БУЛБАРАЙ АРЬСНЫ ТӨЛӨӨ ХУУРАЙ АРЬС АРЧИЛГАА

Хуурай арьс бол маш хэцүү нарийн арчилгаа шаарддаг. Хуурай арьсыг тодорхойлоход тийм ч хэцүү биш. Нүүрээ угаасны дараа /ялангуяа савантай усаар/ арьс “таталдах” шинж мэдрэгдэнэ. Нас ахихаар мөн арьс хуурайшихаас гадна амьдралд огцом өөрчлөлт ороход хөдөлмөрийн нөхцөл, хоол тэжээл, нарны гэрэлд хэт дурласнаас, салхинд холцруутсанаас болон голдуу савантай усаар их угааснаас хуурайшдаг.

10259928_643638395683215_2822833495542295673_n

 Иймээс хуурай арьсыг байнга савантай усаар угаахаас зайлсхийх хэрэгтэй. Өглөөдөө буцалсан тасалгааны хэмтэй ижил усаар угааж, спирт агуулаагүй чангаруулагч лосьоноор нүүрээ арчина. Дараа нь услаг ихтэй тос нимгэн түрхэж, дээрээс нь тослог тэжээлийн тос түрхэнэ. Оройдоо заавал цэвэрлэгч шингэнээр нүүрээ цэвэрлэж /сүүн шингэн/ тослог тэжээлийн тос түрхэнэ. 7 хоногт 1-2 удаа тэжээл өгөгч маск тавина. Ийм арьсыг арчлахдаа халуун хүйтэн ус, спирттэй лосьон, нарны хурц гэрлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. А витамин ихтэй хоол их хэрэглэ. /элэг, загас, өндөгний шар, лууван/ Өдөр бүр нүүрээ цэвэрлэж байгаарай залхуурах хэрэггүй шүү та сайхан харагдъя гэж бодож л байвал өөртөө 20-30 минут л гаргахад хангалттай. Өдөр өнжөөд бигнүүр тавих. Энэ бол бас амархаан. Та нүүрээ цэвэрлээд иллэгэнд зориулсан монгол тоснууд байдаг даа тэрнээс сайхан түрхээд телевиз үзэнгээ нүүрээ илээд суухад хангалттай. Дараа нь цэвэрхэн нүүр гарын алчуураа норгоод хоолныхоо печь-нд хийгээд халаагаад /печь-ээ 1-2 дээр нь тавихад болно/ аваад нүүрэн дээрээ халуун бүлээвтэр бигнүүр тавьж болно.  Сард 1-2 удаа эфирийн тос агуулсан ургамлаар бэлдсэн ууран ванн хэрэглэж заншвал сайн. Гэхдээ ууран ванн байхгүй л гэх байх. Тэгвэл цэвэрхэн саванд ус буцалгаад дараах ургамлуудыг хийгээд сайн хутгана /мятын навч, хамба шарилжийн цэцэг, тимьяны цэцэг, яншуйны үндэс гэх мэт/ арьсанд сайнаар нөлөөлнө. 

Өглөө боллоо та юунаас эхлэх вэ?

Өглөө нүүрээ угаахаас өмнө нүүрэндээ майонез юмуу ургамлын тос түрхэнэ /ажилд явахаас 30-40 минутын өмнө/ 10-15 минутын дараа цайнд норгосон хөвөн бөмбөлгөөр нүүрнээсээ бүгдийг арчиж авна. /Эхний хөвөн бараг хуурай, дараагийнх нь цайнд норгоод бага зэрэг базсан байна/ Дараа нь бүлээвтэр усаар нүүрээ угааж тосоо нимгэн түрхэж 20 минутын дараа сальфеткаар шингээж авна. Та энэ зөвлөгөөг ядахдаа 15 хоног тасралтгүй хэрэглэж үзвэл үр дүнг нь мэдрэх болно.

чехол для iphone 3gsasian escorts dubai


БУЛБАРАЙ АРЬСНЫ ТӨЛӨӨ ХУУРАЙ АРЬС АРЧИЛГАА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.