Нигерид гурван долоо хоногийн өмнө Борно мужийн Чибок хотын нэгэн сургуулиас хэт даврагч босогчид насанд хүрээгүй 200 гаруй охиныг хулгайлан одсон билээ. Босогчдод хулгайлагдсан охидын эцэг эх болон бусад хүмүүс энэ явдлыг эсэргүүцэж, Засгийн газраасаа хурдан олж өгөхийг шаардсаар байгаа юм.
Гэсэн ч өнөөг хүртэл охидыг олж чадаагүй бөгөөд тэдний хувь өдөр ирэх тусам хүндэрсээр байна. Үүнтэй холбогдуулан Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгдэл хийж, аюулгүйн хүчнийхэн охидыг ож чадахгүй байгаад уучлалт гуйв. Нигерид дунд сургуулиас охидыг хулгайлах явдал мэр сэр гардаг ч энэ удаагийнх шиг олон охин хулгайлсан явдал ховорд тооцогдох аж. Уулархаг бүс нутагт нуугдаж,
Засгийн газрын эсрэг хүчтэй тэмцдэг хэт даврагчид хулгайлсан охидоо хүчиндэх, зарцлах, бусдад худалдах бүр цаашлаад амь насыг нь хөнөөх хүртэл харгислал үзүүлдэгээрээ зартай юм.