Нэг үе дуучин Женифер Лопезтой хамтын амьдралаа нийүүлсэн ч бүтэлгүйтэж байсан тэрбээр жүжигчин Женифер Гарнертай хамтын амьдралаа эхлүүлсэн . Хоёр охинтой тэдний гэр бүл элдвийн хэл амнаас холуур байдаг. Сүүлд жүжигчин Женифер Гарнер жирэмсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж байсан нь ортой болж тэд шинэ хүнээ хүлээж байгаа тухайгаа мэдэгдэж байсан.
Бен Аффлекийн хувьд хүүтэй болохыг тэсэн ядан хүлээж байсан нь 4 жилд нэг удаа тохиох 2 сарын 29-ний өдөр хүүтэй болж баярлуулсан байна. Холливуудын бат бөх гэр бүлүүдийн нэг хэмээн фенүүдээсээ ам сайтай байдаг тэдний гэр бүл шинэхэн охиндоо хүүхэлдэйн киноны баатрын нэр өгөх гэж байгаа гэнэ.
С.Анир