Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй. Жижиг сажиг амьдралын асуудлаас эхлээд санал зөрөлдөх, маргалдах зүйл цөөнгүй гардаг. Тэгвэл гэр бүлийн хэрүүл, маргаанд чухам ямар хүчин зүйлс нөлөөлдөг юм бол?
• Харилцан бие биенээ хүндэлдэггүй,
• Нэгнийхээ хэлсэн зүйлийг хүлээцтэй сонссоны дараагаар хариултыг өгдөггүй,
• Шууд өөрийнхөөрөө зүтгэж, хэлсэн зүйлийг нь үгүйсгэж эсэргүүцдэг,
• Буруугаа хүлээж уучлалт гуйж чаддаггүй,
• Өөрийнх нь буруу байсан ч хамаагүй дүргүй бух шиг зүтгэж асуудлыг хүндрүүлснээс,
• Заавал давж гарах гэсэн өчүүхэн бодол,
• Гэр бүлийн хоёр хүн хоёулаа зөрүүд, хүлээцтэй биш зантай бол,
• Архины асуудал, Хардалт,
• Мөнгө төгрөгийн зарцуулалт,
• Гэр орны эмх цэгц, тав тухгүй байдал,
• Хоолны амт,
• Хувцас хунар угааж цэвэрлээгүй болон индүүдэж тавиагүй,
• Халамж анхаарал тавиагүйн улмаас гомдож үг хаях,
• Хэн нэгэн нь гэртээ үргэлж оройтож ирдэг бол,
• Ах дүү, төрөл садны хүмүүсийн асуудлаас болж,
• Хүүхдийн хүмүүжлийн асуудал,
• Гадны хөндлөнгийн хэн нэгэн этгээдийн буруу үг ярианаас,
• Гэр орны ажилд харилцан тэгш оролцож бие биендээ туслахгүй зөвхөн нэгнийх нь хийх ёстой үүрэг, ажил мэтээр хүлээн авч бодож явдаг,
• Илэн далангүй, нээлттэй харилцан ярилцдаггүй гэх мэт зүйлсээс үүдэлтэй байдаг.