Гэрээ гийгүүлж яваарай /Нийт бүсгүйчүүдэд/

Монголчууд бид их сонин хүмүүс шүү. Нэг л юмыг гөө мөн олон янзаар нэрлэсэн байгаа харагдах юм. Жишээлбэл энэ гэр бүлийн эмэгтэй гишүүнийг л гэхэд одоо гарчиг дээр байгаагаас гадна ч олон янзаар нэрлэдэг. Зиа тэгээд нутаг нутгийн хэллэг, гэр доторхи тогтсон хэллэг гээд өчнөөн янз болоод явчихна.

Тэгээд бодоод байсан чинь энэ нь яг нөгөө дүн тавьдаг шиг тухайн гэрийн эзэгтэй хэр зэрэг ханьдаа халамжтай, гэр орноо өөд татаж, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж байгаагаас шалтгаалан дээрхи нэрнүүдийн аль нэгээр дуудуулдаг ч юм шиг.

Авааль нөхөртөө халамж муутай, арчаагүй, ажилгүй, анхигүй за тэгээд дээрээс нь ааш муутай бол ямар ч арга байхгүй АВгай л гэж дуудагдах юм шиг. Авсан эхнэр нь гай болоод байгаа ч юм шиг. Хэ хэ. Тэгэхдээ жаахан нас тогтсон эмэгтэй хүнийг АВГАЙ хэмээн дууддаг байсныг өмнөх системийн уран сайхны кинонуудаас харж болдог.

Харин заримдаа хүмүүс хэлж байдаг даа. Тэр хүүхэн байхгүй бол тэр айл өнгөрөөд тэдний муу хүү өдийд энэ гудамжны архичдын л нэг болчихсон байх байсан шүү… гэх мэт. Иймэрхүү эр нөхрийнхөө нэр хүндийн баталгаа болж, гэр орныхоо нүүр царай болон яваа бүсгүйчүүлийг ЭХНЭР буюу ИХ НЭР хүндтэйгээр дууддаг боловуу хэмээн сэтгэв.

Аан харин тэр ТОГООНЫ хүн бол арай ч боломгүй санагддаг. Нэг ёсны дээхэн үед тогоогоо бариулах гэж л хүүгээ эхнэртэй болгож байсан хадам, аав ээжээс гаралтай үг байх. Хэ хэ. Энэ үгийг одоо хэрэглэхээ больмоор юм дөө. Бэлээхэн тогооч гээд хүмүүс байхад чинь тиймээ. Тэгэхдээ ч бас хаа нэг зөвхөн тогоо шанагтайгаа ноцолдон өдрийг барсан хүүхнүүд таарч л байдаг. Одоо тийм нөхрийг бол ТОГООНЫ ХҮН гэхээс яахав дээ.

Үнэхээрийн ажилтай, анхиатай, царай зүс, ааш зан, цай хоолоороо ч хэний ч ард гишгэхээргүй бүсгүйчүүдийг бол ГЭРГИЙ л гэж дуудна шүү дээ. Эхнэр байхгүй үед гэр нэг л хүйтэн ч юм шиг, хөндий дүнгэнээд ч байх шиг, цай хоол ч амтгүй мэт болдог нь гэрийг гийгүүлэгч нь байхгүй болсонтой холбоотой ажээ.

Хөөрхөн хүүхэн бол царай сайтай байх нь харин сайхан хүүхэн бол царай ч сайтай, сэтгэл ч цайтай байх нь л дээ. Тиймээс дотроо байгаа гэрэл гэгээ нь царайгаараа гэрэлтдэг юм болов уу даа. Тиймээс ч Монгол ардын үлгэрт хүртэл наашаа харахад нь наад голын загасыг тоолмоор гэдэг үг, өгүүлбэр цохиж явдаг байх.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан алдарт “Би чамд хайртай” дуундаа

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа… гэсний дараа найз нар нь фосфортой эхнэрийг чинь очиж харая гэж дамшигладаг байсан гэсэн. Энд ч бас л нэгэн ГЭРГИЙ-г дүрсэлсэн буйзаа.

Зиа ингээд бичээд байвал бичээд л байна л даа. Уншигч эрхэм та ч бас өөрийгөө аль нэрээр дуудуулдагаа бодоорой. Хэ хэ

Одоо бол харин гэр бүлийн хүн гэдэг нэр томъёо л их хэрэглэгддэг болсон байна.

Зиа ингээд хайрт ээж, хайрт хань, хайрт охиндоо болон нийт уншигчид, найз нөхөд, ажлын газрын аниа, алдрай жаахан дүү нартаа бүгдэд нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргээд ИХ НЭр хүндийн эзэн байж ГЭРээГИЙгүүлж явахыг хүсэн ерөөе.

НИЙТЛЭЛЧ Анжгайчехлы iphone 6female escort site


Гэрээ гийгүүлж яваарай /Нийт бүсгүйчүүдэд/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.