Эртний зоосоор баян бүсгүй

Ч.ГАНТУЛГА

“Хобби” булангаа­раа энэ удаа Соё­лын тэргүүний ажил­­тан, дуучин С.Эрдэнэцэцэгийн цуглуулгыг танилцуулж байна. Түүнд дэлхийн 30 гаруй орны зоос бий.

Манай урлаг, соёлын бүсгүйчүүд олон янзын хоббитой байдаг. Зарим нь чамин ээмэг зүүлт, аяга халбага, сонин сэтгүүл цуглуулдаг бол эрчүүдтэй адилхан зоос цуглуулдаг бүсгүй байдаг нь дуучин С.Эрдэнэцэцэг ажээ. Дуучин бүсгүй арван жилийн сурагч байхаасаа зоос цуглуулж эхэлсэн аж. Зоосон мөнгөөр худалдаа хийж, бие биедээ дурсгадаг үед хүүхэд нас нь өнгөрсөн болохоор сонирхолд нь ийнхүү нөлөөлжээ. Тэрээр хамгийн анх бэлэг дурсгалын дэлгүүрээс жижигхэн мөртлөө дээрээ товойлгож цохисон чамин хээтэй хос зоос худалдаж авчээ. Мөн найзууд нь түүнд зоос бэлэглэх болж. Харин энэ үеэс хоббигоо улам дэлгэрүүлж, уран бүтээлийн шугамаар очсон орон бүрээсээ зоос авдаг уламжлалтай болсон гэнэ. Одоо түүнд Хятад, Ром, Итали зэрэг эртний түүхтэй орнуудын зоос бий. С.Эрдэнэцэцэг цуглуулгаа эртний зоосуудаар арвижуулахыг хүсдэг гэв. Учир нь ээдрээтэй, содон түүхтэй орны зоос тухайн орныхоо түүхийг өгүүлдэг ажээ. Эртний ромчуудын гар аргаар хийсэн, чамин зоос түүнд цөөнгүй бий. Тэрээр Хятадаас зоос авах дуртай ажээ. Учир нь хятадууд зоосыг гайхалтай уран, нарийн аргаар хийдэг гэнэ.

Харин зоос бүхэн харилцан адилгүй үнэтэй байдаг аж. Зарим нь орц, хийцээсээ шалтгаалаад үнэ нь өндөр байдаг юм байна. Гэхдээ дуучин маань өөрийгөө хамгийн баян бүсгүй гэж онцолсон юм. Түүнд байгаа зооснуудыг мөнгөөр бодвол нэлээд үнэ хүрэх аж. Дуучин бүсгүй чөлөөт цагаараа эртний эдлэлийн дэлгүүрээр орох дуртай гэсэн. Түүнээс зоосыг хэрхэн хадгалах ёстой вэ гэж асуухад “Зарим зоосыг чийгтэй алчуураар арчиж болдоггүй. Өнгө нь арилаад зэвэрчихдэг юм. Тэгэхээр хуурай алчуураар арчиж, хадгалвал зүйтэй” гэв.

Зууны мэдээнеобычные чехлы для iphone 5escort out call


Эртний зоосоор баян бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.