Дурлалт хосын диваажин Венеци…

Аах, Венеци…! Энэ хотын нэрийг сонсоогvй хvн гэж байхгvй биз ээ. Тvvний талаар зєвхєн дуу алдсан хамгийн сайхан vгсийг сонсох болно. Гайхалтай, vлгэрийн мэт, vнэхээр романтик, цорын ганц, гэгээн гуниг гээд л… Тэгээд ч Венеци нь хэзээ ч давтагдашгvй мэт усан дээр байрладаг болохоороо хэн бvхнийг гайхшран дуу алдуулахгvй байж чадна гэж vv? Ийм євєрмєц байршитай тул 1500 жилийн настай энэ хотоорявган эсвэл усан завиар л аялах болдог. 118 арлаас бvрдсэн хотыг холбодог олон тооны гvvрээр алхалах нь… vлгэр л гэмээр. Нєгєєтэйгvvр хотыг урлагийн бvтээл, романтикуудын єлгий, зохиолч, яруу найрагч, зураач, уран барималч, хєгжимчидийн нутаг хэмээдэг.

001

За ингээд та бvхнийг хэсэгхэн хугацаанд ч гэсэн Венециэр аялуулах vvрэг надад ноогдлоо. Аялалдаа гарцгаая даа. Цаг болжээ.

Ирцгээлээ шvv?!

Хэрвээ та галт тэргээр ирж байгаа бол Santa Lucia хэмээх єртєєн дээр буугаарай. Харин машинаар аялж яваа тохиолдолд тємєр хvлгээ Рима хэмээх талбайд, тэнд зай байхгvй бол олны жишгээр S. Giuliano болон Punta Sabbioni-гийн зогсоолд тавибал найдвартай. Бас нэг ирэх суваг байгаа. Онгоц. “Марко Поло” нисэх онгоцны буудалд газардаад машин прокатаар авч Венеци рvv орохын тулд А4 хурдны замаар давхиж гарна шvv дээ. Энэ зам нь нєгєє vзvvртэй Венецийг Туринтай харин эсрэг талдаа Триесте хотуудтай холбодог. Мєн хотын тєв руу нисэх буудлаас нийтийн унаа ч явна. Автобус єглєє 05.00 цагаас шєнийн 24.00 цаг хvртэл нь vйлчлэх бєгєєд 30 минут тутамд хvнээ дvvргэж аваад давхиж єгнє дєє. Гурван еврогийн vнэтэй тасалбарыг нь касснаас эсвэл автобусан дотроосоо ч авчихна. Зам сайхан тул та хагас цаг давхиад л нєгєє vлгэрийн оронд хvрээд ирнэ. Адал явдалд дуртай хvн байвал нисэх буудалаас хот руу усан замын такси эсвэл моторт завиар очиж болдог. Харин vнэ нь нєгєєдvvлээсээ єєр л дєє. Vнэтэй гэх vv дээ.

Нийтийн унаа

Венецийн нийтийн тэврийг нуруундаа vvрдэг ганц унаа бол “Vaporetto” гэдэг усан онгоц юм. Энэ нь манайхаар бол тогтсон зогсоолтой, тасалбартай, єєр єєрийн маршруттай автобус л гэсэн vг. Нисэх буудал эсвэл галт тэргэнээс гарч ирэнгvvт тэдгээр усан трамвай гэмээр “юмнууд” хvлээгээд зогсож байна. Ийм усан тармвайгаар аялахад тасалбар авах ёстой. Таксийг Biglietteria /билерийн касс/-аас эсвэл автомат тvгээгч, завьны шалгагчаас авч болдог. Тvнийн хувьд харилцан адилгvй нэг хоёр буудал явахад гурван хvн дундаа 3.5-8 евро тєлнє. Харин єдєржин /24-72 цаг/ зугааацая гэвэл 10.50-22 евротой байхад хангалттай.

Венецийн нарий гудамж, усан замаар аялах хэн ч гэсэн гондольер ємсдєг. Энэ нь усанд унах зэрэг болзолшгvй аюулаас сэргийлэх хий бvхий хантааз, хамгаалалтын малгай байдаг.  Мєн хувийн моторт завьнууд єдєржингєє vйлчлэхэд бэлэн байж байдаг. Такси л гэсэн vг. vнэ нь нєгєє шугам унаанаас ялимгvй єндєр голын нэг эргээс хєдлєн аялж байгаад нєгєє эрэгт гарахад цагт 50 евро тєлдєг.

Хаана буудаллах вэ?

Венецийн аялал цуулчлалийн хамгийн том хотуудєнй нэг тул энд зочид буудал /”albergo”/ харьцангvй олон байдаг. усан дээр орших хотынхон таныг амьдрахад таатай гэх нэг одтойгоос авахуулаад таван одтой буудлууддаа хvлээн авахад бэлэн. Энгийн хєлсний єрєєнvvд ч бий. Ихэнх зочид буудлууд нь яг эрт vеийнхээ хуучны архитектураа хадгалсан байх бєгєєд дотоод интерьер нь орчин vеийн, vйлчилгээ нь дээд зэрэг. єрєєнvvдийн тухайд бол дотоод vйлчилгээ, орчны харагдах байдал зэргээсээ хамааран єєр єєр байх болно. Хэрвээ та дээд зэрэглэлээр амарч аялахаар ирсэн бол гайхалтай барилга, vзэсгэлэнтэй засал чимэглэл бvхий таван одтой буудлыг сонгоорой. Vvнд Hotel Danieli, Hotel Gritti Palace, Luna Hotel Baglioni зэрэг таван одтой, vйлчилгээ єндєртэй буудлууд тооцогддог.

Эдгээр алдартай зочид буудал нь урт удаан цаг vеийн тvvхийг єєртєє агуулах бєгєєд гайхалтай уран байдал, чимэглэл болгосон vнэт уран зураг зэргээрээ дэлхийд зартай. Ийм харшид буудалсан эзэн нь янз бvрийн vнийг тєлнє. 100-300, 500-800 евро хоногт. Мєн улс орны тэргvvн, нэр алдартай хvмvvст зориулсан тусгай єрєєнvvд нь хоногийн хэдэн мянган еврогоор л яриагддаг.

Тэгвэл гурван одтой буудлаад хотын хамгийн сэтгэл хєдєлгєм газруудад байрладаг байна. Гэхдээ нэг зvйлийг хэлэхэд эндхийн буудлуудын од нь багасах тусам vйлчилгээ нь муудна гэж байхгvй шvv. Огтын ялгагvй гэхэд болох байх. 40-200 евро тєлєєд тансаг буудалд гэртээ байгаа юм шиг л “тарвалзаж” болно.

Юу vзэх вэ?

Хот тэр аяараа нэгэн том музей л гэсэн vг. Жинхэнэ гоо сайхныг vнэлж мэддэг хvний хувьд бол диваажин гэж болно. Эндхийн хамгийн алдартай байгууламж бол цагтаа хотын удирлагын байр байсан Дожейн Ордон /”Palazzo Ducale”/. Мєн Гэгээн Маркийн сvм vзэх ёстой газрын нэг. Тэд Сан Маркогийн талбайн хоёр хэсэгт єєд єєдєєсєє харан сvндэрлэнэ. Бас нэгэн байгууламж бол Ponte Dei Sospiri-гийн гvvр. Тухайн vед уг гvvрийг барьсан бvх ажилчдыг хороосон бєгєєд энэ нь нууцлалтай холбоотой байсан ажээ.

Тэдгээрийн дараа цаашаа vзэх юм дуусашгvй. Canal Grande-г холбосон Риальтогийн Гvvр /”Ponte di Riatto”/-нээс Венецийн тєв гудамжийг алган дээрээ тавьмэт харж болдог. Цаашаа яваад Gallerie dell’Accademia хэмээх музей таарна даа. Энд XIV-XVIII зууны vеийн Венецийн хамгийн алдартай уран зураачдын маш олон тооны бvтээлийг байрлуулсан байдаг. Тэгээд нарийн гудамж, жижиг гvvрvvд, цамхаг, цэцэрлэг гээд vзээд барахгvй их зvйл Венецид бий.

Карнавал-Венецийн бас нэг нэрийн хуудас

Энэ арга хэмжээ маш єргєн цар хvрээтэй зохион байгуулагддаг. Карнавалд илбэ шидийн гэмээр vзvvлбэрvvд, vзэсгэлэнт хатагтай нар, дундад зууныг санагдуулсан євєрмєц хувцас, алдарт венеци-маскууд ашиглагдана. vнэхээр vлгэрийн ертєнц, гоо сайхны сахиусан тэнгэр, дагинас амилсан мэт… Баярын єдрvvдэд хотын бvх талбайд тоглолт болж,  гэрэлт салют харван, хєгжим тасралтгvй эгшиглэхийн зэрэгцээ дарсыг эмэгтэй эрэгтэй гэлтгvй баруун солгойгvй ууна. Ойролцоогоор хоёр єдєр vргэлжлэх карнаваль нь нэгдvгээр сарын сvvлээр эхэлж хоёр сарын эхэн гэхэд дуусна даа.

Хоолны тухай товчхон

Биднийхээр бол Венецийн гал тогооны энгийн итали маягын амттай л гэж боддог. Хамгийн эхлээд гоймон болон махан хуурганд зориулагдсан пастаг дурьдахгvй бол болохгvй байх. Тvvнчлэн пастанд хэрэглэдэг тєрєл бvрийн соус /”salsa”/-ыг улаан лооль, оливийн тос, самар, бяслаг, татсан мах гээд олон тансаг идээний тэргvvтнээр хийхэд салахын аргагvй. Бэхжvvлэгч пармизан /”parmigiano”/, зєєлєн бяслаг моццарелла /”mozzarella”/, холимог бяслаг /”formaggio”/ болон бусад амтлагчаар єєрєєрийн онцлогтой хийгдсэн алдарт итали пиццаг амталсан хэн ч гэсэн Венецийг хэдэн жилдээ л мартахгvй байх. Хоолны vеэр италичууд дарсгvй байна гэвэл алдас болно. Сайхан хоолны араас сайн дарс ч гэдэг. Итали тэр дундаа Венецийн эртний уламжлалаар хийсэн дарс ч… Хооллосныхоо дараа эсвэл голдуу єглєєний цайндаа тэд vргэлж кофе ууна. Итлаичууд єєрсдийн кофегоороо алдартай хойно доо, уухаас ч биш яахав. Энэхvv амттай ундааг бvх баар, ресторан, траттори /”trattoria”/-д ууж болно. Кофег намууухан хєгжмийн аянд уухад улам тансагийг мэдэрдэг гэж италичууд ярьдаг. Тэгвэл Венецид Сан Маркогийн талбай дээр ийм боломжийг олгох хэд хэдэн баар, паб, ресторан бий шvv. Тэнд нэг аяга нь 5-10 евро байх нь энvvхэнд. Харин харьцангуй хямд, боломжын vнэтэй кофег хотын хаанаас олж болно л доо. Харин тэдгээр vнэ багатай газарт орсон vнэтэй ширээнд суулгvйгээр т.к.-нд дээр зогсож уувал vнэ нь ердєє 1-2 евро болчихдог. Иймээс ч италичуудын /европын бvх оронд адилхан/ хувьд аль болох т.к.-нд зогсож кофе эсвэл шар айргаа шимэх дуртай байдаг. Тvргэн хоол /”fastfood”/-ны vйлчилгээ италид хvчтэй хєгжсєн. Макдональдс, Бургеркинг болон Италийн Спиццико /’spizzico”/ зэрэг дэлхийд зартай фастфууд Венецилд бий. Хэрвээ та ресторанд орсон бол нэг хоолыг 10-15 еврогоор авах бол ийм мєнгєєр фастфуудэд цогц хоол аваар тойрон сууцгаана.

Венеци шопинг

Энд бvх тєрлийн бэлэг дурсгалын зvйлсийг хvссэн хэлбэр загвар, єнгє vзэмжтэйгээр худалдаалдаг. Тэдгээрээс vнэт эдлэл, тємєр хийц, баримал, сав суулга, алдарт венеци маск, муранскийн шилэн эдлэл, уран зураг зэрэг зvйлvvд нь олны сонирхолыг их татна. Тэгвэл хамгийн эхлээд та энэ хотод ирснийх Венецийн маскийг сонирхох хэрэгтэй. Хотын аль гудамжнаас та энэ дурсгалын зvйлийг тєвєггvй олно. Маш жижигээс аварга том хэмжээтэйг ч та сонгож болно. За, vнийн хувьд мєн л харилцан адилгvй дээ. Жижиг нь 10-15 евро байхад энгийн стандартынх нь 25-50 байх жишээний. Харин жинхэн гоёл чимэглэл, шигтгээ бvхий томууд нь 200 евро ч хvрэх тохиолдол бий. vvнгvйгээр та Венецеес явна гэж санасны ч хэрэггvй.

Венеид нэг зовлон байдаг. Тэр нь усны тєвшин жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Одооных шигээ ийм маягаар нэмэгдээд байвал музей-хот удахгvй л живэх байх. Тэгэхээр Атлантидагийн араас орчихоос нь ємнє та Венеци рvv яараарай. Анх очсон хvн эхний єдєр хоёр цаг алхаад л эцэстээ хvртэл ядрах л байх. Гэхдээ зvгээрээ та дурлалын бас vлгэрийн оронд ирчихээд байна шvv дээ. Энэ бол хэзээ ч давтагдахгvй хот юм.

Р.Слава

www.miss.mnаквалооwhats a female escort


Дурлалт хосын диваажин Венеци…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.