ЭНЭ ЦАГ… шүлэг

ЭНЭ ЦАГ…

Зун тун хойрго, өвөл шургуу дайчин ирдэг болжээ
Энэ юуных вэ?
Хайр ч ялгаагүй, хаа нэг газар нуугдаад, хайсан ч алга
Энэ юуных вэ?
Улирлуудыг шугамдаж үзвэл өвөл нэг алд, зун тохой хүрэхгүй шахуу..,
Шувуудын жиргээг цуглуулж хүүдийлвэл, урьд жилийхээс
жижиг хүүдий..,
Энэ юуных вэ?
Солонгын эн нарийсаж, торгыг дундуур нь цуу татсан юм шиг
Энэ юуных вэ?
Шөнийн харанхуй гэдэг хөгшин нохойн урт эвшээлт шиг
Өдрөөр амьдрах гэдэг морины түргэн зүүрмэг нойр шиг л
Энэ юуных вэ?
Зуу наслая гэвч зуны тохой, өвлийн алд..,
Зүүдээр голдуу явагч…
Хайр үзье гэвч..,
Хавь ойрд алга..,
Үзлээ гэхнээ улаан цох хуруу өгсөөд төдөлгүй нисэх шиг..,
Үнэхээр энэ бүхэн юуных вэ?

Зун минь чи зан суусан хүүхэн шиг өтлөө юу?
Амьдралд итгэлгүйхэн, эргэлзэж тээнэглзэн болзох шиг…
Өвөл минь чи залуужаа юу,
Хаан аавын сэнтий булаацалдан эцгийн өргөөнд
Ханхүү дайран орж ирэх шиг..

Өө, хөөрхий
Урьд цагт зун гэдэг
Дурласан охин гэрээсээ хөл нүцгэн оргох шиг
амьсгаадан гүйн орж ирдэг байж билээ…

b,batregzedmaa (REGZED)

чехол для iphone 4s спбindian escort girls


ЭНЭ ЦАГ… шүлэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.