Өнгөрсөн сарын 14-нд Нигерийн “Бока Харам” бүлэглэлийн дайчид дунд сургуулийн 230 охиныг барьцаалан аймшигт хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор ар гэрийнхэн болон “Сая эмэгтэйн жагсаал” гэх эмэгтэйчүүдийн холбооны гишүүд Нийслэл Абужа хотноо жагсаал зохион байгуулсан байна.
Ингэхдээ тэд “Бока Харам” бүлэглэлийн гарт орсон сурагч охидыг аврахыг гуйж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн “Обама гуйж байна” гэсэн уриа барьсан аж.
“Сая эмэгтэйн жагсаал” холбооны тэргүүн Обигаль Изукиш, Ерөнхийлөгч Гудлак Жонатанд хандаж “Та нар чадахгүй бол бид өнгөт арьст эмэгтэйчүүдийг хүндэлдэг, хүний эрхийг дээдлэгч АНУ болон Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж авахын тулд бүгдийг хийх болно” гэсэн байна.
Дээрх жагсаалын дараа “Боко Харам”-ийн толгойлогч Абубакар Шекау мэдэгдэл хийж охидыг зарсан тул тэднийг хайхгүй байхыг сануулжээ. Тэрбээр “Бурхан охидыг зарах хэрэгтэй гэж зааварласан. Охид сургуульд сурах биш бусдын эхнэр болох нь чухал. Сануулахад, АНУ-ын цэрэг Нигерийн газар нутагт гишгэсэн тохиолдолд охидыг дахин хулгайлах болно” гэжээ.