Улс орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж яваа манай шилдэг тамирчдын нэг МУГТ Ц.Энхжаргал бие давхар болжээ.
Энэ талаар их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа доорхи зургийг нийтэллээ.
Тэрээр “хүүхэдтэй болох талаар төлөвлөгөөгүй байна гэж хэвлэлд ярилцлага өгч байсан нь саяхан ч гавьяат маань хөл хүнд болжээ. Ингээд чөлөөт бөхийн спортод өөрийгөө зориулж яваа тамирчиндаа ээж болж байгаад нь уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.