягатай ус цацсан. Өөрөө буруугүй мэт зүйл яриад байгаа юм. Би ч гэсэн түлэгдсэн, хохирогч. Эмнэлэгт эмчлүүлж байна. Ийм л байна” хэмээжээ. Үнэхээр аягаар цацсан ус бүсгүй хүний ар нуруу,энгэр цэээжийг бүхэлд нь түлнэ гэж үү?