Хүн болгон адилгүй гэдэг шиг хүүхэн болгоны хөх адилгүй байдаг. Орчин үеийн охид бүсгүйчүүд өөрийнхөө хөхийг жижигхэн гэж голох, хэлбэр муутай гэж сэтгэл дундуур явах нь элбэг болж. Тэгээд ч сайхан хөхтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж хаа байх билээ.
Ингэхэд хөхнийхөө хэлбэрийг яаж хэвээр нь хадгалах вэ?
-Бага насны охидод сануулахад хөхөө дөнгөж ургаж эхлэх үеэс нь арчилж сурах хэрэгтэй.
-Хөхөө ургаж эхлэх үеэс нь арчилж тордвол сайхан хэлбэртэй болно.
-Хүүхэд төрүүлэхэд сүү орж хөх сайхан хэлбэртэй болдог.
-Гэсэн ч хөхнөөс гарч ширгэсний дараа хөхний хэлбэр алдагддаг.
-Хүүхдээ хөхнөөс гармагц хөхөн дээрээ өдөр бүр хүйтэн жин тавь.
-Ингэж дасгасны дараа хүйтэн мөсөөр байнга арчиж сур.
-Хүйтнээс цочрон хөхний ямар нэгэн өвчтэй болчихвий гэж санаа зовох хэрэггүй. Үүнд ямар ч хор нөлөө байхгүй.
-Эхний үед нүүр гарын алчуурыг хүйтэн усанд норгоод хөхний толгойг ил гарган бигнүүр маягаар тойруулан тавина.
-Дараа нь мөсөөр нар зөв эргүүлэн арчина.
-Аяндаа хөхний булчин чангарч байгаа нь мэдэгдэж эхэлнэ.
-Хэдэн сарын дараа таны хөх төрөхийнхөө өмнөх үе шигээ сайхан хэлбэртэй болж та ч өөрөө гоё харагдах болно.