Жил бүр уламжлал болон зохиогддог “Universe best song” наадам энэ жил дөрөвдэх удаагаа зохион байгуулагдаж байна. Урьд урьдын жилүүдийг бодвол энэ жил оролцогчдын тоо, чанар эрс дээшилсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт орсон нь үзэгчдийн тоог ч нэмэх болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадын орны төлөөлөгчид ажиглалт хийдэг байсан бол энэ жил монгол хамтлаг дуучид ажиглагчаар ажиллаж байгаа. Монголдоо цөөхөн байдаг охидын хамтлаг болох “Гурван охин”, “Киви” зэрэг хамтлагаас төлөөлөл сууж байгаа бөгөөд тэдний үнэлэлт, дүгнэлт үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг. Анхандаа Ука, Ану нарын шүүмжлэл, зөмлөмж төдийлөн хүнд хүрэхгүй байсан бол алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн тэдний шүүмж, зөвлөмжүүд өдрөөс өдөрт “чангарч” байгаа нь үзэгчдийн таашаалд нийцэж буй. Түүнээс гадна энэ наадмын шүүгч болсоноор дуучин Ука өөрийн нэгэн нууц авъяасыг олонд таниулсан. Учир нь тэрээр дуулж, бүжиглэхээс гадна чамгүй сайн биэтбоксчин аж. Сандарч тэвдэн, хэмжээ, аяа алдсан оролцогчдод тус болж дуулж буй дууных нь ард биэтбокс хийж байгаа нь шүүгчдийн төдийгүй үзэгчдийн ч сэтгэлд нийцээд байгаа юм.
Н.Хувьзаяа www.secret.mn