Жирэмсэн үеийн зарим буруу ташаа ойлголт

1. Жирэмсэн байхдаа тамхи татах нь эхийн эрүүл мэндэд муу болохоос хэвлий дэх хүүхдэд огт нөлөөгүй.
Худал. Жирэмсэн эх тамхи татах нь хүүхдийг бага жинтэй, дутуу, эрхтэн тогтолцооны согогтой төрөх гол шалтгаан болдог.

2.
Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө.
Үнэн. Жирэмсэн эх ямар нэгэн зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээлэг бодисоор дутагдаж өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

3.
Бэлгийн замын халдварт өвчин үргүйдэлд хүргэнэ.
Үнэн. Энэ нь эмэгтэй хүний умай, гуурсан хоолой, өндгөвчийг үрэвсүүлж шархлуулах агаад улмаар наалдаж эдгэнэ. Үүнээс болж бэлгийн эс гуурсан хоолойгоор дамжих боломжгүй болно. Уг өвчнөөр өвдсөн таван эмэгтэй тутмын нэг нь үргүй болдог байна.

jirmee-2

4.
Умайн гуурсан хоолойд үр тогтож жирэмслэх нь бага аарцгийн үрэвслээс үүдэлтэй.
Үнэн. Хэрвээ гуурсан хоолой шархалсан ч бөглөрөөгүй байвал эр бэлгийн эс гуурсан хоолойд орж өндгөн эстэй нэгдэж болно. Харин үр тогтсон өндгөн эс умайд ирж бэхлэгдэх ёстой атал үр дамжуулах хоолой үрэвслийн улмаас нарийсч мушгиран бөглөрсөнөөс болж өндгөвч, үр дамжуулах хоолойд бэхлэгдэнэ.

5.
Бэлгийн замын олонхи өвчин төрөөгүй хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй.
Худал. Мөөгөнцөр нь нярай хүүхдийн төрөлхийн нүдний үрэвсэл, хатгаа өвчинг үүсгэх ба төрөнгүүт эндэж болзошгүй. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд зүрхний гажиг, ясны хэлбэр дүрс алдагдах, бусад эрхтэн тогтолцооны өвчинтэй төрнө. Ер нь БЗХӨ-өөс сэргийлснээр эмэгтэй та ирээдүйд төрөх бяцхан үрээ хамгаалж байна гэсэн үг.

6.
Хэд хэдэн төрлийн согтууруулах ундааг нэг мөсөн нэг удаа хэтрүүлэн хэрэглэснээс байнга бага хэмжээгээр нэг төрлийнхийг ууж байх нь аюул багатай.
Худал. Жирэмсэн байх хугацаандаа ямар нэг архины төрлийн зүйл хэрэглэхийг эрс хориглодог. Нэг хоёр хундага ч хүүхдийг дутуу, жин багатай төрөхөд хүргэж болно гэж эрдэмтэд үздэг. Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэдэг байна.

7.
Хэрвээ жирэмсэн эх хар тамхи мансууруулах бодис хэрэглэвэл эхэс хорт бодисыг шүүж, ургийг түүнээс хамгаалдаг.
Худал. Эхийн биед орж байгаа болгон хүйн судсаар дамжин урагт очиж байдаг. Эхэс нь ургийг гаднын халдвар, хорт бүтээгдэхүүнээс хамгаалж байдаг ч цусаар очих эм, хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Хар тамхи, зарим эмийн бодис ялангуяа өвдөлт намдаах бүлгийн эм, антибиотикууд нь хүүхдийг наад зах нь дутуу төрөхөд цаашилбал сэтгэц бие махбодийн гажиг хөгжилтэй болоход хүргэнэ.

8.
Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бүрэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй.
Үнэн. Судалгаагаар кофейн бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс жирэмсэн байх үедээ дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх, эсвэл бүр мөсөн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хэрэгцээтэй хоол хүнсээ идэхийн оронд хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

9.
Хэрвээ эцэг нь хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л буруутгах хэрэгтэй.
Үнэн. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөлж чадахгүй.

10.
Хэрвээ бүтэн гарсан сарыг удаан ажиглавал ихэр хүүхэдтэй болно.
Худал. Ихэр хүүхэд бүрэлдэх хоёрхон зам бий. Нэгдүгээрт, өндгөвч хоёр өндгөн эсийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээр нь үр тогтоно. Хоёрдугаарт, үр тогтсон өндгөн эс адил тэнцүү хоёр хэсэгт хуваагдсанаар бүрэлдэх ажээ.

11.
Жирэмсэн үед бэлгийн харилцаанд орох нь бүрэлдэж буй урагт хортой нөлөө үзүүлнэ.
Худал. Хэрвээ эхэд ямар нэг байдлаар эвгүй биш бол бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл. Аль болох өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгох нь зөв.

12.
Жирэмсэн үед хүүхдийн өсөлт хөгжилтөд эцэг хүнд ямар ч нөлөө байдаггүй.
Худал. Эцэг хүн хэд хэдэн замаар хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлж чадна. Нэгдүгээрт, эхнэр болон хүүхдээ бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах. Хоёрдугаарт, эхнэртээ тэжээллэг чанартай хүнсийг бэлдэж өгөх, архи тамхи, хорт зүйлсээс зайлсхийх. Гуравдугаарт, эхийн сэтгэл санааг дэмжих, урам зориг өгөх, тайван амгалан байлгах. Дөрөвдүгээрт, хүүхдээ төрөх бэлтгэл хийхэд нь эхнэртээ туслах.



13.
ДОХ-ын халдвар авсан эхчүүдийн 1/3 нь халдвартай хүүхэд төрүүлнэ.
Үнэн. Шинжилгээгээр, халдвартай эхээс төрсөн хүүхдүүдийн 30 хувь нь ДОХ-ын халдвар авсан байдаг. Ийм хүүхдүүд уг өвчний улмаас эсвэл хүндрэлээр нь энддэг.

14.
Эрүүл саруул хүүхэд төрөх эсэх нь жирэмсэн үедээ эх хэр зэрэг хооллож байснаас ихээхэн хамааралтай.
Үнэн. Ер нь жирэмсэн байх хугацаандаа тогтмол тэжээллэг хоол унд хэрэглэж байсан эхчүүд аливаа зовуурь хэлэх нь бага байдаг. Тэгээд ч хүүхдүүд нь эрүүл төрдөг. Харин тааруу хангалтгүй хооллож байсан эхчүүд жин бага, төрөхийн гэмтэлтэй, дутуу тээсэн хүүхэд төрүүлнэ. Эхийн хүнсэнд аминдэм, кальци, фосфор, уураг, илчлэг өндөр байх нь ургийн өсөлт хөгжилт ясны тогтолцоонд асар их үүрэгтэй.

15.
Хэрвээ өсвөр насны охин жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүй зургаан сарын турш бэлгийн харилцаанд орсон атлаа жирэмслэхгүй бол үргүй байж болзошгүй.
Худал. 10 эмэгтэйн ес нь жилийн турш хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороход жирэмсэн болно.

аквалоо ценаindependent escort search


Жирэмсэн үеийн зарим буруу ташаа ойлголт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex