1. Хэвлийгээр өвдөх – Биологийн хэвийн процесс тул онцын арга хэмжээ авах шаардлагагүй.
2. Буйлнаас цус гарах – Ам, шүдний эрүүл ахуйг сайн сахих.
З. Нуруугаар өвдөх – Ууц нурууны доод талаар өвдөх нь бий. Өвчин намдаах эм бүү хэрэглээрэй. Иллэг, дасгал хийхэд сайн.
4. Шөрмөс татах – Кальци ихтэй хүнс хэрэглэ.
5. Ходоодонд хий хуралдах – Гаа болон халуун цай тустай байдаг.
6. Нөсөөжилт – Нарны шил зүүх, нарнаас хамгаалах тос түрхэх. Төрсний дараа нөсөөжилт арилдаг.
7. Шамбарам – Ислэг, тос ихтэй хоол хэрэглэх, шингэн сайн уух, өтгөн хатахаас сэргийлэх дасгал хийх.
8. Арьс язрах – Тос түрхэх нь зүгээр. Гэхдээ 100% нөлөө үзүүлэхгүй. Гол нь жингээ нэмэхгүй байхыг хичээ.
9. Хөлрөхөд – Хөвөн даавуун хувцас өмсөх, алдсан шингэнээ нөхөхийн тулд шингэн сайн уух.
10. Амт өөрчлөгдөх – Дотор муухай оргих, эвгүйцүүлэх хандлагатай хүнсний зүйлээс хол байх.
11. Гадна бэлэг эрхтний орчмоор загатнах – Мөөгөнцрийн эсрэг тосон түрхэц, цацлага үр дүнтэй. Эдгээр нь өвчнийг хоёроос гурав хоногт эмчилнэ.
12.Ядарч сульдах – Боломжтой бүх үедээ амрахыг хичээ. Энергиэ алдахгүй байх, бага хэмжээгээр идэж, эрт унт.