Эрэгтэй хүн нүдээрээ харин эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэж ярих нь бий. Гэхдээ дасаж дурлах тал дээр бол эрэгтэй хүн гэхээсээ илүүтэйгээр эмэгтэй хүн гол төлөв хамрагддаг байна. Тэгвэл яагаад эмэгтэй хүн дасаж дурладаг юм бол? Үүнийг янз бүрээр тайлбарлах нь бий.
Тухайлбал:
• Гадаад үзэмж гэхээсээ илүүтэй сэтгэлд нь татагдаж,
• Цаад хар хүн нь уйгагүй гүйсний эцэст сэтгэлийг нь бодож,
• Биеэ авч яваа байдал,
• Эмэгтэй хүнийг хүндэлдэг,
• Халамжтай байдал,
• Амьдралаа аваад явах чадвар,
• Удам угсаа болон ах дүү сайтай,
• Мэргэжил боловсролтой,
• Нийгэмд байр сууриа эзэлсэн,
• Албан тушаалтай,
• Эд хөрөнгөтэй,
• Сексийн ажилдаа сайн,
• Эцэг эхийн хайрыг мэдрээгүй бол,
• Сонголт байхгүй тохиолдолд,
• Найз нөхөд нь бүгд хань ижил, найз залуутай болсон байхыг хараад ганцаараа явахаасаа санаа зовж өөрөө сайн биш ч гэсэн өөрт нь сайн хүнтэй үерхэе гэж шийдсэнээс,
• Түр зуурын явдал мэт бодож байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрснээс,
• Хэн нэгэн хүн ятгаснаас,
• Хамтдаа тэр хүнтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг байснаас болж гэх мэтийн олон хүчин зүйлс нөлөөлдөг байна.