Дуучин Б.Амархүү фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэзээ ч мартагдахааргүй гайхалтай дурсамжаа хуваалцлаа. Тодруулбал, загвар өмсөгч О.Ариунзулд гэрлэх санал тавьсан тухайгаа бичжээ. Тэрбээр “Би үүрд хамт байж, эхнэр минь болооч” гэж хэлж байснаа хэзээ ч мартахгүй” хэмээн бичээд, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00:00 цагт өвдөг дээрээ сөхрөн суугаад гэрлэх санал тавьж байсан зургаа оруулжээ.