Найруулагч З.Лхагвадорж: “Ромео Жүлет” мюзикл үзэгчдийг байлдан дагуулсаар байна

10330365_296948120468493_6731024486325223513_n601848672014-05-08-20-31[www.urlag.mn]Классик мюзикл продакшн нь 1990-ээд оноос баруун европоос эхлэлтэй дэлхийн сонгодог зохиолыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан европын өнөө цагийн хөгжмийн театрын урсгал болох комеди мюзикл чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ. Тэрбээр 2008, 2010, 2011 онуудад орчин цагийн Европийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжилсэн театрчилсан тоглолтыг зохион байгуулсан юм.

Он цаг элрэх тусам сонгодог бүтээл алт шиг гялалздаг түүхтэй. Францын нэрт найруулагч хөгжмийн зохиолч Жерард Пресгурвичийн хөгжим, хүн төрөлхтний хайрын домог болсон В.Шекспирийн “Ромео Жүлет” хэмээх алдарт зохиолоос сэдэвлэсэн “Ромео Жүлет” мюзикл нь 2001 онд Канад, Францад анх нээлтээ хийн тоглогдож дэлхийн 15 орны хэл дээр үндсэн хөгжмөөр нь зохиогчийн эрхийн дагуу тавьж 20 гаруй улсад аялан тоглолтоор таниулж Европ, Азид хөгжмийн шинэ давалгаа үүсгэн хүүхэд, залуучууд, бүх насныхныг театрт орчин үеийн хөгжмөөр татагдан ороход ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн энэ цаг үеийн хөгжмийн театрын оргил бүтээл юм.

Классик мюзикл продакшн нь “Ромео Жүлет” мюзиклийг зохиогчийн эрхийн дагуу монголынхоо ард түмэнд хүргэх төслийг 4 жилийн өмнөөс эхлүүлж монголын шилдэг уран бүтээлчид, тэр дундаа поп эстрадын уран бүтээлчид болон УДБЭТ, ДУЭТ, ЦДБЭЧ-ын найрал дуучид, бүжигчид нэгдэж дэлхийн шилдэг эстрад шоу мюзиклийг 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон нь үзэгчдийг үнэхээр байлдан дагуулсан юм. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдийн байлдан дагуулсан “Ромео Жүлет” мюзикл маань дахин үзэгчдийн хүсэлтээр 2014-5-14 нд 19:00 цагаас UB-Palace-ийн концертын их танхимд тоглох гэж байна. Ингээд сонгодог урлагийг дээдлэгч, оюунлаг та бүхэн нэгэн үдэш орчин цагийн сонгодог хөгжмөөр оюуныхаа алжаалаа тайлахыг хүсье!.аквалоо стоимостьexclusive dubai escorts


Найруулагч З.Лхагвадорж: “Ромео Жүлет” мюзикл үзэгчдийг байлдан дагуулсаар байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.