Зургаан хүүхдийн ээж, Холливудын хамгийн сайхан залуу гэгддэг Брэд Питтийн эхнэр Анжелина Жолиг хүмүүс азтай бүсгүй гэж боддог. Гэтэл жүжигчин бүсгүй үр хүүхэд, хань ижлээ хэзээ ч олж чадахгүй гэж боддог байжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө хүүхэдтэй болж, хайр дурлалтай учирна гэж хэзээ ч бодож байгаагүй. Өөрийгөө зөв хүмүүстэй уулзана гэж бодож байгаагүй” хэмээн ярьсан байна. Жоли, Питт нар 2005 онд Смитийн гэр бүлийн тухай кинонд хамтран тоглосноос хойш дотно харилцаатай болсон гэдэг. Брэд Питтэй учрахаас өмнө Жоли амьдралд итгэл алдарсан байсан тухайгаа ийнхүү дурсчээ.

