Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли хэдхэн хоногийн өмнө “abcnews.go.com” –д ярилцлага өгчээ.
Тэрбээр энэ үеэр хамгийн сүүлд бүтээсэн “Disney” кино компанийн ээлжит бүтээл “Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээж буй “Maleficent” киноныхаа талаар болон мөн урьд өмнө олон залуустай болзож, хэд хэдэн удаа гэрлэж байсан хэдий ч яагаад Брэдийн хүүхдүүдийг төрүүлсэн талаар сонирхолтой ярилцлага өгсөн байна.
Энэ үеэр сэтгүүл түүнээс “Та кинонд тоглож дуусаад зан үйл үйлддэг үү”? гэсэн асуултанд “Тиймээ Би 9 настай байхдаа анхныхаа кинонд тоглосон цагаасаа л нэг сонин гэмээр зан үйлд үйлддэг болсон. Тэр бол хөлсөө гартал бүжиглэх. Би хөлсөө гартал бүжиглэж байж хийсвэр дүрээс арай гэж нэг юм гардаг” хэмээн хариулжээ.