“Макс” продакшны залуу, шинэ жүжигчин, СТА О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү жүжигчин Б.Тамирын экс эхнэр Золоо шүүхээс ял сонссон байна. Тэрбээр шоудаж байгаад Ану хэмээх бүсгүйтэй зодолдсон хэргийнхээ улмаас шүүхээс 6 сарын тэнсэн харгалзах ял авсан байна. Тухайн үед жүжигчин Золоо “Тийм зүйл болоогүй” хэмээн гүрийж хүн зодсоноо нууж байсан бол одоо хэрэг нь шийдэгдэж, бусдыг зодож танхайрсан болохыг нь шүүх баталлаа.
Тэгэхээр Золоо энэхүү зургаан сарын хугацаанд дахин хэрэгт орооцолдохгүй байх шаардлагатай бөгөөд хэрэв ямар нэгэн хууль бус асуудалд орвол шууд хоригдохоос өөр аргагүй болно. Нэгэн үе шоучинаараа алдартай явсан жүжигчин Б.Тамирын хүүхдийн ээж Золоо шоучнаас гадна зодоонч, адаар авиртай, танхай нэгэн гэдгийг шүүхээс ийнхүү тогтоочих шиг боллоо. Монголкомент |