Гэр бүлийн аз жаргалыг хадгалах 20 зөвлөмж

Гэр бүлийн аз жаргалыг хүн болгон мөрөөддөг. Айл гэрийн доторхи сайхан уур амьсгал нь хүмүүний  жаргал мөн. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг.  Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ гэж оросын зүйр үг бий. Магадгүй санал нийлэхгүй нэгэн ч байж болох. Зарим хүн яагаад бид заавал эрчүүдэд жаргал өгөх ёстой гэж харин тэд бидэнд тэр жаргал гээчийг өгөх ёстой биш үү хэмээн сөргүүлэн асууж мэдэх л юм. Харин миний хувьд бол жаргалыг олж авахын тулд бусдад эхлээд өгөх хэрэгтэй. Биднээс өөр хэн энэ гэр бүлийг босгож, аз жаргалыг бий болгоно гэж боддог нэгэн билээ. Энэ үүднээс эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэг рольтой байх талаар хэдэн зүйл хэлье.Чи өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг ямагт сана. Сул дорой биш юм гэхэд даруу бай. Энэ нь чамд өөрт чинь л тус болно. Захын нэгэн сэтгэлзүйч л гэр бүлийн нуралт эрхийн төлөө тэмцлээс үүдэлтэй гэдгийг бэлээхэн хэлээд өгнө. Нөхөр тань чамаас зарим нэгэн зүйл дээр төө илүү гэдгийг өөрт нь хааяа ч болов мэдрүүлж бай.

happy_family_05-635x423

Түүний зөвхөн сайн талыг хар. Муу талуудыг нь үл тоомсорлон март. Өөрчилж дийлэхгүй зүйлээ өөрчлөх гэж бүү яар. Цаг нь ирэхээр аяндаа бүх юм хувьсаж өөрчлөгдөнө.

Ухаалаг бай. Өөрийнх нь авч дийлэхгүй үнэ цэнэтэй зүйлийг бүү нэх. Өөрөөс нь илүү мөнгөтэй хүмүүстэй битгий зүйрлэ. Тэгснээс гарлагыг нь хааж мөнгөө цуглуулахад нь тусалсан нь дээр.

Талархал илэрхийлж бай. Түүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж байвал түүнээс ч бас хариу ирнэ. Чамаас дахин ийм үгийг сонсохын тулд илүү их зүйл хийхийг оролдох болно гэдэгт итгээрэй.

Бас магтаж бай. Ямарч эр хүн магтуулах дуртай байдаг.

Түүний сонирхлыг тат. Сонирхолтой ярианы сэдэв ол. Аливаа ижил сонирхол хүмүүсийг ойртуулдаг.

Инээмсэглэж бай. Сайхан инээмсэглэл хүнийг чимдэг. Эр хүн болгон дэргэдээ сайхан эмэгтэйтэй байхыг хүсдэг.

Хайр халамж энхрийллээр битгий дутаагаарай. Харьцаагаа хайр энхрийллээр дүүргэж, цэцэг мэт усалж байх нь танд тустай.

Ухаантай байж түүнийг бага өөнтөглө. Чиний зөв байсан ч тайван байж хэрүүлийг хүндрүүлэх хэрэггүй. Тайвширсных нь дараа асуудлаа ярилц. Хэрүүл уруулаар хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Зөөлөн нь хатуугаа дийлдэг гэж үг бий. Тэр гарцаагүй бууж өгнө.

Итгэ бас хард. Амьдрал итгэл дээр тогтдог гэдгийг санах хэрэгтэй. Түүний адил зөв хардалт ч харьцааг бэхжүүлнэ. Хэнтэй ажиллаж, хэнтэй харьцдаг нь чамд хамаатай гэдгийг түүнд эелдэгээр ойлгуул. Харин хэтрүүлж хэрүүл болгох хэрэггүй. Юм бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг.

Өөртөө анхаарал тавь. Түүнийг зөвхөн өөрийн байлгахын тулд гадаад үзэмж бие галбиртаа үргэлж санаа тавьж бай.

Цаг хугацааны урсгалаар хайр үгүй болдог гэдэг үгэнд бүү итгэ. Энэ бол худлаа. Харин ч улам л бат бөх болно. Үе үе галдаа зучил хийж байвал улам л дүрэлзэнэ.

Гэр бүлийн нууцыг хадгал. Аливаа асуудлаа бусдад бүү ярь. Гэрээсээ гадагш гаргалгүй шийдэж бай. Өрөөл бусдын зөвлөгөө танд гай болж мэднэ. Хүүхдүүдийнхээ дэргэд нөхөр рүүгээ чанга бүү дуугар. Тэд танаас жишиг авна.

Түүнийг аль болох ойлгохыг хичээ. Аливаа асуудлаас ялангуяа эрүүл мэндийн улмаас эсвэл ажил төрлөөс болж гомдоосон бол танаас өөр хэн түүнийг бүрэн ойлгох вэ.

Үнэнч бай. Хүнд хэцүү үед нь үнэнч байж сур. Мөнгөний асуудал, өвдөж зовох үед нь ямагт түүний талд байж түшиж дэмжиж бай. Яагаад гэвэл та түүний цорын ганц ойр дотны хүн гэдгээ ямагт сана.

Зохион байгуулагч бай. Нөхөр чинь амарч байвал хүүхдүүдээ чимээгүй байлга. Гэрээ цэвэр цэмцгэр байлгахыг хичээ. Тавилгаа үе үе өөрчилж бай. Гэрээ чим. Нөхрөө зав чөлөөтэй үед хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж байх хэрэгтэй.

Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стрессийг чинь багасгана.

Сөрөг дурсамжуудаа март. Сайн зан чанарыг нь байнга дурсаж бай.

Нөхрийхөө ажлын онцлогтой эвлэр. Үдэш орой ирэх, томилолтоос буцаж ирэхэд нь сайн зүйлээсээ эхлэж дуулга. Яриагаа өрнүүл. Түүнийг санаж хүлээж байсан гэдгийг тэр мэдрэг.

Байгалийн сайханд хамтдаа аял. Сэтгэл санааг тань тайвшруулна.macbook air 11 чехолiranian escort dubai


Гэр бүлийн аз жаргалыг хадгалах 20 зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.