Зарим алдартнуудад пластик мэс ажилбар огт зохихгүй бололтойдог оо
Тэд ихэнхдээ хамар, хөх, өгзөг, үсэндээ “засвар хийлгэнэ”. Үнэ хайрлахгүй. Бүгд л гоё болно гэж найддаг нь мэдээж. Гэвч… Өөрийгөө “эвдэлсэн” гэх хатагтай нарыг танилцуулж байна.
Иванка Трамп
Америкийн тэрбумтан Дональд Трамп өв залгамжлагч энэхүү шаргал үст бүсгүй силикон хөхтэй жинхэнэ дагина болохоор шийджээ. Иванка мэс засал хийлгэн хөхөө томруулжээ. Гэтэл Америкийн хамгийн баян охидын нэг маань эмч нараас баталгаа гаргуулан авахаа мартжээ. Тэрээр эмнэлэгээс гарахдаа хоёр өөр размерийн хөхтэй болсон байв. Үдэшлэг, хүлээн авалтын үеэр бариу даашинз өмссөн үед нь түүний баруун хөх нөгөөхөөсөө том гэдэг нь мэдэгддэг байна. Гэсэн хэдий ч хоёр өөр хөх нь Иванкаг 2009 онд гэрэлэхэд нь огт саад болоогүй юм. 29 настай тэрээр удахгүй эцгийгээ өвөө болгох гэнэ.
Жанет Жексон
Сүүлийн жилүүдэд дуучин бүсгүй маань их олон чнзаар өөрчлөгдөх болсон. Сексиуальний гэдэг титэмээ алдсан, царай нь илт өнгөө алдаж байгаа, хэт турсан тэгээд дараа нь махан бөмбөг болтлоо таргалсан гээд… Харин хэт турсан байхад нь алдарт Майклын дүү охины хөхний силикон нь олны анхаарлыг татаж байлаа. Имплантантын эргэн тойрных нь арьс ч үрчлээтжээ.
Виктория Бекхэм
Түүний цээжинд хоёр хөлбөмбөгийн бөмбөг хийлгэдчихсэн гэлтэй. Тэрээр жилдээ хоёр ч удаа хөхөндөө “засвар хийлгэдэг” байна. Одоогоор хөхөө дөрвөн размер хүртэл нь тосгоод байна. Мэдээж хөхнийх эргэн тойронд нил шарх байгаа нь ойлгомжтой. Нөхөрт нь элгүй л харагддаг байх даа, хөөрхий Дэвид өдөр бүр ийм хиймэл хөх тэврэн…
Тори Спеллинг
Холливудын хамгийн баян продюсерийн охин, «Беверли Хиллз 90210» сериалийн од Тори бол пластик хөхний “туршилтын туулай” болсон нэгэн. Тэр 16-тай байхдаа л хамраа засуулж байжээ. Дараа нь бусад эрхтэнгээ оролдож гарчээ. Хамгийн их засуулсан нь хөх. Гэтэл одоо ийм л харагдаж байна. Тори хоёр хүүхэдтэй тэгээд ч одоо хөхөө арчлаад байх зав зай ч алга болжээ.
Кортни Лав
Лав нэгэн хүлээн авалтын үеэр цамцаа сөхөн хөхөө ил гарган тэнд байгсдыг алмайруулж байсан. Гэхдээ түүний хөхийг сайхан гэхээсээ хачин хэлбэртэйг нь гайхжээ. өдгөө 46 настай тэрээр нүцгэлэх дуртай нэгэн аж. Хөхнийхөө харьцаагүй гаж гэмээр хэлбэрээс нь огт ичдэггүй байна.
Памела Андерсон
Энэ эмэгтэй бол силиконы амьд реклам. Хөхөндөө олон удаа мэс хүргэсэн. Гэтэл хөх нь одоогоор гэмтэж эхэлж байгаа бололтой. Арьсанд нь өөрчлөлт ороод эхэлсэн гэнэ.
Вивика Фокс
“Биллийг устга” киноны од. Тэрээр цээжээ ил гаргах дургүй. Яагаад гэвэл хөхнийхөө дефектийг мэддэг аж. Удахгүй “засвар” хийлгэх гэж байгаа хөхөө аль болох халхалсан хувцас сонгох болжээ.
Жоди Марш
Британийн модель, телевизийн хөтлөгч тэрээр хөхөө бүр зургаан размер болгосон ч бас л асуудалтай болоод байна. Марш хөхөө багасгах гэнэ. Тэгэхээр ийм том хөхний илүүдэл арьсаа яах вэ?
Виктория Сильвстедт
Цагтаа Виктории Сильвстедтийн сайхан хөх зургт хуудас болон эрчүүдийн сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимж байлаа. Гэтэл түүний хөхийг шүтэн бишрэгчид нь байгалтас заяагаагүй хиймэл гэдгийг нь мэддэггүй байжээ. «Мелроуз Плэйс» болон «Малибугийн аврагчид» киноны од түүнийг дэлхийн хамгийн дур булаам 10 шаргал үстийн нэгээр шалгаруулж Playboy сэтгүүлээс урилга ирж байлаа. 18-тай Шведийн мисс болсоноосоо хойш усны хувцаснаас өөр юм өмсөхөө болиод байсан гэхэд болно. Тэгвэл өдгөө силикон имплант нь моделийг маш таагүй байдалд оруулаад байна. Илт мэдэгдэх болсон байгаа биз дээ. Дээрээс нь тэрээр хэт туралтанд автсан гэнэ.
Р.Слава
www.miss.mn