Өвөрмөц зочид буудлууд

Хэрвээ та шөнийнхөө хийж байгаа “гоё үйлдэлээ” тольдох дуртай бол, тэгэхийг хүсэж байгаа бол Берлиний алдарт Propeller Island City Lodge хэмээх толин зочид буудлыг зорь. Гэхдээ тэндхийн олон толинд өөрийгөө харсаар байгаа галзуурчихав даа. За за, тоглосон юм. Сонин мэдрэмж төрнө шүү.

Онцгой зүйл дурлагсад бол Two Lions-д нэг ороод гарахад зүгээр. Түүн дэхь хоёр торыг хараад л танд сонирхол төрнө. Зэргэлдээх өрөөнөөс шууд ялгарна. Ханан толинд өөрсдийгөө торон дотор юу хийжэ байгаахгаа харахгүй юу.

Австралид нэг “шорон” бий. Нэр нь The Old Jail. Тэнд ихэнхдээ ая тухгүй бас эрх чөлөөгүй байхыг мэдрэх гэсэн хүмүүс очдог. Өрөөний засалт, эд хэрэгсэл зэрэг нь тэр чигтээ жинхэнэ шоронг санагдуулна. Хаалга цоожных нь төмөр хяхатнаж дуугараад л. Чулаан ханатай нарийнхан өрөөнүүдтэй. Гэхдээ энэ буудал тасралтгүй орлоготой газрын нэг гэнэ. Шоронг сонирхогчид багагүй байдаг бололтой.

Дараагийн этгээд буудлын нэр нь Dog Bark Park Inn. Америкийн Айдахо мужид байрладаг. За энд мэдээж нохойнд хайртаа хүмүүс их ирнэ дээ. Яагаад гэвэл орлогынх нь багагүй хувь нь нохой хамгаалах санд хандивлагддаг болохоор тэр. Бас ашиг сайтай буудал.  Харин нохойны идүүрт хоол иддэг нь жаахан тийм дээ.

Та өөрийгөө бетон хоолойнд ая тухтай гэгч нь амарч байна гээд төсөөл дөө. Хэрвээ төсөөлж чадахгүй байгаа бол Австрит байрлах Das Park Hotel багахан мөнгө төлөөд хоноод үзээрэй. Анх буудлаа байгуулах гэж эзэн нь голын эрэг дээр олон тооны бетон хоолой авчирч тайрчээ. Шинэ биш шүү дээ. Тэгээд дотор нь ор дэр сандал ширээ оруулж тавиад болоо. Аан бас хаалга хийлгүй яахав. Ингээд л голын эргээд зугаалагчид тийшээ орох дуртай болжээ.

Р.Слава

www.miss.mnкупить чехлы на айфон 5sescort service women


Өвөрмөц зочид буудлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.