Шинэ өглөөний нарны цацраг хөшигний завсраар тусна. Онгорхой цонхны завсраар үлээх жихүүн салхи орон дотроо босч чадалгүй залхууран, хөрвөөж хэвтсэн надад урьд шөнийн тухай өөрийн эрхгүй бодоход хүргэлээ.
Ингэж өдөн хөнжил дотроо тухтайхан унтаж хэвтсэн миний уруулыг тэр бүсгүй хайрын дулаахан үнсэлтээрээ өдөөн сэрээлээ. Би тэр нэгэн гайхалтай бүсгүйг нойрон дундаа хоёр гараа сунган эргэн тойрноо тэмтчин хайж байснаа гэнэт хоёр муу нойрмог нүд минь алгуурхнаар нээгдэж би гэдэг хүн нойрноосоо сэрлээ. Тэгээд орон дээрээ хөнжлөө нөмрөн босч суугаад сайхан нойрноос минь намайг ийнхүү сэрээж чадсан, зүрх сэтгэлийг минь эзэмдэгч тэр нэгэн бүсгүйн тухай бодолд автлаа. Оюутны байрны умгар өрөө намар орой сэрүү орсон цаг учраас хүйтэн, жиндүү гэж жигтэйхэн.
Намайг энэ байранд чемодантай хувцсаа бариад нүүж ирэхэд тэр охин жижүүрийн дэргэд шатан дээр зогсч байсан юм. Намайг харангуутаа цэвэрхэн самнаж боосон урт үсээ хоёр гараараа хий дэмий л ээлжлэн илж нэг үзсэнээ над руу сэтгэлд урам өгсөн дулаахан харцаар ширтэн зогссон нь саяхан юм шиг л тодхон санагдаж байна. Доод талын давхарт амьдрах хөдөөний бүрэг даруухан тэр охин царайлаг гэхээсээ илүү хайр булаам даруухан харагдаж, харах тоолонд зүрхийг минь шархлуулсаар бүтэн намрыг өнгөрөөлөө.
Урд орой хоолны давс гуйх санаатай хажуу өрөөнийхөө нутгийн охидууд дээр яваад ортол тэр охин харин манай нутгийн нэг охинтой их л дотно хөөрөлдөж суулаа. Нутгийн охидууд ч нэгийнх нь төрсөн өдөр гээд идээ будаа, хоол цайгаар дайлж цайлан. Сүүлдээ хоол цай нь улаан вино. Бүр сүүлдээ халбага пиво болон хувирч, намраас хойш харж явсан тэр хөөрхөн, даруухан амьтантай танилцаж, хэд гурван үг солих завшаан надад тохиосон билээ. Гаднаасаа харахад бүрэг ноомой мэт харагддаг болохоос биш яг тулаад ярилцаад суунгуут хэзээ язааны том хүн шиг хэвлүүхэн нь аргагүй халуун дулаан яриа хөөрөө өрнүүлэх танхилхан охин ялимгүй халамцаад эхлэнгүүтээ надтай ээж аав, нутаг усныхаа талаар. Тэр ч байтугай анхны хайр сэтгэлийнхээ тухай илэн далангүй яриа өрнүүлсэн юм. Эхлээд гарыг минь барьж ар гэр, амьдрал ахуйнхаа талаар ярьж хэсэг сууснаа сүүлдээ мөрийг минь налан эрхлэнгүй байдалтайгаар Чи өрөөндөө ганцаархнаа байгаамуу. Танайхан хаачаав гэхчлэн илэн далангүй яриа өдөж, адаг сүүлдээ тог тасарч нутгийн охидууд лаа шүдэнз хайн дээгүүр доогуур гүйх хэсэгхэн хормыг далимдуулан уруулыг минь уруул өнгөлөгчөөр гялалзтал будсан ялдамхан уруулаараа удаан гэгч нь шүргэн үнсэж таалсныг нь бодохлоор ямар сайхан гээч.
Эцэс сүүлд нь өрөөндөө дагуулж ороод уруул дээр нь зөөлхөн шовхийлгэн үнссэний эцэст тэсэлгүй энгэрийнх нь товчинд хуруугаа хүргэтэл тэр над руу нэг бишүүрхэнгүй харснаа жижүүрийн хажуугийн шатан дээр анх удаа надтай тааралдах үеэрээ хийсэн үсээ хоёр гараараа ээлжлэн илдэг өнөөх танил хөдөлгөөнөө хийлээ. Тэгэнгүүт нь би товчилдог задгай энгэртэй ноосон цамцных нь энгэрийн эхний хоёр товчийг нь мулталж орхитол тэр миний гарыг түлхээд Ганц удаа үнссэнийг минь юун их юманд боддог юм бэ. Чи надад үнэнч байж чадах юм уу тэгээд гэж асуулаа. Хариуд нь би Би чамтай хамт ертөнцийн хязгаар хүрсэн ч чадна гэж хэлээд уруул өнгөлөгч гялтганан гялалзах хоёр уруул дээр нь дахин үнстэл тэр миний өөдөөс озолцон хэсэг үнсэлцсэнээ Хайраа үнсэлцэх, дотно харьцаанд орох хоёр газар тэнгэр шиг ялгаатай шүү хэмээн хэллээ. Бид хоёр дээр үеийн хоёр зуугийн төмөр орон дээр түнэр харанхуй дунд бие биенийхээ бүдэг бадаг харагдах царайг таг дуугүй ширтэн хэсэг суулаа. Энэ үед би дотроо ядаж байхад тог яачихдаг байнаа. Дандаа тасарч байхийм. Тэгээгүй бол нутгаас ирсэн хонины махан буузаа буцалгасан усанд хийж халааж өгөөд, ааруул хурууд таваглаж тавиад худлаа жоохон панаалдахгүй юу хэмээн хий дэмий л бачимдан бодож суулаа.
Юм ярь л даа. Яагаад таг болчихвоо хэмээн түүнийг хэлэхэд миний ухаан бодол дотор эргэлдэж байсан элдэв янзын бодлууд хаа нэгтэй нисэн одож, би дахиад л түүнийг бүтэн шөнийн турш эзэмдэхсэн гэсэн адын бодолдоо буцаж автлаа. Учир нь түүний ноосон цамцны цаанаас товойх хоёр том мөөм. Уруул өнгөлөгчний хүчинд өнгө орон гялалзах ягаахан уруул, цамцны ханцуйн дороос цухуйх савхан цагаан хуруунуудтай жижигхэн хоёр гар, мөлчийтөл нь цэвэрхэн самнаж ардаа боосон эрүүл хар үс. Харах тоолонд миний дур хүслийг өдөөн дуудаж, тэсэхийн аргагүй ихээр догдлуулж байлаа. Тэгээд би тэсэлгүй энэ удаад нуруугаар нь тэвэрч өөртөө татаж ойртуулаад Чи надад яагаад үгүй гэж хэлээд дургүйцээд байгаан бэ. Би чамайг энэ байранд орсон цагаасаа харж явсан. Чамайг өнөө шөнө маш их хүсч байна хэмээн чихэнд нь шивнээд чихнийх нь дэлбээн дээр хоёр удаа зөөлөн үнслээ. Тэр нэг гараараа миний толгойгоор тэвэрч, нөгөө гараараа нүд, хамар, уруулыг минь тэмтрэнгээ Би ч гэсэн чамайг маш их хүсэмжилж байна. Гэхдээ би риск хийхээс айгаад байна. Чи бид хоёр бие биенээ бараг мэдэхгүй шдэ хэмээн шивнэлээ. Би ч тэсэлгүй таг наг хийн үргэлж дуугарч байдаг нөгөө муу төмөр орон дээрээ нуруугаар нь тэвэрч дарж унагаж байгаад эхлээд уруул дээр нь. Дараа нь үргэлж тормолзож байдаг том гээчийн давхраатай хоёр хар нүдэн дээр нь ээлжлэн үнслээ. Тэр тэсэлгүй ихээр амьсгаа нь давхцаж, хоёр мөөм нь цамцныхаа цаанаас хатууран товойчихоод нүцгэн биен дээрээ футболка өмссөн миний хоёр цээжийг шүргэн дур хүслийг маш ихээр оволзуулна. Миний оюун ухаан надад аядуу бас романтик аргаар үз. Тэгэхгүй бол наад охиноо үргээчихнэ. Ийм боломж дахиж олдохгүй шүү хэмээн ахин дахин хэлж байсан тул би түүний бүсэлхийнээс доош хэсэгт нь эхэндээ хүрэхгүй байхаар шийдлээ. Тэгээд зүгээр л уруулыг нь хоёр уруулаараа ээлжлэн шүргэж, бас хамар, эрүү, хоёр хөөрхөн нүдийг нь ээлжлэн үнсэж, уруулаараа эрвэгнүүлэн хэсэг тоглолоо. Түүнд энэ бүхэн таалагдаж байгаа бололтой тэр хамаг байдгаараа биеэ чангалчихаад хоёр гараараа нуруугаар минь чанга гэгч нь тас зуурсан байлаа. Ийм маягаар хэдэн минут болсны эцэст би одоо цаг нь болсон гэж үзээд баруун гараа доошлуулж жийнсэн өмднийх нь цахилгаанд хүргэтэл тэр над руу нүдээ том болгон айсан шинжтэй бүлтэгнэн харж байгаа нь цонхны цаанаас цухуйх сарны гэрэлд тодоос тод харагдлаа. Тэгсэн ч тэр эсэргүүцсэнгүй. Энэ байдлыг нь харж зориг орон улам даварсан би гэдэг хүн өмднийх нь цахилгааныг алгуурхан доошлуулах үед тэр нэг гараараа болиулах гэж гарыг минь түлхэж нэг үзсэнээ намайг уруул дээр нь үнсээд эхлэнгүүт больчихов. Энэ удаад би романтик үнсэлтээс татгалзахаар шийдээд хэлээ аман дотор нь түлхэн оруултал тэр шүдээрээ зөөлхөн хазалж нэг үзсэнээ миний өөдөөс хариу хэлээрээ хэлийг минь шүргэн хариу үнсэлцлээ. Өмднийх нь цахилгааныг тайлж, доош нь шувталж эхлэх үед тэр Би чадахгүй нь ээ хэмээн аяархан шивнэсэн боловч би аль хэзээний шийдчихсэн байсан учраас гэрийнхээ табочкитай байсан түүний өмдийг нь нэгмөсөн шувтлаад тайлж орхилоо. Бурхан минь. Би түүнийгээ намраас хойш нэг ч удаа юбка эсвэл даашинз өмссөн байхыг нь хараагүй юм. Тэр үргэлж жийнсэн өмд сольж өмсдөг байсийм. Би тэрний хөлийг нь анх удаа харж байгаа нь энэ. Ямар үзэсгэлэнтэй хөл гээч. Нэг гэм нь баруун өвдөгнийхөө дээд талд иртэй зүйлээр эсгэсэн болов уу гэмээр бүдэгхэн сорви харагдана. Би түүнээс Энэ яачихсан юм бэ гэж асуутал тэр Бага байхдаа гулсууран дээр тоглож байгаад уначихсан юм гэж хариулаад миний хоёр хүзүүгээр тэврэн намайг өөртөө ойртуулаад уруул дээр минь үнслээ. Тэр намайг өнөө орой хоёр дах удаагаа өөрийнхөө санаачилгаар үнсэж байгаа нь энэ. Би эхлээд футболкаа. Дараа нь бэлтгэлийн өмдөө тайлах хоорондоо сарны туяанд тодрон харагдах түүнийхээ үзэсгэлэнтэй биеийг тасралтгүй ширтсээр байлаа. Ямар удаан намайг хардаг юм бэ. Харж ханадаггүй юм уу. Хурдан наад хувцсаа тайлаач ээ. Түүний энэ үг тэрнийг надтай дотно харьцаанд ороход аль хэзээний бэлэн болсныг илэрхийлэх аж. Дотоожинд нь гараа хүргэхэд тэр эсэргүүцсэнгүй. Одоо тэр аль хэдийнэ минийх болжээ.
Хөшигний завсраар тусах намар оройны нар, цонхны завсраар үлээх жихүүн салхитай цуг урд шөнийн дагинаа мөрөөдөн бодолд автан суусан намайг орны дэргэдэх шүүгээн дээр тавьсан сэрүүлэгтэй цагны чанга дуу цонхны цаагуур нисэн өнгөрөх алтан шаргал шувуу адил гайхамшигт бодлоос минь үлдэн хөөлөө. Тийм ээ намар цаг. Нээрээ л Максим Горькийн бичсэнчлэн шувуу мэт алтан шаргал дурсамжийг дагуулсан сайхан улирал билээ. Би чамайгаа насан туршдаа хайрлаж явах болно. Хувь заяаны их эргүүлэг чи бидэн хоёрыг энэ оюутны байрны умгар өрөөнд учруулаа биз ээ.
Б.Түвшин
www.fact.mn