Монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь хөхөнцөр вирусийн халдвартай

Засгийн газраас хэрэг­жүүлж буй “Хорт хавдраас сэр­гийлэх, хянах дэд хөтөл­бөр”, “Халдварт өвчинтэй тэм­­цэх” үндэсний хөтөл­бө­рийн дагуу 11-15 настай охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинд хам­руулахаар болсон. Харин сүүлийн үед энэ вакцинтай хол­боотой таагүй мэдээлэл гарч эхэллээ. Тиймээс энэ талаар ММСС-гийн Эрүүл мэн­дийн төслийнхнөөс тод­руул­сан юм. Тус бай­гуул­лагын ажилтнууд ярилц­лага өгөх­гүй гэсэн бөгөөд мэр­гэж­лийн зүгээс ямар нэгэн тайл­бар хийж чадах­гүй гэсэн.

Учир нь ММСС-гийн ЭМТ-өөс дээрх вакцинжуулах аж­лыг зөвхөн дэмжиж, санхүүжүүлэхийн зэрэгцээ, нийлүүлэх гэрээг байгуулсан аж. Харин энэ ажилтай хол­боотой нарийвчилсан судал­гаа хийсэн байна.
Судалгааг 2005 оноос хийсэн бөгөөд тухайн үед 15-59 насны эмэгтэйчүүдийн 35 хувьд нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хө­хөн­цөр вирус илэрчээ.
Мөн судалгаанд хамрагдсан нийт эмэгтэй­чүүдийн цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд 38  хувьд нь энэ вирус халдварлахад бэлэн болсон байж. Энэ үзүү­лэл­тийг Азийн бусад орон­той харьцуулахад өндөр гарсан бөгөөд тивийн хэм­жээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүний тоогоор тэргүүлсэн гэсэн үг.
Энэ өвчний вирус бэл­гийн харьцаанд орсон эмэг­тэйчүүдэд халдварладаг юм байна. Хөхөнцөр вирусийн халд­варын улмаас умайн хүзүүний өмөн үү үүсдэг ба энэ өвчин хүндрэх хүртлээ мэдэгддэггүй учраас үүнээс болж амиа алдсан эмэгтэйчүүдийн тоо олширсоор байгаа. Түүнчлэн уг халдварын шинж тэмдгийг клиникийн аргаар тодорхойлж чаддаггүй, зөвхөн лабораторийн шинжилгээгээр тогтоох боломжтой.
Тиймээс Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 11-15 насны 14491 охиныг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Дарх­лаажуулалтын эхний тунг энэ сарын 12-16-нд, хоёр дахь тунг тавдугаар сарын 20-25-нд, гурав дахь тунг есдүгээр сарын 10-14-нд хийхээр төлөвлөсөн гэнэ.
Гэхдээ гадуур тархсан мэдээллээс болж хүмүүс охиддоо энэ вакциныг хийлгэхээс татгалзаж эхэлсэн байна. Учир нь АНУ-д энэ вакциныг хийлгэсэн олон зуун охин амиа алдсан гэх мэдээ олон улсын сайтуудаар тархсан бөгөөд энэ вакциныг Хятадад үйлдвэрлэсэн хэмээн бичжээ. Харин ММСС, ХӨСҮТ-ийн тайлбарлаж буйгаар АНУ-д гардасил вакциныг хийлгэсэн 26 сая хүний 15 мянгад нь сөрөг үр нөлөө илэрсэн ч хавд­рын шинж тодроогүй аж. Түүнч­лэн амиа алдсан тохиол­дол бүрт­гэгдээгүй гэсэн.
Сөрөг үр нөлөө, шинж тэмдгүүдэд толгой өвдөх, гэдэс хямрах, бага аарцагны үрэвсэл хамаарч байжээ. Гэвч эрдэмтэд энэ шинж тэмдгүүд гардасил вакцинтай холбоотой гэдгийг тогтоогоогүй юм байна.
Харин манай улсад дээрх вак­циныг АНУ-ын “Мерк” ком­паниас нийлүүлж байгаа аж. Тус компани Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн орнуудад гардасилыг хандиваар нийлүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ.
Гэхдээ ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс Монголын эмэгтэйчүүдийн дунд хангалттай судалгаа явуулсан гэж байгаа ч зарим талаар анхаарал татсан зүйл бий. Тухайлбал, гардасил буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг тарилгын сорилт, шинжилгээний талаар ямар нэгэн тайлбар өгөх мэргэжилтэн тэнд байсангүй.
Тэднээс энэ талаар лав­лахад “Бид зөвхөн төслийн талаарх мэдээллийг л өгнө. Нарийн мэргэжлийн асуудлыг ХӨСҮТ-өөс авсан нь дээр. Бид хэлж чадахгүй. Тэгээд ч олон нийтийн дунд тархсан хар мэдээл­лийг мэргэжлийн байгууллагуудаас тодруулах хэрэгтэй” гэсэн юм.
Уг нь тус төслөөс Засгийн газрын ажлыг дэмжиж байгаа, нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарт ажиллаад олон жил болж байгаа. Тиймээс энэ талын мэргэжилтэн Эрүүл мэндийн төсөлд ажиллах ёстой баймаар.
Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Өглөөний сонинпродвижение сайтапродвижениесайтпрограмма для взлома вай фай на пкчехол для ipad belkinхочу взять деньги в долгcasino lemonade tragamonedas juegos gratis sin registrarsehigh escorts in dubaimerit crystal cove & casinoComputer desk smallалтеза нгоронгорорадиаторы отопления низкие горизонтальныегде можно оформить кредитную карту быстроотдых с ребенком в маезаявление на получение кредита сбербанкаруша городтуры на сафари кени¤ танзани¤заповедник нгоронгороtranslate english portugueseоформление права собственности на домдержатель для туалетной бумагиtranslate from english to dutchпродвижение в яндексе ценаполотенцесушитель водяной купить в москведома канадскиеоптимизация сайта в поисковых системахmacbook pro retina hard case cover


Монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь хөхөнцөр вирусийн халдвартай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.